Хэрхэн урт хөлтэй харагдах вэ?

2016-07-27, 23:23
28,189

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан юм. Бүсгүй хүн бүхний арга эвийг олохдоо хамгаас мэргэжлийн, түүнчлэн хэрхэн сайхан харагдахаа үргэлж мэдээд байдаг нь гайхалтай. Зарим бүсгүйчүүд өөрийн дутагдлаа үнэхээр зальжин аргаар засчихдаг шүү дээ. Тэгвэл яг тэрхүү зальтай, ухаалаг бүсгүйчүүдийн сайхан урт хөлтэй харагддаг аргуудаас бид та бүхэнд сонирхуулж байна.

Хэрхэн урт хөлтэй харагдах вэ?


I. Өнгөөр хуурах нь
1. Биеийн өнгөтэй ижил өнгийн гутал өмсөх
Энэ тохиолдолд та өөрийгаа даашинз өмссөн байгаагаар төсөөлөөрэй. Хэрвээ та бараан өнгийн даашинз өмссөн бол, биеийн өнгөтэй гутал өмсөхийг санал болгож байна. Учир нь бараан өнгийн гутал таны хөлийг илүү богино харагдуулдаг.



2. Бараан өнгийн өмд, гуталны хослол хөлийг илүү урт харагдуулна
Тэрчлэн хэрвээ бараан өнгийн өмд өмссөн нөхцөлд таны хөл илүү нарийн харагдах болно. Тиймээс өмсөх гутлынхаа өнгийг ч мөн адил бараан байлгавал, таны хөл байгаагаасаа хамаагүй урт нарийхан харагдах болно.



II. Өмдний сонголт маш чухал
1. Суудал өндөртэй бариу өмд
Өндөр суудалтай өмд буюу бүсэлхий хүртэл татагддаг өмд нь таны хөлийг илүү урт гоолиг харагдуулдаг байна. Тиймээс хэрвээ та өмд авахаар зэхэж байгаа бол, ийм загварын өмд аваарай.



2. Бараан өнгийн өмд, таны хөлийг урт харагдуулна
Хар өнгийн өмд хэзээд хүнийг туранхай харагдуулдаг болохыг хүмүүс мэддэг. Мэдээж нарийхан хөл илүү урт харагдана шүү дээ. Тиймээс бараан өнгийн өмдний тусламжтай, хөлийнхөө өөг далдалж болох нь ээ.



3. Босоо судалтай өмд өмсөх
Хөндлөн судалтай хувцас, хүнийг бүдүүн пагдгар харагдуулдаг хэмээн ихэнх бүсгүйчүүд иймэрхүү судалтай хувцас авахаас зайлсхийдэг. Харин босоо судалтай хувцас нь таныг эсрэгээр нь үнэхээр өндөр, туранхай харагдуулах болно.



4. Богино бариу өмд
Богино өмд хөлийг урт харагдуулдаг болохыг та мэддэг үү? Дулааны улиралд шилбэ гарсан, түүнчлэн бариу өмдийг өмсөх нь хөлийг урт харагдуулдаг ач холбогдолтой ажээ.



III. Юбка сонгох
1. Тэгш бус хэмтэй юбка
Энэ төрлийн юубка нь таныг үнэхээр дур булаам, загварлаг  харагдуулахаас гадна, тэгш хэмтэй юбкаг бодвол, хөлийг илүү урт сайхан харагдуулдаг гэнэ шүү.



2. Урт юбка
Моод эргэдэг гэж хүмүүс ярьдаг. Энэ ч үнэхээр үнэн. Бид урьд өмнө урт юбкаг "эмээ юбка" хэмээн төдийлөн ойшоодоггүй байсан шүү дээ. Тэгвэл урт юбкаг, хувцас гуталтайгаа зохицуулаад өмсвөл таныг харин ч илүү өндөр харагдуулах ид шидтэй юм.



IV. Гутлаа зөв сонгох
1. Биений өнгөтэй өсгийтэй туфль
Ийм туфль нь таны хөлийг үнэхээр сайхан харагдпуулах болно. Тэрчлэн бараг бүх өнгийн хувцсан дээр төгс зохицдогоороо алдартай. Тиймээс охидоо биений өнгөтэй туфли сонгоорой.



2. Онгорхой загвартай туфль
Онгорхой загвартай буюу хөлийн хуруу, өсгий ил гардаг загварын гутлууд нь хөлийг урт харагдуулдаг байна. Энэ нь өндөр нам ямарч байж болох бөгөөд та өөрийн сонирхолдоо тааруулан сонголтоо хийгээрэй.



3. Шагайгаар татсан урттай гутал
Намхан охидуудад урт түрүүтэй гутал тиймч зохимжтой харагддаггүй. Харин шагайгаар татсан урттай өндөр нам өсгийтэй гутал нь тэдний хөлийг байгаагаас нь хамаагүй урт болгож харагдуулдаг гэнэ шүү.



V. Хөлөө урт харагдуулах зальжин арга
1. Юун түрүүнд өөрийн хэрэглэдэг биеийн гуужуулагчаар хөлийнхөө илүүдэл арьс, биржгэр зэргийг арилган зөөлөн болгох хэрэгтэй



2. Харин дараа нь тослог сайтай тэжээлийн тосыг хөлөндөө жигд түрхэж өгөөрэй.



3. Хөлнийхөө өнгөнөөс бараан өнгийн кремийг хөлөндөө жигд нимгэн түрхэх



4. Шилбэний төв хэсэгт цайвар өнгийн кремээр босоо чиглэлд уртааш нь жигд, гэрлийг нимгэн тавьж өгвөл хөл илүү урт харагдах болно.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()