Тампон хэрэглэснээс болж хөлөө тайруулсан бүсгүйн гунигт түүх

Лорен Вассер (Lauren Wasser) гэх бүсгүй өмнө энгийн л амьдралаар амьдардаг байжээ. Тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж, чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, дугуй унах дуртай байсан гэнэ. Гэвч түүнийг 24 настай байхад амьдралд нь нэгэн золгүй явдал тохиолдсон бөгөөд энэ нь бүсгүйн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Лорены амьдралыг бүр мөсөн өөрчилсөн зүйл бүсгүйчүүдийн хэрэглэдэг тампон байсан гэж бодохоор аймшигтай. Ингээд Лорен бүсгүйтэй тохиолдсон золгүй явдал болон уг явдлаас хойш түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар танд хүргэе.  

Тампон хэрэглэснээс болж хөлөө тайруулсан бүсгүйн гунигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх зүйл 2012 оны 10-р сарын 3-ны өдөр тохиолджээ. Тухайн үед бүсгүйн сарын тэмдэг ирсэн байсан бөгөөд тэр эдгээр өдрүүдэд тогтмол тампон хэрэглэдэг байсан гэнэ. 10-р сарын 3-ны өдөр Лорены найзын төрсөн өдөр тохиосон учир тэрээр төрсөн өдөрт явахаар шийдсэн байна. Гэвч үдэшлэгт явахын өмнө түүний бие нэг л тавгүй байсан бөгөөд ханиадны шинж тэмдэг илэрчээ. Ингээд үдэшлэг дээр ирсний дараа тэр бусадтай адил хөгжилдөхийг хүсэж байсан ч нойр нь хүрч, маш их ядарч байсан гэнэ. Эцэст нь тэр төрсөн өдрийг орхиж, гэртээ ирээд шууд л унтсан байна.

Маргааш өглөө нь Лорены гэрийн хаалгыг цагдаа нар чангаар тогшсоноор тэр сэрсэн аж. Учир нь Лорены ээж охиноо удаан хугацааны туршид холбоогүй байсанд санаа зовж, ийнхүү цагдаад дуудлага өгсөн байжээ. Бүсгүй "Бүх зүйл хэвийн, би зүгээр л унтахыг хүсэж байна" хэмээн цагдаа нарт хэлж, ээжтэйгээ утсаар яриад дахин унтахаар хэвтсэн гэнэ. Ингээд маргааш өглөө нь дахин цагдаа нар түүний гэрт ирж, хаалга нүдсэн боловч тэр онгойлгож чадаагүй бөгөөд хаалгыг эвдэж ороход бүсгүй унтлагын өрөөнийхөө шалан дээр хэвтэж байсан аж.

Бүсгүйг тэр даруй эмнэлэгт хүргэжээ. Хэдийгээр эмнэлэгт хүргэсэн ч эмч нар түүний оношийг тогтоож чадахгүй байсан бөгөөд биеийн байдал нь огт дээрдэхгүй байсан гэнэ. Азаар бүсгүйн оношийг халдварт өвчин судлаач эмч олж чадсан байна. Тэр шууд л "Түүний дотор тампон байгаа юу" хэмээн асуужээ. Учир нь бүсгүйн хэрэглэсэн тампоны нэг нь стафилококк нянгаар халдварлагдсан байсан бөгөөд нянгийн халдвараас болж Лорен хордлогын шоконд орсон байжээ.

Лорен ухаангүй байсан учир эмч нар түүний ээжид охины тань амийг бараг л аврах боломжгүй хэмээн хэлж байсан гэнэ. Гэхдээ эмч нар бүсгүйн амийг аврах бүхий л боломжит аргыг судалсан бөгөөд энэ нь түүний баруун хөл болон зүүн хөлний хуруу болон өсгийг тайрах явдал байжээ. Учир нь хордлогын шоконд орох үед дөрвөн мөч үхжих шинж тэмдэг ажиглагддаг байна. Харин Лорены хувьд хөл нь үхэжсэн байсан гэнэ. Ингээд бүсгүйн амь насыг аврахын тулд хөлийг нь тайрчээ. Хэдийгээр Лорен хөлөө тайруулсан ч загвар өмсөгчөөр ажилласаар л байв. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа түүний зүүн хөл үхжиж нөгөө хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Бүсгүй ийнхүү урт хугацааг эмнэлэгт өнгөрүүлж алхаж чадахгүй болж, амиа хорлохыг хүсэж байсан ч эцэст нь өөрийгөө ялан дийлж амьдралыг үргэлжлүүлсэн юм.

2018 онд Лорен өөрийн Инстаграм хуудаснаа өөрийн хоёр хөлгүй зураг болон алдарт пара сноубордын тамирчин Эми Пердигийн зургийг нийтэлжээ.

Харин одоо Лорен “Алтан хөлтэй эмэгтэй” нэрээрээ загварын ертөнцөд алдартай. Тэрээр алтлаг өнгийн хиймэл хөл хэрэглэдэг учир энэхүү нэрийг авсан байна.

Тэрээр тампон үйлдвэрлэгч байгууллагуудыг үйлдвэрлэлдээ хортой химийн бодис ашиглахгүй байхыг уриалжээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэдэг үйлдвэрүүд боломжит эрсдэлийн талаар савлагаа дээрээ бичих хэрэгтэй гэдгийг сануулсан байна. "Хэрвээ тампон дээр энэхүү аюулын тухай анхааруулга бичсэн байсан бол би хэзээ ч тампон хэрэглэхгүй байсан" хэмээн тэр хэлжээ.

Лорен цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд Инстаграм хуудаснаа өөрийнхөө түүхийг тогтмол хуваалцдаг. Энэ аргаар тэр бүсгүйчүүдийг хэрэглээндээ илүү болгоомжтой хандах хэрэгтэйг урьдчилсан сануулахыг хүсдэг байна. Нэгэн удаа тэрээр найзынхаа хамтаар гудамжинд нэгэн санал асуулга явуулсан бөгөөд бүсгүйчүүдийн хэн нь ч тампон хэрэглэснээр хордлогын шоконд орох аюултайг мэдэхгүй байсан гэнэ.

Хордлогын шок нь аюултай нянгийн халдвар бөгөөд энэ нь үс уналт, арьс хуурайшилт, хөл гарын сарвуу үхжих, зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг аж. Уг аюулт өвчин нь ихэнхдээ стафилококкийн нянгаас болж үүсдэг. Хэдийгээр энэхүү нян ам, хамар, арьсан дээр байх үедээ хүнд аюул учруулахгүй ч цусанд орсон тохиолдолд ийнхүү хүндрэлд хүргэдэг байна. Уг өвчин нь ханиад хүрч буй мэт булчин өвдөх, ядрах, гүйлгэх, халуурах гэх мэт шинжээр илэрдэг аж. Тиймээс ч онош тогтооход ихээхэн төвөгтэй байдаг гэнэ.

Хэрвээ та тампон хэрэглэдэг бол аюулгүй байдлаа хангаж, 4-8 цаг тутам солих, шөнийн цагаар хэрэглэхгүй байх шаардлагатай. Үүнээс гадна сарын тэмдгийн аяга хэрэглэх үед ч энэ нянг авах магадлалтай. Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэл хэрэглэх нь хамгийн аюулгүй. Мөн тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаараарай. Энэ тохиолдолд та 100 мянга тутамд 1 тохиолдох уг өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()