Үрэлгэн зантай хүмүүст зориулсан мөнгө хадгалах арга

2018-02-10, 11:44
16,916

Мөнгө гэдэг удаан хуримтлагдаж, хурдан дуусдаг сонирхолтой эд шүү. Ялангуяа үрэлгэн хүмүүсийн хувьд мөнгө хуримтлуулах битгий хэл, мөнгөтэй байна гэдэг нь асуудалтай байдаг. Яагаад би мөнгө үрэх дуртай юм болоо?, яагаад манай эхнэр ингэж их мөнгө үрдэг юм болоо гэж бодож үзсэн тохиолдол байгаа юу? Хариулт нь тун энгийн. Энэ нь зүгээр л сэтгэлзүйн дадал аж. Хүн хоолыг идэх л ёстой гэж бодож дадсантай адилаар мөнгийг үрэх л ёстой гэсэн дадал ихэнх хүнд байдаг. Мөнгө үрэх зангаа хаяхын тулд өөрөө өөртэйгээ бага зэрэг сэтгэл зүйн тоглоом тоглох хэрэгтэй ажээ. 

Үрэлгэн зантай хүмүүст зориулсан мөнгө хадгалах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шийдэмгий байдал

Мөнгөө хэмнэх хамгийн найдвартай арга бол шийдэмгийн байдал юм. Олон хүмүүс мөнгөө хэмнэх талаар боддог ч цөөнх нь л хэрэгжүүлж чаддаг. Мөнгө хэмнэж чадахаа хүн мөнгөгүй болсон үедээ л ухаардаг. Жишээ нь тухайн хүн өдөрт 10,000 төгрөг зарцуулдаг байя гэж бодъё гэтэл 5000 төгрөгтэй үедээ ч бас болгоод л байдаг. Хэрвээ тэр хүн 5000 хэмнэе гэж шийдэмгий байж чадвал болох л зүйл. Ялгаа нь ердөө л энэ. Тиймээс өмнө нь өдөрт зарцуулдаг байсан мөнгөө 2 дахин багасгаад үзээрэй. 

Шийдэмгий байдал

2 Тэмдэглэл хийх

Санхүүгээ удирдах нь яг л жингээ барихтай адил. Жингээ барьж байгаа хүн хоолноос хэдэн калор авч байгаагаа байнга тооцдог. Хэрвээ тэд жижиг сажиг амны зугаа гаргах юм тоохгүй идээд байвал авъя гэж тооцсон калороосоо хамаагүй илүү калор авсан байдаг. Энэ нь эцэст нь үр дүнгүй болгодог зүйл юм. Мөнгө ч бас үүнтэй яг адил та төлөвлөөгүй жижиг сажиг хямд юмнууд аваад байвал хүссэн хэмнэлтээ хэзээ ч хийж чадахгүй. Та авсан зүйлүүдээ тэмдэглэх, эсвэл утсан дээрээ тусгайлан гаргасан ийм төрлийн аппликейшнүүд суулгаад хэр их мөнгийг хэрэггүй жижиг зүйлд зарцуулж байгаагаа харж болно. Ер нь утсандаа ийм төрлийн аппликейшнүүд  татаж авах нь илүү давуу талтай. Ийм төрлийн "Zen-mani", "CoinKeeper", "Home Accounting" аппликейшнүүд байдаг. 

Тэмдэглэл хийх

3 Санхүүгээ барьдаг нэг хүн байх

Гэр бүлийн бүх гишүүдээ хэн нь хэр ихийг зарцуулж байгааг хянах нь төвөгтэй байдаг. Тиймээс гэр бүлд нэг санхүүгээ барьдаг хүн байх хэрэгтэй. Нэг хүн санхүүгээ барих нь тэр гэл бүлийн төсөвт хэн хэр ихийг зарцуулж байна гэдгийг хянах боломжтойгоос гадна төсвөө хянах боломж бүрдэх юм. Мөн бас нэг давуу тал гарч ирдэг нь тухайн гэрийн төсвийг барьж байгаа хүн гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээг гадарладаг болох ба түүнд таарсан хязгаарыг тогтоож болно.

Санхүүгээ барьдаг нэг хүн байх

4 Орлого өслөө гээд илүү ихийг зарцуулах хэрэггүй

Энэ бол хамгийн чухал хэсэг гэж "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам" номыг бичсэн санхүүгийн сургагч, бизнесмен Бодо Шафер (Bodo Schaefer) хэлсэн байдаг. Орлого өсөх тусам бид өөрсдийгөө урамшуулж илүү их зүйл худалдан авах, үнэтэй хоол идэх гэх мэтээр илүү орлогоо үнэгүйдүүлдэг. Энэ нь таны санхүүгийн хуримтлал үүсгэх боломж байтал та илүүдэл зарлага гаргаснаар хуучин байрандаа л очлоо гэсэн үг. 

Орлого өслөө гээд илүү ихийг зарцуулах хэрэггүй

5 Сэтгэлзүйтэйгээ тогло

Мөнгөтэй байлаа гээд айх хэрэггүй. Юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс мөнгөтэй болохоороо одоо энийгээ үрчих байх даа, яаж үрэхгүй байх вэ гэх мэтээр өөрсдийгөө зовоодог. Мөнгө багатай үедээ та юу авдаг вэ?, Авах зүйлс олон байсан ч хамгийн чухлыг нь л сонгодог биз. Мөнгөтэй үедээ ч тийм бай! Авах хэрэгтэй зүйлээ л ав. Тэрнээс биш дэлгүүрт ороод авах хэрэгтэй зүйлрүүгээ явж байхдаа замдаа тааралдсан чихэр жимсээ бүгдийг нь хуу хам гэсэн үг биш юм. 

Сэтгэлзүйтэйгээ тогло

6 Хүүхдүүддээ ойлгуул

Бид хүүхдүүддээ чихэр, жимс ав гээд өдөр бүр мөнгө өгч муу занд сургачихсан байдаг. Хэдий танд анзаарагдахгүй байж болох ч энэ нь таны санхүүг нэлээдгүй нимгэлдэг гэдэгт итгэж болно шүү. Хэрвээ таны хүүхэд юмны учир ойлгохоор том болсон бол хүүхэдтэйгээ мөнгө гэдэг хэр үнэтэй олддог талаар жаахан ч гэсэн ярилцаарай.

Хүүхдүүддээ ойлгуул

7 Худалдан авах зүйлээ хойшлуул

Таны харааг булаасан зүйлс байвал би энийг удахгүй авнаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа гэж хойшлуул. Надад итгээрэй. Энэ хойшлуулах хугацаанд таны орлого өссөөр байгаа. Үр дүнд нь та тэр мөнгийг амархан үрж зүрхлэхгүй. Учир нь таны гарт байсан их мөнгө хормын дотор багасна гэж бодогдоод амархан үрж чаддаггүй байна. Нэг ёсны өөрийн мөнгөтэй байх гэсэн хүсэл, сэтгэлзүйгээ өөрт ашигтай байдлаар хэрэглэнэ гэсэн үг юм. 

Худалдан авах зүйлээ хойшлуул

8 Хорхойгоо маш жижиг зүйлээр дар

Хэрвээ та үнэхээр юм авах дуртай, хорхойгоо дарж чадахгүй бол маш бага хэмжээний зүйл худалдан ав. Энэ нь мөнгө үрэх дуртай хүний сэтгэл зүйг дардаг. Үрэлгэн хүн гэнэт огт үрэхгүй болж чадахгүй. Тийм учраас аль болох бага (нэг бохь байсан ч болно) зүйл ав. Их ч бай, бага ч бай мөнгө үрье гэсэн шуналыг ганц нэгхэн хямд юм авч дарж болно. Харин энэ зарчмыг баримтлаад яваад байвал удахгүй танд мөнгө үрэх хүсэл төрөхөө болино. Мөн хүнд байдаг нэг шунал нь байгаа мөнгөө улам арвин болгох юм. Таны хэмнэсэн мөнгө хуримтлал үүсч, үүнийг улам их болгох шунал төрдөг тул аль болох хэмнэж уг хуримтлал дээрээ нэмэхийг боддог. Ердөө л хүнд байдаг энгийн сэтгэлзүйн цоорхойг л сайн ашиглаж байгаа гэж ойлгож болно. 

Хорхойгоо маш жижиг зүйлээр дар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()