Өвөр Монголын говьд гэр хэлбэртэй KFC-ийн салбар нээгджээ

Орчин цагийн бизнес эрхлэгчид зах зээлийн зорилтот хэрэглэгчдийнхээ онцлогт тохируулж "мэдрэмжтэй" байж чадвал хүссэн үр дүндээ хүрэх боломж нь нэмэгддэг аж. Үндэсний өв, соёлоо эрхэмлэн дээдэлдэг Өвөр Монголчуудад зориулан нээсэн KFC үүний нэгэн жишээ болж байна. Өвөр Монголын баруун өмнөд хэсэг дэх Ордос хотоос холгүйхэн орших Дуут манхны ресорт хэмээх жуулчдын сонирхлыг ихэд татсан газарт монгол гэрийн хэлбэрийг дуурайлган хийсэн KFC түргэн хоолны газар энэ зун үүд хаалгаа нээжээ.

Өвөр Монголын говьд гэр хэлбэртэй KFC-ийн салбар нээгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

KFС сүлжээ хэдийгээр Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цорын ганц түргэн хоолны газар биш боловч энэ улсын иргэдийн дунд хамгийн алдартай газруудын нэгт тооцогддог байна. Энэ сүлжээ анхны салбараа Бээжин хотод 1987 онд нээсэн цагаасаа эхлээд ганцхан жилийн дотор асар өндөр ашиг олж байв. 

2020 оны байдлаар Хятадад хамгийн багадаа таван мянга орчим KFC ресторан үйл ажиллагаа явуулж байна гэх тооцоо бий. Энэ тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр байгаагийн илрэл нь Өвөр Монголын гэр KFC юм.

Хятад дахь KFC нь газар нутгийн онцлог, иргэдийн түүх соёл болон тэдгээрийн хүсэл сонирхол зэрэг тал бүрээс бодолцож сүлжээ рестораныхаа дотоод засал, тохижилтыг шийддэг байна.

KFC Хунань салбар

KFC Шаньши салбар

KFC Фүжоу салбар

KFC Сү́жоу салбар

KFC Пингяо салбар

Гэвч KFC -ийн энэ салбар газар орныхоо онцлогт тохируулан нээсэн анхны ресторан биш аж. Ордост үйл ажиллагаа явуулдаг Хятадын Dicos (德克士) сүлжээ ч мөн нутгийн онцлогт "ууссан" үйлчилгээг санал болгодог байна. 

Dicos (德克士) сүлжээ

Dicos (德克士) сүлжээ

Энэ зуны 6-р сард нээлтээ хийсэн KFC -ийн уг салбарыг сонирхож, холоос зорин ирэх үйлчлүүлэгчдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд хүмүүс гэр хэлбэрийн ресторанаас тэмээгээр хүргэлт хийх эсэхийг хошигнон асуудаг болсон гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()