Хятадын үерт автсан машинуудыг "хатаах" нүсэр ажил эхэлжээ

Өнгөрсөн сард Хятадын Жэнжоу хотод хэдэн хоног дараалан үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг дагуулж, 10 гаруй хүний амийг авч одсоноос гадна зуу зуун иргэнд эд хөрөнгийн хохирол учруулсан билээ. Хятадын томоохон мэдээллийн байгууллага болох Шанхай Юнайтед Медиа группын Sixth Tone цахим сэтгүүл твиттер хуудсандаа үерийн усанд автсан 400 мянга орчим тээврийн хэрэгслийн зургуудыг нийтэлжээ. Гамшигт өртсөн эдгээр техник хэрэгслүүдийг бүрэн хатаж дууссаны дараа худалдаанд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Хятадын үерт автсан машинуудыг "хатаах" нүсэр ажил эхэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятад улсын Хэнань мужийн Жөнжоу хотод байх эдгээр тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь их үерийн улмаас замын туннелийн ойр орчим урссан бөгөөд нэг газар төвлөрүүлэн хатааж байгаа нь энэ аж.

Хятадын төв хэсгийг дайрсан аадар борооны үүл Хэнань мужид урьд өмнө нь тохиож байгаагүй их хэмжээний үер үүсгэснээр хамгийн их хохирол учруулсан юм. Энэ явдлыг мэргэжилтнүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарласан билээ.

Энд нийтдээ 400 мянга гаруй тээврийн хэрэгслийг авч ирсэн байгаа ба бүрэн хатаасны дараа худалдалдахаар зэхэж байгаа гэнэ.

Агаараас авсан дээрх зургуудад үерт урссан янз бүрийн үйлдвэрийн машинууд харагдаж байлаа.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()