ЧӨЛӨӨТ ЦАГ

Хамрын битүүг хэрхэн гаргах вэ?

Зуны улиралд хөдөө гадааг зорин явахад харшил хөдөлж, хамар битүүрнэ гэдэг тун ч хэцүү асуудал байдаг билээ. Үүнээс болж таны сайхан амралт, эсрэгээрээ шаналал зовиур болж хувирдаг юм. Иймд та бүхэндээ харшил хөдлөсөн, ханиад хүрсэн нөхцөлд хамрын битүүг хэрхэн гаргах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээлэлтэй танилцъя. 

Хамрын битүүг хэрхэн гаргах вэ? Хадгалах

Хувцас, гутлаа хэрхэн арчлах вэ?

Хувцас худалдан авахдаа бид удаан хэрэглэх болов уу хэмээн бодож авдаг билээ. Гэтэл санаандгүй байдлаар ямар нэгэн толбо болох гэх мэт асуудлууд тулгарч хувцасны хэрэглээг богиносгодог. Ингээд гутал, хувцсаа арчлах 11 сонирхолтой аргыг хүргэе.

Хувцас, гутлаа хэрхэн арчлах вэ? Хадгалах

Эрчүүд нүүрээ будаж эхлэв үү?

Сүүлийн үеийн охид бүсгүйчүүдийн дунд нүүр будалт түгэн дэлгэрсээр байна. Урьд нь бид зөвхөн өөрийн царайгаа гэрэлтсэн өнгөлөг болгох, нар салхинаас хамгаалах үүднээс буддаг байсан бол өнөөдөр дутагдлаа давуу тал болгож, хүчирхэг дүр төрхийг бүтээх болсон. Гэтэл сүүлийн үед залуусын дунд ч мөн нүүр будалт хүчээ авч эхэллээ. Тэд тайз, зураг авалтанд зориулан нүүрээ буддаг байсан бол үүгээрээ охид бүсгүйчүүдээс ч илүү ур чадвартай, мэдрэмжтэй болохоо харуулж байж ч болох юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Эрчүүд нүүрээ будаж эхлэв үү? Хадгалах

Өвдөлтийг анагаах хялбар аргууд

Таны эд эрхтэн чухам юуны учир, яагаад өвддөг талаар мэдэж байхад илүүдэхгүй л болов уу? Жишээ нь бидний толгой өвдөж, хүзүү хөших гэх мэт өвчнүүд яг яагаад бий болдог талаар бодож байсан уу? Хүний бие организм гэдэг бие биетэйгээ уялдаа холбоотой гайхалтай систем ажээ. Ингээд энэ талаарх сонирхолтой мэдээллийг танд хүргэе.

Өвдөлтийг анагаах хялбар аргууд Хадгалах

Хүйтэн шүршүүрт орохын ашиг тус

Хүйтэн шүршүүр нь арьсыг цочроож, бие махбодь, эд эсийг сэргээн, гоо сайханд ч мөн сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна байгалийн өвчин намдаах, булчин чангалах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Ийнхүү бид та бүхэндээ хүйтэн шүршүүрт орохын давуу талуудыг танилцуулья.

Хүйтэн шүршүүрт орохын ашиг тус Хадгалах

Үсээ богиносгох гайхалтай санаанууд

Үсээ тайрахаас хэт эмээж, надад зохих болов уу хэмээх бодолдоо автан, үсчин орохоос зайлсхийж байвал бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бүсгүй танд санал болгох гайхалтай богино үсний засалтуудыг хүргэж байна. Өөрт зохисон богино үс нь таныг харин ч урьд урьдынхаас илүү өөртөө итгэлтэй, хүчирхэг, үзэсгэлэнтэй харагдуулах болно шүү. Нэгэн хэвийн уйтгартай засалт, дүр төрхөөсөө салах цаг болжээ.

Үсээ богиносгох гайхалтай санаанууд Хадгалах

Гэртээ ургуулах боломжтой хүнсний ногоо

Хоолондоо шинэхэн ногоо хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй таргалалтаас сэргийлдэг. Тэгвэл бидний хэрэглэдэг хүнсний ногоонуудыг гэртээ ургуулах боломжтой учир үргэлж дэлгүүрээс үнэтэй авах шаардлагагүй болох нь ээ. Ингээд та бүхэндээ гэртээ хэрхэн хүнсний ногоо ургуулах сонирхолтой аргуудыг хүргэж байна. 

Гэртээ ургуулах боломжтой хүнсний ногоо Хадгалах

Чихээ ухахын сөрөг талууд

Бид чихээ хаа тааралдсан газраа ухаж, оролдож байдаг. Учир нь ингэснээр чих цэвэрлэгдэн, сонсгол сайжирч, гоо үзэмжинд ч мөн давхар нөлөөлнө хэмээн андуурдаг. Гэвч бидний биед хэрэгцээгүй, ямар нэгэн шаардлагагүй эд эрхтэн гэж үгүй юм. Чихний хулхи ч гэсэн өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэг, ид шидтэй ажээ. Ийнхүү бид та бүхэндээ чихээ ухахын сөрөг талууд болон, хулхины ашиг тусыг хүргэе.

Чихээ ухахын сөрөг талууд Хадгалах

Уруулаа хэрхэн том харагдуулах вэ?

Уруул сайхан бол эмэгтэй хүн маш дур булаам, үзэсгэлэнтэй харагддаг. Учир нь булбарай зөөлөн, хэлбэрлэг уруул нь бүсгүй таны царайг илүүтэй тодотгож, илүү жавхаалаг, халуухан харагдуулдаг юм. Тиймээс ч бид та бүхэндээ, оддын нууц болсон бумбагар, хэлбэрлэг уруулыг будах бяцхан залийг танилцуулья.

Уруулаа хэрхэн том харагдуулах вэ? Хадгалах

Үсээ хэрхэн гялалзсан, эрүүл болгох вэ?

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин бид үсээ сайхан болгох гэсэндээ үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх боловч энэ нь үр дүнгээ үзүүлэх тал дээр асуудалтай юм. Мэдээж хэн ч, гялалзсан,  эрүүл намирсан үстэй болохыг хүснэ шүү дээ. Иймд та бүхэндээ зориулан үсээ гялалзсан эрүүл болгох хялбар аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үсээ хэрхэн гялалзсан, эрүүл болгох вэ? Хадгалах

Хэрхэн урт хөлтэй харагдах вэ?

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан юм. Бүсгүй хүн бүхний арга эвийг олохдоо хамгаас мэргэжлийн, түүнчлэн хэрхэн сайхан харагдахаа үргэлж мэдээд байдаг нь гайхалтай. Зарим бүсгүйчүүд өөрийн дутагдлаа үнэхээр зальжин аргаар засчихдаг шүү дээ. Тэгвэл яг тэрхүү зальтай, ухаалаг бүсгүйчүүдийн сайхан урт хөлтэй харагддаг аргуудаас бид та бүхэнд сонирхуулж байна.

Хэрхэн урт хөлтэй харагдах вэ? Хадгалах
2016-07-27, 23:23

Таныг өндөр болгох эрүүл аргууд

Намхан хүн бүрийн хувьд өндөр болно гэдэг хүсэл, мөрөөдөл нь билээ. Үүнээсээ болж элдэв эм тариа хэрэглэх нь ч элбэг. Гэхдээ энэ нь эргээд таны биед сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг та мэдэх үү? Иймд та бүхэндээ өндөр болгох хамгийн эрүүл болоод хялбар аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Хамгийн гол нь доорх аргуудыг цогцоор нь хэрэгжүүлж байж, хүссэн үр дүндээ хүрнэ гэдгийг санах нь зүйтэй. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Таныг өндөр болгох эрүүл аргууд Хадгалах