4 сая га газрыг бүрхэж, тэнгэрийг улаан болгосон Якутын ойн түймрийн эргэн тойронд...

ОХУ-ын зүүн хойд хэсэгт орших Саха Якутын БНУ-ын нутагт дэгдсэн ойн түймрээс үүдэлтэй өтгөн цагаан утаа ойр орчмын өргөн уудам бүс нутгуудаар тархаад байгаа билээ. Сүүлийн 100 гаруй жилд тохиогоогүй их халуунаас үүдсэн ойн түймэр энэ долоо хоногийн даваа гарагт түүхэн дээд хохиролд хүрсэн тухай Greenpeace Russia байгууллагаас мэдээлжээ. Саха улсын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг ой мод эзэлдэг тул ой хээрийн түймэрт өртөмтгий газарт тооцогддог байна.

4 сая га газрыг бүрхэж, тэнгэрийг улаан болгосон Якутын ойн түймрийн эргэн тойронд...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2021 оны 8-р сарын 5-ны байдлаар Якут дах Сибирийн тайгын 4 381 738 гектар талбай түймэрт өртжээ. Тодруулбал яг одоо Сибирьт 178 хэсэг газар шатаж байгаа аж.

Энэ бүс ОХУ-ын Карелия, Вологда, Новгород, Воронеж, Ярославль, Ростов, Севастопол, Оренбург, Челябинск, Красноярск, Эрхүү, Омск, Томск мужуудад дэгдээд буй 100 гаруй ой хээрийн түймрээс хамгийн их хохирол амсаж байгаа юм. 

Улмаар тус нутгийн зарим хэсэгт онц байдал зарлаад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн ч бүрэн түймрийг бүрэн унтрааж чадалгүй байсаар өтгөн утаа үзэгдэх орчныг хязгаарласны улмаас гал унтраах онгоцнууд хөөрч чадахгүй саатсан аж.

Якутын орон нутгийн захиргаанаас 2633 хүн болон техник хэрэгслийн 380 бүрэлдэхүүнийг гарган, онцгой бүсэд ажиллуулж байна. Мөн Оросын ойн санг агаараас хамгаалах алба буюу "Авиалесоохрана"-ийн нисэгчид 6 тонн гаруй усыг цацсаны зэрэгцээ зохиомлоор хур тунадас унагах аргыг хэрэглэж, түймрийн хамрах талбайг тодорхой хэмжээгээр багасгажээ.

Их түймрийн утаа нийтдээ 5.3 сая хавтгай дөрвөлжин км газарт тархсан нь Европын Холбооны улсуудын газар нутгаас ч их нутаг дэвсгэрийг хамарч байгаа гэдгийг NASA-аас мэдээлсэн байв.

Түймрийн утаа хүмүүсийн амьсгалын замын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж, дархлааг сулруулж болзошгүй тул цар тахлын нөхцөл байдлыг улам бүр дордуулах эрсдэлтэй байгаа юм.

Үүнээс гадна хамгийн том хохирол бол тухайн бүс нутгийн амьтны аймаг юм.  Нийтдээ 5500 булга, 2700 буга, 1500 хандгай, 300 баавгай түймэрт өртсөн гэсэн тооцоог гаргажээ.

Түймрийн утаа Улаанбаатарт (гэрэл зургийг Bagi Max)

Түймрийн утаа Якутскт

Түймрийн утаа Новосибирск хотод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()