Тархийг цоолох эмчилгээ буюу лоботомийн аймшигт түүх

70-аад жилийн өмнөөс энэхүү эмчилгээ энгийн зүйлд тооцогдохоо больсон юм. Тэр үеийн мэс засалчид ихэвчлэн хүний бие махбодын талаар бүрэн ойлголтгүй хүмүүс байсан тул тархийг саваагаар хатгавал зөв ажиллана гэж итгэдэг байжээ.

Тархийг цоолох эмчилгээ буюу лоботомийн аймшигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрт дээр үеэс хойш хүмүүс өөр хүний ​​гавлын ясыг харах хачин хүсэлтэй байсан. Лоботоми нь бидний дассан соёл иргэншил, эмнэлгийн хэрэгслүүд гарч ирэхээс өмнө хийгддэг байжээ.

Янз бүрийн хачирхалтай домогт итгэдэг байсан харанхуй бүдүүлэг үед хүмүүс сэтгэл зүй болон толгойн асуудлыг тархийг цоолсноор шийдэж болно гэж итгэдэг байв. 

Одоогоос 70 жилийн өмнө дэлхий даяар "лоботоми" буюу лейкотоми эмчилгээг хийдэг байсан ба ингэхдээ сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийг бүр дор байдалд оруулдаг байжээ.

Лоботоми буюу лейкотоми нь тархины нэг хэсгийг бусад хэсгээс тусгаарлах буюу бүр мөсөн авч хаях мэс ажилбар юм. Энэ аргыг шизофрени өвчнийг эмчлэх маш сайн арга гэж үздэг байв.

Португалийн мэдрэлийн мэс засалч Эгас Мониз 1935 онд лоботомийн аргыг боловсруулсан юм. 1936 онд туршилтын анхны лоботоми хийгдэж байжээ. Эхний 100 гаруй мэс ажилбарын дараа Мониз өвчтөнүүдийг ажиглаж, тэдний тайван хүлцэнгүй байдлыг харгалзан лоботоми үнэхээр үр дүнтэй гэсэн субъектив бөгөөд үндсэндээ буруу дүгнэлт хийсэн байна.

Эхний 20 хагалгааны үр дүн урам хугалахаар байсан ч Монизийн итгэлийг юу ч үгүй хийсэнгүй.

Долоон өвчтөн "эдгэрч", долоон хүний ерөнхий нөхцөл байдал сайжирч, зургаан хүн өмнөх өвчинтэйгөө үлдсэн байна.

Мэдрэлийн мэс заслын олон үеийнхэн Монизын үйл ажиллагааны үр дүн нь хувь хүний ​​доройтол гэж бичжээ. Тархи хэрхэн ажилладгийг ч мэдэхгүй тэрээр уг мэс заслаараа хувь хүний онцлог шинж чанар болон зан авирыг хариуцдаг чухал хэсэг болох тархины урд хэсгийг үгүй хийдэг байсан юм. 

Хачирхалтай нь Нобелийн хороо лоботомийг цаг үеэсээ түрүүлж олсон нээлт гэж үзсэн байна.

1949 онд мэдрэлийн мэс засалч Эгаш Мониш физиологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэв.

Үүний дараа тахир дутуу болсон өвчтөнүүдийн хамаатан садан нь Монизын шагналыг нь хураах хүсэлтийг Нобелийн хороонд хүргүүлжээ. Лоботоми бол эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулдаг туйлын зэрлэг явдал гэж дүгнэж байв.

Гэхдээ Мониш лоботомийг туйлын зөв арга хэмжээ гэж үздэг байсныг дурдах нь зүйтэй. Харин түүнтэй хамт ажилладаг америк эмч Волтер Фриман ийм мэс ажилбарыг бүх асуудал, түүний дотор түрэмгий ааш араншинг засах гол арга гэж үздэг байсан юм.

Фриман лоботоми нь бүх сэтгэл хөдлөлийг унтрааж өвчтөний зан байдлыг сайжруулдаг гэж үздэг байв. Дашрамд хэлэхэд 1945 онд "лоботоми" хэмээх нэр томьёог өдөр тутмын амьдралд нэвтрүүлсэн хүн бол Фрийман байв.

Амьдралынхаа туршид Доктор Фриман 3000 орчим хүн дээр мэс ажилбар хийж байжээ. Тэрээр мэс засалч биш байсан аж.

Фрийман нэг удаа гал тогооны өрөөнөөсөө мөс бутлагч авч нэгэн өвчтөнд мэс засал хийж байсан байна.

Уг хагалгааг дуусгасны Фриман төгс төгөлдөр лоботомийн хэрэгслийг олж авснаа ойлгож, хэлбэрийг нь дуурайлган шинэ мэс заслын багаж хийжээ.

Өнгөрсөн зууны дунд үе лоботоми нь ихэд түгээмэл зүйл болж байжээ. Их Британи, Япон, АНУ, Европын олон хөгжингүй орнуудад үүнийг хийдэг байв. Зөвхөн Америкт л гэхэд жилд 5000 гаруй лоботоми хийдэг байжээ.

Харин ЗСБНХУ-д лоботоми эмчилгээг ердөө 5 жил хийсэн бөгөөд дараа нь үүнийг хориглосон юм. Энэ хоригийг үзэл суртлын шалтгаанаар тавьсан гэж үзэж байгаа бөгөөд уг арга баруунд, ялангуяа АНУ-д маш өргөн тархсан учраас тэр аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()