"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд

"Discovery channel" шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар виртуал ертөнцөд 2 төрлийн араатан зохион бүтээж хооронд нь тулалдуулахаар шийджээ. Ингэхдээ бодит амьдрал дээр хэзээ ч тулалдахааргүй амьтдыг сонгон авчээ. Араатан амьтдыг компьютерт оруулахдаа арьс, булчин, яс, хурд, хөдөлгөөн гээд бүх л биеийн онцлогийг тусгаж өгсөн байна. Тулалдах гэж буй араатнуудад ямар нэгэн зохиомол чадвар суулгаагүй бөгөөд тулалдах арга барил, биеийн хүч, хэмжээ, яг л амьдаараа ямар байдаг тэр чигээр нь суулгаж өгчээ. Ийнхүү кибер амьтдын тулааны үр дүн бодит амьдрал дээр хэн нь илүү тулаанч вэ гэдгийг нь харуулж байгаа юм. Үүнийг хамтдаа сонирхоцгооё

"Аль нь дийлэх бол?" - Байгаль дээр өрнөхгүй сонирхолтой тулаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан аварга загас - Давстай усны матар

Цагаан аварга загас: жин 680-1100 кг, урт 3.4 - 4м

Давстай усны матар: жин 400 – 1,000 кг, урт  4.3 – 5.2 м

Матар аварга загасны сүүл, сэрвээ, цаашлаад хамраас нь хүртэл нь хазна. Матар хазсан чигтээ үхлийн эргэлт хийх гэсэн боловч живж эхэлнэ. Матар живэхгүйн тулд хазсанаа тавьж, уснаас гарах гэхэд аварга загас эргүүлэн матрын гэдсийг зулгааж, зүйл дуусгана.

Цагаан аварга загас - Давстай усны матар

2 Цагаан хирс - Африк заан

Цагаан хирс:  жин 2300 кг, өндөр 1.7 – 1.9м

Заан: жин 6000 кг, өндөр 3.3м

Эхлээд хирс заан руу дайрах үед заан зугтаана. Улмаар зааны хоолойд хүрэх гэж үзэх боловч хэт өндөр учраас хүрч чадахгүй. Харин заан хирсийг 2 удаа соёогоороо сүлбэж, бүх жингээрээ дээр нь унан ялна.

Цагаан хирс - Африк заан

3 Арслан - Бенгалын бар

Арслан: жин 190 кг, өндөр 1.2м

Бенгалын бар: жин 220 кг, өндөр 1.1м

Арслан бар луу эхэлж дайрах бөгөөд багалзуураас нь хазах гэж оролдоход арслан бултаж амжина. Зэрлэг хоёр муур маань нэг нэгнээ урах гэж оролдовч хэн нь ч төдийлөн амжилт олохгүй. Бар арслангийн шилэн хүзүүнээс нь хазах гэж оролдовч дэл нь саад болно. Харин арслан ганцхан дайралтаар түүний багалзуурыг урж, бар үхнэ. 

Арслан - Бенгалын бар

4 Хүрэн баавгай - Горилл бич

Хүрэн баавгай: жин 270-600 кг, өндөр 1.5м

Горилл бич: жин 160 кг, өндөр 1.7м

Энэ тулаанд баавгай өөрийн жин, хүч болон соёо, хумс гэсэн зэвсгүүдээ ашиглан ялах магадлалтай. Баавгай эхэлж дайрвал ганц алгадалтаар гориллыг газар унагаж чадна. Хэдий ухааны хувьд горилл илүүрхэж болох ч жинхэнэ тулааны үед баавгайн илүүрхэх магадлал 90 хувь.

Хүрэн баавгай - Горилл бич

5 Усны үхэр - Аварга загас

Усны үхэр: жин 1500 кг, өндөр 1.5м

Аварга загас: жин 680-1100 кг, урт 3.4 - 4м

Усны үхрийн гэдэс, хөл хэсгээс хазахад тун зузаан учир огт нэвтэлж чадахгүй. Харин энэ нь усны үхрийг уурлуулах тул асар хүчтэй эрүүгээ ашиглан махчин загасыг тасдаж хаях болно.

Усны үхэр - Аварга загас

6 Саарал чоно - Пума

Саарал чоно: жин 30-80 кг, өндөр 66 – 81см

Пума: жин 53 – 100 кг, өндөр 60 – 90см

Саарал чоно пумагийн хѳлөөс хазах боловч савараас нь айж буцна. Пумагийн багалзуурыг хазах боловч пума илүү хурдан хөдөлгөөнтэй тул мѳн л хамгаална. Ингэж хамгаалахдаа пума гэнэтхэн дайрч чонын нуруунаас нь хазан ялалт байгуулна.

Саарал чоно - Пума

7 Туйлын баавгай - Далайн морь

Туйлын баавгай: жин 450 кг, өндөр 1.8 – 2.4м

Далайн морь: жин 1000 кг, урт 3.6м

Туйлын баавгай далайн гахайг хазах, маажих гэж оролдох боловч арьс нь хэт зузаан тул амжилтад хүрэхгүй. Далайн морь баавгайнаас зугтаах гэж оролдоход өөрөөс нь зуурсан байсан баавгай ч мөн түүнийг даган ус руу чирэгдэж орно. Ингээд далайн гахай баавгайг соёогоороо хатган усан дор оруулаад тэр чигт нь дарж, ялалт байгуулна.

Туйлын баавгай - Далайн морь

8 Сибирийн бар - Хүрэн баавгай

Сибирийн бар: жин 320 кг, өндөр 1.2м

Хүрэн баавгай: жин 270-600 кг, өндөр 1.5м

Бар баавгайн хоолойг тас хазахыг оролдовч амжилт олохгүй. Улмаар баавгай барын нурууг нь хугалж, шилэн хүзүүнээс нь хазан ялна.

Сибирийн бар - Хүрэн баавгай

9 Арслан - Матар

Арслан: жин 190 кг, өндөр 1.2м

Матар: жин 400 – 1,000 кг, урт  4.3 – 5.2 м

Матарны зузаан арьснаас болж, арслан түүнд соёогоо шигтгэж чадахгүй. Харин матар усан доороос дайран арслангийн хоолой хэсгээс зуурч, ус руу чирч орно. 

Арслан - Матар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()