Уламжлалт аргаар Мэнгэ, Үү ургацагийг хэрхэн арилгах вэ?

Хүний хамгийн том эрхтэн болох арьс нь маш олон функцтэй. Арьс нь биеийн дулааныг тохируулах, биеийг нянгаас хамгаалж, мэдрэхэд тустай. Тиймээс та арьсаа төгс төгөлдөр хадгалах хэрэгтэй. Хэрвээ та арьсан дээрээ ямар нэгэн мэнгэ, батга, ургацаг зэргийг олж харвал зөв бүтээгдэхүүнээ хэрэглэж эмчлэх шаардлагатай.

Уламжлалт аргаар Мэнгэ, Үү ургацагийг хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үү Ургацаг арилгах

Сармис

Та сармисыг сайн гэгч нь нунтаглаад даавуунд боож ургацаг ургасан хэсэг дээрээ тавиад унтана. Өглөө сэрээд боолтоо авч, цэвэр усаар угаах хэрэгтэй. Ойролцоогоор 3 шөнө орчим давтаарай. Түүнээс удвал арьсыг түлэх аюултай. 

Үү Ургацаг арилгах

Алимны цуу

Мөн л хөвөнд бага зэрэг алимны цуу шингээж, үү гарсан хэсэг дээрээ тавьж боогоод 2 хоног тутам солих хэрэгтэй. Ойролцоогоор 2-4 долоо хоногийн дараа ургацаг арилах болно.

Гадилны хальс

Гадилны хальс нь мөн л арьсны элдэв үү ургацагийг арилгахад тустай байдаг. Та гадилны хальснаас багаханыг авч, асуудалтай хэсэг дээрээ тавьж боогоорой. Хүссэн үр дүндээ хүрэх хүртэл өдөр бүр давтах хэрэгтэй.

С амин дэм

Ургацагны эсрэг бас нэгэн арга бол С амин дэм юм. Та үрлэн С амин дэмийг нунтаглаад устай холих хэрэгтэй. Бэлэн болсон бэлдмэлээ ургацаган дээрээ түрхээд дээрээс нь даавуугаар бооно. Хэрвээ ургацаг ургасан газар тань хорсож байвал санаа зовох хэрэггүй. Энэ бол хэвийн зүйл.

2 Мэнгэ арилгах

Касторын тос болон хүнсний сода

Касторын тос болон хүнсний сода нь хамгийн алдартай мэнгэний эсрэг үйлчилгээтэй юм. Та чимх хүнсний содыг хэдэн дусал касторын тостой холих хэрэгтэй. Дараа нь мэнгэ гарсан хэсгээ үрэх бөгөөд хэдэн цагийн дараа угааж арилгана. Энэ аргыг өдөрт 2 удаа давтах бөгөөд сарын турш үргэлжлүүлнэ. Үр дүн нь танд илт мэдрэгдэх болно.

Мэнгэ арилгах

Хан боргоцойн шүүс

Хан боргоцойн шүүс нь мэнгэ арилгаад зогсохгүй, арьсыг цайруулах үйлчилгээтэй. Даавууг хан боргоцойн шүүсээр норгоод мэнгэн дээрээ тавих хэрэгтэй. Энэ аргыг өдөрт 2 удаа давтах бөгөөд сарын турш үргэлжлүүлнэ.

3 Батганы эсрэг эмчилгээ

Тухайн хүний наснаас үл хамааран батга гарж болдог. Энэ нь арьс бохирдсоноос болж үүсэлтэй. Тиймээс та байгалийн аргаар батгаа эмчлэх хэрэгтэй.

Гүргэм

Нэг цайны халбага гүргэмийг, нимбэгний шүүстэй холино. Бэлэн болсон бэлдмэлийг батга гарсан хэсэгтээ түрхээд 15 минут болгоно. Харин дараа нь угаах шаардлагатай. Батгаа арилтал энэ үйлдэлийг өдөр бүр хийх юм.

Батганы эсрэг эмчилгээ

Овъёос

Овъёосыг нэг халбага улаан лоолийн шүүс болон зөгийн балтай холих хэрэгтэй. Батга гарсан хэсэг дээрээ 15 минут түрхээд дараа нь угаана.

4 Үрчлээ арилгах

Нохойн хошууны тос

Нохойн хошууны эфирын тосоор 2 минутын турш арьсаа үрэх хэрэгтэй. Энэ нь антиоксидант агуулж байдаг учир үрчлээ арилгаж чадна.

Үрчлээ арилгах

Шимтэглээ цэцгийн тос

Шимтэглээ цэцгийн тос нь антиоксидант үйлчилгээтэй. 5 дусал шимтэглээ цэцгийн тосыг кокосын тос  эсвэл оливын тостой холих хэрэгтэй.  Дараа нь нүүрэн дээрээ унтахын өмнө түрхэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()