Палау улсын усанд сэлэлтийн "бондгор" тамирчин цахим орчинд од болжээ

Олимпын наадам дэлхий даяарх олон сая хүний амнаас ам дамжин хэлэлцэх энэ цаг үеийн хамгийн сонирхолтой сэдэв болоод буй. Тэгвэл үүний дотор усан сэлэлтийн тамирчин Шон Дингилиус-Уоллес (Shawn Dingilius-Wallace) гадаад төрхөөрөө үзэгчдийн анхаарлыг татав. Олон улс, орны шилдгээр шалгарч ирсэн бие бялдрын хөгжил сайтай тамирчдыг дэлгэцээр харж дассан үзэгчид Дингилиус-Уоллесыг гарч ирэхэд өөрсдийгөө барьж дийлэлгүй түсхийн инээд алдаж буй бичлэг цахим орчинд хэдийнээ таржээ.

Палау улсын усанд сэлэлтийн "бондгор" тамирчин цахим орчинд од болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Махлаг биеэрээ бусад усан сэлэлтийн тамирчдаас ялгарах Шон Дингилиус-Уоллес 1994 оны 7-р сарын 26-нд Номхон далайд оршдог арлын улс болох Палауд төржээ. 

Тэрээр 2016 оны Риогийн Олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан бөгөөд эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд 26.78 секундээр 72-т эрэмбэлэгдэж байв. 

Дингилиус-Уоллес 50 метрийн чөлөөт сэлэлт, араар сэлэлт болон 50, 100 метрийн эрвээхэй сэлэлтээр улсдаа дээд амжилт тогтоож байсан аж.

Мөн 2019 онд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан Усан спортын 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д амжилттай оролцжээ.

50 метрийн сэлэлтийг шууд дамжуулах Испанийн тайлбарлагчид түүнийг хараад инээдээ барьж чадаагүйгээс бүх зүйл эхэлжээ. Твиттерт тавигдсан бичлэг дээр түүний бие галбирын талаар тоглоом наргиан хийж, шүүмлэх хүмүүс ч байлаа.

Гэхдээ дийлэнх фэнүүд Дингилиус-Уоллесыг өхөөрдөж, магтаж байсан бөгөөд "усны эсэргүүцэл сайн шингээх биетэй юм" хэмээн хошигножээ.

Өмнөх удаагийн Олимпод 72-тр байрт орж байсан тэрээр энэ удаагийн Олимпын наадамд 67-д орсон бяцхан боловч бахархам амжилт гаргаснаас гадна дэлхий дахинд төрөлх улсынхаа нэрийг гаргасан гавьяа байгуулжээ.

Филиппинээс холгүйхэн оршдог, үзэсгэлэнт байгальтай, ердөө 19 мянган хүн амтай арлын бяцхан Палау улсын тухай энэ тамирчны ачаар олон хүн мэдэж авчээ. Тус улсад улс төрийн нам гэж байхгүй, армигүй, үндэсний мөнгөн тэмдэгтгүй, тэр ч байтугай нийтийн тээвэр байдаггүй гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()