"Дуугаа хурааснаар асуудал шийдэгдэхгүй" - Бидний анзаардаггүй сэтгэлзүйн хүчирхийлэл

Та хайртай дотны хүмүүстэйгээ маргалдаж, ямар нэг асуудалд үл ойлголцсон хэдий ч тэр талаар дахин огт ярилцдаггүй юм биш биз? Ялангуяа монголчуудын дийлэнх нь харилцаандаа үүссэн асуудлын үүдэл шалтгааныг сайтар ярилцалгүй, хамтын шийдэлд хүрэхээс зайлсхийж, асуудыг эргэн сөхөхгүй гэх нэрийдлээр "болно биз" гэж орхих нь олон. Та хайртай хүнээ гомдоосон, буруу зүйл хийсэн, зохисгүй авирласан хэрнээ л тэр талаар дахиж яриа дэлгэдэггүй, аясаараа болог гэж үл тоодог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

"Дуугаа хурааснаар асуудал шийдэгдэхгүй" - Бидний анзаардаггүй сэтгэлзүйн хүчирхийлэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Маргаан үүсэх үед аль нэг тал "чимээгүй болох" нь хэрүүлээс зайлсхийх ухаалаг арга биш, харин ч эсрэгээрээ нөгөө хүнээ хавчин шахаж буй хэрэг гэнэ. Энэ нөхцлийг Пурдюгийн Их сургуулийн сэтгэл судлалын профессор Киплинг Виллиамс сэтгэлзүйн хүчирхийллийн хэлбэрт хамааруулан авч үзсэн байна. 

Ингээд та бүхэнд дээрх үйлдэл ямар уршиг дагуулдаг болохыг хүргэе. 

1 Тухайн хүн өөрийгөө дорд үзэж эхэлнэ

Бид алхам тутамдаа харилцаа холбоог бий болгох, харилцааг үргэлжлүүлэх буюу хадгалах учиртай нийгмийн амьтад юм. Хүмүүсийг өөрөөр нь тайвшруулах (уурыг нь гартал хүлээх ч мөн үүнд багтана) нь харилцааг үгүйсгэж буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. 

Тухайн хүн өөрийгөө дорд үзэж эхэлнэ

2 Нөгөө хүнийг сэтгэл хөдлөлийн хувьд дарангуйлна

Олон сэтгэл судлаачид чимээгүй эмчилгээг заль мэхний нэг хэлбэр гэж ангилдаг. Энэ нь хүчирхийлэгч нь харилцан яриа эсвэл маргааныг хянах хэлбэр юм. Чимээгүй эмчилгээ нь эмчилгээ хийлгэж буй хүнд ямар алдаа хийснийг нь асууж байгаа гэсэн утгаараа хийн гэрэлтүүлэгтэй тэнцүү юм. Тиймээс энэ нь сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр юм.

Нөгөө хүнийг сэтгэл хөдлөлийн хувьд дарангуйлна

3 Үл тоож буй мэдрэмж төрүүлнэ

Маргааны үеэр дуугаа хураах үйлдлийг зөвтгөх шалтаг бий. Ингэснээр асуудлыг дэврээхээс буюу "гал дээр тос нэмэх"-гүйн тулд нөхцөл байдлыг зөөлрүүлж байна гэж итгэх хүмүүс байдаг ч энэ нь үнэн хэрэгтээ асуудлыг улам даамжруулах шалтгаан болдог байна. Өөрийн байр суурь, үзэл бодлоо тайлбарлахаас цааргалах нь нөгөө хүнийг үгүйсгэж буй мэдрэмж өгдөг аж. 

Өөрөөр хэлбэл, та өөрийн эхнэр эсвэл нөхөр, гэр бүлийн гишүүд зэрэг ойр дотны хүмүүсийнхээ хэн нэгэнтэй маргалдаж, санал зөрөлдсөний дараа ярилцахаас татгалзаж, зайгаа барьдаг бол нөгөө хүнийг харилцааны тогтвортой байдалд эргэлзэхэд хүргэдэг. 

Үл тоож буй мэдрэмж төрүүлнэ

4 Энэ нь нөгөө хүнийг өөртөө итгэлгүй болгодог

Дуугаа хурааж, тухайн хүнтэй харьцахгүй байх боломжийг эрэлхийлэхийг бидний хэлдгээр "аних"-тай дүйцүүлж болох юм. Үүнээс болж тухайн хүний өөрийн байр суурь, бодол санаа, сэтгэл хөдлөлийг хэрэгцээгүй зүйл мэт болгодог. Энэ нь эргээд түүнд сэтгэлийн түгшүүрүүсгэж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулдаг.

Энэ нь нөгөө хүнийг өөртөө итгэлгүй болгодог

5 Физиологийн өвчин үүсгэнэ

Эрдэмтэд хүмүүс хоорондын харилцаанаас зайлсхийж, дуугаа хураах үзэгдэл олширсны үр дүнд харилцагч талд сэтгэлийн хямрал үүсэж, улмаар хоол боловсруулах тогтолцоо доголдох, толгой өвдөх, нуруу, үе мөч өвдөх зэрэг асуудлууд цуварч эхэлдэг байна. 

Физиологийн өвчин үүсгэнэ

6 Энэ нь харилцааг үгүй хийдэг

Дуугаа хураах нь харилцах чадвар дутмаг байгаагийн илрэл гэж үзэх эрдэмтэд бий. Өөрөөр хэлбэл, энэ нь харилцааны арга замыг хааж, харилцан ойлголцох, зөвшилцөлд хүрэхэд саад учруулсаар эцэст нь нөхөрлөл, хайр сэтгэл гээд ямар ч харилцааг дуусгавар болгох үндэс болдог. 

Энэ нь харилцааг үгүй хийдэг

Эцэст нь, хэрүүл маргаан, таагүй нөхцлийг хурцатгахгүйн үүднээс өөрийн бодол санаагаа тайлбарлахгүй, чимээгүй өнгөрөх хандлагатай хүмүүс тухайн мөчид сэтгэлийн хөөрөлд автсан мэт санагдаж байвал хэсэг хугацааны дараа, тайвширсан хойно эргэж ярилцах зэргээр ямар ч нөхцөлд харилцан ойлголцох боломжийг нээлттэй байлгах талаас нь анхаарах хэрэгтэйг онцолж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()