1
Monamour (2006)
Итали гаралтай үзэсгэлэнт бүсгүй Франц залуутай танилцаж, мартагдашгүй таван өдрийг хамтдаа өнгөрүүлнэ. Гэвч бүсгүй ардаа эр нөхөртэй байж таарах бөгөөд хууртсан нөхөр эхнэрээ нууц амрагтай болсныг хардаж буйгаар үйл явдал өрнөнө.
2
Fallo! (2003)
Зургаан хэсгээс бүрдэх энэхүү кино өөрсдийн харилцаанаас залхсан хосын түүхийг өгүүлнэ.
3
Trasgredire (2000)
Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй Карла Борин Лондон хотыг зорин өөрийгөө нээх аялалд гарч буйгаар киноны үйл явдал өрнөдөг. Киноны гол дүрийг Юлия Маярчук хэмээх Украйн бүсгүй бүтээжээ.
4
Monella (1998)
Киноны гол дүр болох Лола охин жижиг арал дээр амьдардаг бөгөөд хуучинсаг үзэлтэй нэгэн залуутай сүй тавина. Түүний сүйт залуу гэрлэхээс өмнө хосууд бэлгийн харьцаанд орж болохгүй гэж итгэдэг боловч Лола залуу насны эрх чөлөөгөө эдлэхээр шийддэг.
5
The Voyeur (1993)
Энэ бол Тинто Брассын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Киноны гол дүрийн залуу уран зохиолын багш бөгөөд өвчтэй эцгийн хамт амьдардаг аж. Түүний эхнэр өөрийг нь хаяж явснаас хойш тэрээр бусдыг бэлгийн харьцаанд орж байгааг харж таашаал авах дуртай болж хувирдаг. Тэгтэл эхнэр нь гэнэт эргэн ирж амьдрал нь дахин орвонгоор эргэнэ.
6
All Ladies Do It (1992)
Гол дүрийн бүсгүй гэр бүлтэй боловч бусдаас огтхон ч ичиж, эмээлгүй олон амрагтай болно. Удалгүй нөхөр нь эхнэрийнхээ тухай үнэнийг мэдэх боловч бүх зүйл хожимдсон байна.
7
Paprika (1990)
Мима хэмээх бүсгүй Паприка гэх нууц нэр ашиглан биеэ үнэлж, хайртай залуудаа туслахаар шийднэ. Гэтэл удалгүй тэр залуу нь сураггүй алга болох бөгөөд Мима энэ ажлаа үргэлжлүүлэн хийх эсэхээ шийдэх шаардлагатай болсноор үйл явдал улам сонирхолтойгоор өрнөнө.
8
Miranda (1985)
Миранда хэмээх зочид буудлын эзэн бүсгүй зочдынхоо дундаас өөрт таалагдсан залуучуудыг урхидах дуртай. Улмаар тус зочид буудал эрчүүдийн дунд тун алдартай болно.
9
Caligula (1979)
Тинто Брасс хэмээх нэрийг сонссон хүмүүс энэ киног хамгийн түрүүнд боддог. Хэт задгай хэсгүүдтэй учраас олон оронд энэхүү бүтээлийг хориглож байсан бөгөөд зарим шүүмжлэгчид үүнийг порно гэж ч нэрлэж байв. Ромын хамгийн харгис эзэн хаан Калигулагийн түүхийг өгүүлдэг учраас ингэх нь арга ч үгүй биз.
10
Salon Kitty (1975)
Калигулагаас илүү хэл ам дагуулсан цор ганц Тинто Брассын бүтээл гэвэл энэ байх. Учир нь энэхүү киноны үйл явдал Нацист Германд өрнөдөг бөгөөд мөн л хэт задгай үзэгдлүүдээр дүүрэн. Salon Kitty гэдэг нь нацистын өндөр албан тушаал бүхий хүмүүст үйлчилдэг эмсийн хүрээлэнгийн нэр юм. Кинон дээр эмсийн хүрээлэнгийн биеэ үнэлэгчдийн амьдралын талаар өгүүлдэг аж.