СААК БАРИМТ

Хятадын үерт автсан машинуудыг "хатаах" нүсэр ажил эхэлжээ

Өнгөрсөн сард Хятадын Жэнжоу хотод хэдэн хоног дараалан үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг дагуулж, 10 гаруй хүний амийг авч одсоноос гадна зуу зуун иргэнд эд хөрөнгийн хохирол учруулсан билээ. Хятадын томоохон мэдээллийн байгууллага болох Шанхай Юнайтед Медиа группын Sixth Tone цахим сэтгүүл твиттер хуудсандаа үерийн усанд автсан 400 мянга орчим тээврийн хэрэгслийн зургуудыг нийтэлжээ. Гамшигт өртсөн эдгээр техник хэрэгслүүдийг бүрэн хатаж дууссаны дараа худалдаанд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Хятадын үерт автсан машинуудыг "хатаах" нүсэр ажил эхэлжээ Хадгалах

Исландын ойролцоо далай доороос гарч ирсэн шинэ аралд яагаад хүн очихыг хориглосон бэ?

Исландын Сюртсей арал бол маш өвөрмөц түүхтэй газар юм. 1963 оны 11-р сарын 14-нд усан доорхи Вестманнаейжар галт уулын дэлбэрэлт 3 жил үргэлжилсний дараа тус арал үүссэн байна. Эрдэмтэд энэ үед арлыг даруй бүслэлтэд авч хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ. Үүний дараа олон жилийн турш ажиглалт хийж, арлын экосистем хүний ​​оролцоогүйгээр хэрхэн бүрэлдэн бий болж байгааг судалсан байна. Ингэхдээ зөвхөн цөөн хэдэн эрдэмтдийг арал дээр очихыг зөвшөөрсөн бөгөөд үүний нөлөөгөөр Сюртсей арал нь манай гарагийн хамгийн өндөр хамгаалалттай газруудын нэг болжээ. 

Исландын ойролцоо далай доороос гарч ирсэн шинэ аралд яагаад хүн очихыг хориглосон бэ? Хадгалах

Бидний байнга хардаг мөртлөө зориулалтыг нь мэддэггүй зүйлсийн учир

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг зохион бүтээгчид асар удаан хугацааны турш бодож, боловсруулж байж гаргаж ирсэн гэдгийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй тул ямар ч учир утгагүй эсвэл зүгээр л анхнаасаа ийм л байх учиртай гэж санах нь түгээмэл. Үнэхээр ямар ч зүйл өөрийн гэсэн учир шалтгаантай байдаг учраас тэдгээр өчүүхэн жижиг зүйлс хүртэл тодорхой хэмжээний өөрсдийн гэсэн нууцыг хадгалж байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр нууцуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Бидний байнга хардаг мөртлөө зориулалтыг нь мэддэггүй зүйлсийн учир Хадгалах

Гадны иргэдийг атаархуулдаг Японы энгийн мөртлөө гайхалтай зүйлс

Олимпын наадмыг түүхэндээ хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Наран улсын иргэдийг ер бусын ажилч хичээнгүй, хариуцлагатай чанарт суралцсанд тус улсын байгаль, цаг уур, газар нутгийн онцлог тодорхой нөлөө үзүүлсэн нь тодорхой. Тэгвэл энэ улсын иргэдийн хувьд эгэл жирийнд тооцогдох аливаа зүйл дэлхийн олон улсын хүмүүсийн хувьд урьд хожид харж ч байгаагүй өвөрмөц байж таарах нь элбэг аж. Ингээд та бүхэнд Японд анх очсон жуулчдыг гайхшруулдаг энгийн мөртлөө гайхалтай зүйлсийг онцолж байна.

Гадны иргэдийг атаархуулдаг Японы энгийн мөртлөө гайхалтай зүйлс Хадгалах

Халиу ашиглан загас барих Бангладешийн хачирхалтай уламжлал

Ганга мөрний адагт орших Бангладешийн загасчид олз омог сайтай байхын тулд бусад загасчид шиг дэгээ хаяж, тор тавих ч шаардлага байдаггүй гэнэ. Харин үүний оронд тэд гаршуулсан халиунуудыг ашигладаг бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, сайн сэлдэг тэрхүү бяцхан амьтад бүх загасыг нь бариад өгчихдөг аж. Тэгвэл байгалиас заяасан анч чанартай халиуг нутгийн загасчид өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар "ажиллуулдаг" юм бол? 

Халиу ашиглан загас барих Бангладешийн хачирхалтай уламжлал Хадгалах
2021-08-06, 19:01

Хувьсгалч Лев Троцкий, алдарт зураач Фрида Кало нарын ээдрээтэй дурлалын түүх

Мексикийн алдарт зураач Фрида Кало (Frida Kahlo) уран бүтээл төдийгүй амьдралын түүхээрээ нэрд гарсан нэгэн юм. Фрида Калод ЗХУ-ын хувьсгалч Троцкий хүртэл дурлаж байсан гэх яриа бий. Тэгвэл зураач бүсгүй Троцкий гэх ЗХУ-аас хөөгдсөн коммунист намын удирдагчтай яг ямар харилцаатай байсан хэрэг вэ?

Хувьсгалч Лев Троцкий, алдарт зураач Фрида Кало нарын ээдрээтэй дурлалын түүх Хадгалах

4 сая га газрыг бүрхэж, тэнгэрийг улаан болгосон Якутын ойн түймрийн эргэн тойронд...

ОХУ-ын зүүн хойд хэсэгт орших Саха Якутын БНУ-ын нутагт дэгдсэн ойн түймрээс үүдэлтэй өтгөн цагаан утаа ойр орчмын өргөн уудам бүс нутгуудаар тархаад байгаа билээ. Сүүлийн 100 гаруй жилд тохиогоогүй их халуунаас үүдсэн ойн түймэр энэ долоо хоногийн даваа гарагт түүхэн дээд хохиролд хүрсэн тухай Greenpeace Russia байгууллагаас мэдээлжээ. Саха улсын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг ой мод эзэлдэг тул ой хээрийн түймэрт өртөмтгий газарт тооцогддог байна.

4 сая га газрыг бүрхэж, тэнгэрийг улаан болгосон Якутын ойн түймрийн эргэн тойронд... Хадгалах

Мексикийн пирамид доороос олдсон мөнгөн усан нуурын нууц

Мексикийн археологичид эртний Теотихуакан хот дахь "Өдтэй могой" (Quetzalcoatl) пирамидийг судалж үзээд доороос нь томоохон хэмжээтэй мөнгөн усны нуур олжээ. Одоо археологчид тус эртний байгууламжийн дор энэхүү санг хэрхэн үүсгэсэн болохыг олохоор ажиллаж байгаа аж. Ингээд уншигч та бүхэнд хүн төрөлхтний соёлын иргэншлийн томоохон судлагдахуун болсон домогт пирамидын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Мексикийн пирамид доороос олдсон мөнгөн усан нуурын нууц Хадгалах

Японы сүүлчийн самурай Сокакү Такедагийн амьдралын түүх

Түүхийн хуудаснаа тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн Сокаку Такеда (Sōkaku Takeda) бол самурайн бүх эрдмийг эзэмшиж, Наран улс даяар нэрээ дуурсгаж байсан сүүлчийн хүн юм. Тийм ч учраас түүнийг сүүлчийн самурай гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. Өнөөдөр бид уншигч та бүхэнд Сокаку Такедагийн туулж өнгөрүүлсэн замналаас хүргэхээр бэлтгэлээ. 

Японы сүүлчийн самурай Сокакү Такедагийн амьдралын түүх Хадгалах

Палау улсын усанд сэлэлтийн "бондгор" тамирчин цахим орчинд од болжээ

Олимпын наадам дэлхий даяарх олон сая хүний амнаас ам дамжин хэлэлцэх энэ цаг үеийн хамгийн сонирхолтой сэдэв болоод буй. Тэгвэл үүний дотор усан сэлэлтийн тамирчин Шон Дингилиус-Уоллес (Shawn Dingilius-Wallace) гадаад төрхөөрөө үзэгчдийн анхаарлыг татав. Олон улс, орны шилдгээр шалгарч ирсэн бие бялдрын хөгжил сайтай тамирчдыг дэлгэцээр харж дассан үзэгчид Дингилиус-Уоллесыг гарч ирэхэд өөрсдийгөө барьж дийлэлгүй түсхийн инээд алдаж буй бичлэг цахим орчинд хэдийнээ таржээ.

Палау улсын усанд сэлэлтийн "бондгор" тамирчин цахим орчинд од болжээ Хадгалах

Өөрийгөө Кендалл Женнерийн "нууц ах" гэж нэрлэдэг эрийн хөгжилтэй фото эвлүүлгүүд

Шоу бизнесийн ертөнцийн од Кардашиан-Женнерийн гэр бүлийг олон сая хүний танил болсон зургаан гишүүнээр нь хүмүүс маш сайн мэднэ. Энэ дуулиант гэр бүлийн нууц гишүүн гэх Кирби (Kirby) өөрийгөө Кендалл Женнер (Kendall Jenner) -ийн ихэр ах гэж тайлбарладаг байна. Ийнхүү тэрээр өөрийнхөө хэлснийг батлахын тулд цахим хуудсандаа "дүү"-тэйгээ хамт авхуулсан гэрэл зургуудаа нийтэлж, олны нүдийг хужирладаг аж. Харин одоо хөгжилтэй дээрээсээ муугүй авьяастай Кирбигийн зургуудаас та бүхэнд хүргэе!

Өөрийгөө Кендалл Женнерийн "нууц ах" гэж нэрлэдэг эрийн хөгжилтэй фото эвлүүлгүүд Хадгалах

Өвөр Монголын говьд гэр хэлбэртэй KFC-ийн салбар нээгджээ

Орчин цагийн бизнес эрхлэгчид зах зээлийн зорилтот хэрэглэгчдийнхээ онцлогт тохируулж "мэдрэмжтэй" байж чадвал хүссэн үр дүндээ хүрэх боломж нь нэмэгддэг аж. Үндэсний өв, соёлоо эрхэмлэн дээдэлдэг Өвөр Монголчуудад зориулан нээсэн KFC үүний нэгэн жишээ болж байна. Өвөр Монголын баруун өмнөд хэсэг дэх Ордос хотоос холгүйхэн орших Дуут манхны ресорт хэмээх жуулчдын сонирхлыг ихэд татсан газарт монгол гэрийн хэлбэрийг дуурайлган хийсэн KFC түргэн хоолны газар энэ зун үүд хаалгаа нээжээ.

Өвөр Монголын говьд гэр хэлбэртэй KFC-ийн салбар нээгджээ Хадгалах