Исландын ойролцоо далай доороос гарч ирсэн шинэ аралд яагаад хүн очихыг хориглосон бэ?

Исландын Сюртсей арал бол маш өвөрмөц түүхтэй газар юм. 1963 оны 11-р сарын 14-нд усан доорхи Вестманнаейжар галт уулын дэлбэрэлт 3 жил үргэлжилсний дараа тус арал үүссэн байна. Эрдэмтэд энэ үед арлыг даруй бүслэлтэд авч хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ. Үүний дараа олон жилийн турш ажиглалт хийж, арлын экосистем хүний ​​оролцоогүйгээр хэрхэн бүрэлдэн бий болж байгааг судалсан байна. Ингэхдээ зөвхөн цөөн хэдэн эрдэмтдийг арал дээр очихыг зөвшөөрсөн бөгөөд үүний нөлөөгөөр Сюртсей арал нь манай гарагийн хамгийн өндөр хамгаалалттай газруудын нэг болжээ. 

Исландын ойролцоо далай доороос гарч ирсэн шинэ аралд яагаад хүн очихыг хориглосон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус арлын хамгийн том нууцуудын нэг нь улаан лооль юм. Өмнө нь хэлсэнчлэн тус арлын экосистем өөрөө аяндаа бүрэлдэн бий болох үйл явцыг эрдэмтэд ажиглаж байгаа. Тиймээс хүний нөлөөнд автуулахгүй байх бүх арга хэмжээг авдаг аж. Ингэхийн тулд тус арал дээр ирж байгаа хүмүүсийг маш нарийн шалгаж нэвтрүүлдэг. 

Сюртсейд зочлохын өмнө мэдэж авах ёстой гол дүрмүүдийн нэгэнд ямар ч үр тариа авч арал дээр авч ирэх ёсгүй юм. Энэ нь тус арлын экосистемийг гадны нөлөөгүйгээр хөгжүүлэхтэй холбоотой. Тэгтэл нэг өдөр тус арал дээр гэнэт улаан лооль гарч ирсэн нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн байна. 

Сайтар судалж үзтэл энэ бүхний учир тайлагджээ. Арал дээр ирсэн нэгэн эр дүрмийг тоолгүй ил задгай гадаа хүндэрсэн байна. Галт уулынх шиг үржил шимтэй хөрс энэ дэлхий дээр байдаггүй учраас өтгөн дотор агуулагдсан бүрэн боловсроогүй улаан лоолийн үр ямар ч асуудалгүй нахиалсан нь тэр байж. 

Мэдээж хэрэг гадаад нөлөөг нь хязгаарлах үүднээс тус ургамлыг шууд авч хаясан байна. 

Энэхүү арал нь Исландын эргээс өмнө зүгт байрладаг бөгөөд Дэлхийн байгалийн өвд бүртгэгджээ.

Сюртсейн дэлбэрэлт 130 метрийн гүнээс эхэлсэн байна. Халуун хайлмаг нь 1963 оны 11-р сарын 1-нд усны гадаргуу дээр гарч ирсэн гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

Галт уулын дэлбэрэлт 1967 оны 6-р сарын 5 хүртэл үргэлжилсэн бөгөөд үүний үр дүнд ихдээ 2.7 хавтгай дөрвөлжин км талбайтай арал гарч ирсэн юм. Түүнээс хойш далайн ус арлыг бага багаар "идэж", газар нутгийг нь агшааж байгаа аж. Тус арлын хэмжээ 2012 онд 1.3 хавтгай дөрвөлжин км болж жижгэрсэн байв. 

Сюртсей гэдэг нь Исландаар Сюртын арал гэсэн утгатай. Сюрт нь ("хар", "харанхуй" гэсэн утгатай) Герман-Скандинавын домогт гардаг хааны нэр юм.

Тус арал нь тэр чигтээ галт уул гэж тооцогдох болсон ч эрдэмтэд одоог хүртэл энд амьдрал хэрхэн үүсдэг болохыг судалсаар байгаа юм. 

Усан доороос гарч ирснээс хэдхэн цагийн дараа л гэхэд олон тооны шинэ бичил биетүүд газрын гадарга дээрээс илэрсэн байдаг. 

Харин 1965 онд хаг, хөвд зэрэг маш энгийн бүтэцтэй ургамлууд ургах болов. 

1980-аад он гэхэд эрдэмтэд далайн эрэг дээр гич, элсэнд дурлагч (Ammophila arenaria), элсэн хорхой (Honckenya peploides), далайн эргийн Мертенсиа (Mertensia maritima) зэрэг 20 гаруй төрлийн ургамлыг бүртгэсэн байна. 

Анхны бут сөөгний төрлийн ургамал 1998 онд гарч ирсэн бөгөөд шувууд арал дээр төрөл бүрийн үр авч ирсэн анхны амьтад болсон юм. Мөн энд төрөл бүрийн аалз, хорхой шавж, өт хорхой амьдрах болжээ. 

Эрдэмтдийн тооцоолсноор аажим аажмаар живж буй Сюртсей арал 100 гаруй жилийн дараа гэхэд далайн усан дор орох гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()