Европын зарим орнуудад шоронгоос орголтыг яагаад гэмт хэрэгт тооцдоггүй вэ?

Ихэнх оронд суллагдах хугацаа нь болоогүй байхад шоронгоос оргохыг завдсан хүмүүсийн ялыг сунгадаг бол Герман, түүний хөрш Австри тэргүүтэй Европын зарим орнуудад уг үйлдлийг хуулиар хориглоогүй байдаг гэнэ. Угтаа бол бусдад сануулга болгох үүднээс шоронд суух хугацааг нь нэмэх, хүнд дэглэмтэй анги руу шилжүүлэх зэргээр оргохыг завдсан этгээдүүдийг гэсгээх хэрэгтэй мэт. Тэгвэл тэдгээр орнууд хоригдлуудад яагаад ийм "энэрэнгүй" хандаж байгаа юм бол?

Европын зарим орнуудад шоронгоос орголтыг яагаад гэмт хэрэгт тооцдоггүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Герман улсад шоронгоос оргох явдлын тухай хууль нь 1880-аад оноос эхтэй. Тэр үеийн хууль боловсруулагчид хүн эрх чөлөөг хүсэх нь байгалийн зөн совин гэж үзсэн учраас оргох оролдлого хийхэд шийтгэл оноохгүй хэмээн хуулиндаа зааж өгчээ. 

Гэхдээ мэдээж үүнтэй холбоотой хэд хэдэн заалтууд мөн байдаг байна. 

Жишээлбэл хоригдолд оргоход нь туслах хориотой, мөн тухайн хоригдол оргох явцдаа эд зүйлс эвдэж хэмхэлсэн, өөр хүний эрх чөлөө, аюулгүй байдалд халдсан бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. 

Шоронгоос орголтыг хууль бус гэж үздэггүй орнуудыг цэнхрээр тэмдэглэсэн байгаа нь

Ийм хатуу заалтуудтай учраас оргоод баригдсан хоригдол ямар нэгэн шийтгэлгүй өнгөрөх тохиолдол бараг байдаггүй гэнэ. Жишээлбэл, хорих газрын цонхыг хагалаад гарсан бол эд хөрөнгөнд хохирол учруулсан хэргээр шийтгэл хүлээнэ. Тэгвэл юу ч хагалж эвдлэхгүйгээр гарч чадлаа гэхэд улсын өмч болох шоронгийн хувцсыг хулгайлсан хэрэгт унана. 

Мөн оргоод баригдсан нэгэн буцаж шоронд орохдоо ялаа нэмүүлээгүй ч гэсэн суллагдах хүртлээ өмнөхөөсөө хүнд, хараа хяналт чангатай нөхцөлд хоригдохоор болдог. Дээр нь мэдээж сахилга батын асуудал гаргасанд тооцогдох тул хугацаанаасаа өмнө суллагдах талаар саналтгүй болно.

Сонирхолтой нь чанга хатуу дэглэмтэй шоронгуудаараа алдартай Мексик улсад мөн адил эрх чөлөөний төлөөх тэмцлийг хүний үндсэн эрх гэж үздэг учраас оргохыг завдсан хоригдолд шийтгэл нэмдэггүй. Гэхдээ тус улсын хуулиар хоригдлын хорих газраас гадна өнгөрүүлсэн хугацааг ялын үндсэн хугацаанд нь оруулж тооцохгүй тул оргодол баригдсаныхаа дараа тэрхүү хугацаагаа ял дээрээ нэмүүлдэг ажээ. Жишээлбэл амжилттай оргоод гурван жил чөлөөтэй явсан хоригдол хэрэв баригдвал анхны суллагдах хугацаанаасаа гурван жилийн дараа суллагдана гэсэн үг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()