Нэг нэгнээ "үнэн голоосоо" үзэн яддаг орнууд

Улс орнуудын харилцаа цаг үе, нөхцөл байдлаа даган өөрчлөгдөж байдаг. Гэвч зарим орнууд үүх түүх, үзэл суртлын ялгаанаас болоод нэгнээ огт үзэж чаддаггүй ажээ. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон орнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг нэгнээ "үнэн голоосоо" үзэн яддаг орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэг - Хятад

Саяхан болж өнгөрсөн хилийн мөргөлдөөнөөс энэ хоёр орны харилцаа ямар болохыг харж болно. Хятад Энэтхэгт нийлээд дэлхийн нийт хүн амын 1/3 нь амьдардаг хэдий ч тэдний хоорондын худалдааны тэнцэл ердөө 85 тэрбум ам.долларт хүрдэг аж. Хөрш зэргэлдээ асар том зах зээлтэй хоёр орон ийм муу харилцаатай байдаг нь цаанаа учиртай. 

Хятад Энэтхэгийн харилцааны гол цөм нь Кашмир хэмээх нутгаас эхтэй. Тус муж нь 1962 онд Энэтхэгээс салан тусгаарлах гэж оролдох үед Хятадын зүгээс тусламж үзүүлсэн юм. Тэр цагаас хойш тус нутгийн төлөө энэ хоёр орон олон удаа цэргийн хүчээр мөргөлдсөн байдаг. 

Үүнийг дагаад эдийн засгийн хэмжээнд хүртэл тэд өрсөлдөх болсон байна. Жишээ нь Энэтхэгт 2013 онд ердөө 175 мянган хятад жуулчин ирсэн байдаг. Үүнтэй харьцуулбал зэргэлдээх Тайландаар 4.5 сая хятад жуулчин аялсан байна. 

Энэтхэг - Хятад

Үүний зэрэгцээ Хятадын хэт барууны үзэлтэй хүмүүс Энэтхэгийн харъяанд байдаг өмнөд Төвдийн хэсэгхэн газрыг зэвсгийн хүчээр нэгтгэхийг цахим орчинд шаардах болжээ. 

Харин Энэтхэгийн талаас 50 гаруй Хятад аппыг өнгөрсөн жил хориглосон байна. 

Хятад улс мөн Энэтхэгийн гол дайсан Пакистан улсыг бүхий л талаар дэмжиж ирсэн бөгөөд тэдэнд бүр цөмийн зэвсэгтэй болоход нь тусалсан байдаг. Ши Жиньпин "найрсаг хөрш" Энэтхэгт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан бол (үнэн эсэх нь эргэлзээтэй) Пакистанд шууд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 

Өнгөрсөн жилийн хилийн маргааны үеэр 20 гаруй Энэтхэг цэрэг амиа алдсан нь мөн энэ хоёр орны харилцааг улам муутгасан билээ. 

2 Саудын Араб - Иран

Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг орнууд болох Саудын Араб ба Иран нь тухайн бүс нутагтаа бүрэн хяналтаа тогтоохын тулд олон жилийн турш тэмцэлдсээр билээ. Улс төр болоод шашин шүтлэгийн хүрээнд энэ хоёр орон гол өрсөлдөгчид юм. Шашны урсгалуудын хоорондын зөрчил нь хэдэн арван жилийн турш үргэлжилж буй хоёр талын сөргөлдөөнийг хурцатгасаар байгаа юм. Хоёр улсын иргэд исламын шашны хоёр өөр урсгалд хамаарагддаг бөгөөд иранчуудын ихэнх нь шиит урсгалыг баримталдаг бол Саудын Араб улс суннит урсгалыг дагагчдын хувьд гол төв нь болж байдаг.

Энэ хоёр орон шууд дайталгүйгээр Ойрхи дорнодын бусад орнуудын мөргөлдөөнд зайнаас оролцож нөлөөгөө тэлэхийг хичээдэг байна. Жишээлбэл Йемений иргэний дайны хоёр талыг Саудын Араб болон Иран санхүүжүүлсэн байдаг. 

Саудын Араб - Иран

1960-аад оны үед Саудын Арабт хуучинсаг Вахабийн үзэл дэлгэрснээс хойш өнөөг хүртэл барууны ардчилсан хэв маягийг эсэргүүцсээр ирсэн юм. Ялангуяа 1960-аад оны үед Иран улс илүү орчин үеийн, чөлөөт нийгэмтэй болж эхэлснийг тэд хурцаар шүүмжилсэн байдаг. 

Харин 1979 онд Иранд дэгдсэн Исламын хувьсгалын үр дүнд тус орон шашны засаглалтай улс болж, Ираны эрх баригчид засаглалын уг хэлбэрийг бусад улс оронд дэлгэрүүлэх зорилгыг тавьжээ. Үүний үр дүнд сунни болон шиит урсгал хоорондын "дайн" илүү хурцдаж эхэлсэн байна. 

Ялангуяа 1980 онд эхэлсэн Иран, Иракын дайны үеэр Саудын Араб Иракыг санхүүжүүлсэн нь байдлыг дээрдүүлсэнгүй. Энэ зуур Саудын Араб АНУ-тай найрсаг харилцаатай болсон бол Иран тэдний мөнхийн дайсан болсон юм. Эцэст нь Йемений иргэний дайн энэ хоёр орны гол тулааны талбар болов. Гэхдээ энэ нь ганцхан газар нутгийн бус сунни эсвэл шиитийн аль нь Ойрхи Дорнодод ноёлох хэмээх өрсөлдөөн гэдгийг ойлгох хэрэгтэй. 

3 Турк - Грек

Энэ хоёр орны дайсагнал тэртээ хэдэн мянган жилийн өмнөх Македоны Александр болон Персийн эзэнт гүрний тэмцлээс эхтэй юм. 

Тэр үед эхэлсэн Грек болон Персийн ертөнцийн хоорондох улс төр, үзэл бодлын дайн хэдэн зууныг дамжин үргэлжилсээр эцэст нь Османы эзэнт гүрэн Грекийг эзлэн авсан байна. Хожим нь Грек тусгаар тогтнолоо олж чадсан ч энэ нь тус хоёр орны орчин үеийн дайсагналын гол сэдэв болжээ. 

19-р зууны үед тусгаар тогтносноос хойш Грек Турктай шашин, газар нутгийн маргаан тасралтгүй хийсэн юм. Христийн шашин болоод исламын шашны мөргөлдөөн гал дээр тос нэмсэн гэхэд буруудахгүй. 

Турк - Грек

Дэлхийн 1-р дайны дараа Османы эзэнт гүрэн Туркийн бүгд найрамдах улс болж хувирсан бөгөөд туркчууд газар нутгаасаа бүх Грек гаралтай хүмүүсийг хөөв. Үүний улмаас грекчүүд ч мөн газар нутгаа турк гаралтай хүмүүсээс "цэвэрлэсэн" байдаг.

Дэлхийн 2-р дайны дараа хэсэг нөхцөл байдал тайван байсан ч 1960-70 онд Киприйн маргаан дахин хурцатгасан байна. Тэр үед Турк улс Киприйн эргийн бүсэд чөлөөтэй нэвтрэх зөвшөөрөл НҮБ-аас хүссэн бөгөөд үүнийг Грек хүчтэй эсэргүүцэж цэрэг хөдөлгөх шахсан юм. 

Туркийн тал Киприйн далайн эрэг дагуу судалгаа хийж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж мэдэгдсэн бол Грекийн тал тэднийг Османы эзэнт гүрний үе шигээ хөрш зэргэлдээ орнуудаа дарангуйлж байна хэмээн буруутгажээ. Одоо ч гэсэн Киприйн маргаан нь Турк, Грекийн харилцааны гол сэдэв болсоор байгаа юм. 

4 Армен - Азербайжан

2020 онд дэлхийн цар тахлын ид үед Армен, Азербайжан хоёр бие бие рүүгээ гал нээсэн билээ. Энэ нь бараг зуун жилийн турш үргэлжилж буй дайны ердөө нэг хэсэг юм. 

Дэлхийн 1 -р дайны дараа Зүүн Кавказын Холбоо задарсны дараа тус хоёр улс байгуулагджээ. Тэд хоёул хожим нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд Азербайжаны нутаг дэвсгэрт Армян үндэстнүүд олноор амьдардаг муж байгуулж түүнийг Уулын Карабах хэмээн нэрлэсэн байна. Энэ бүс нутаг нь энэ хоёр улсын хоорондох цаашдын асуудлын гол цэг болсон бөгөөд хоёул энэ нутгийг өөрийн хэмээн үздэг юм. Азербайжан улс энэ нутаг дэвсгэр нь өөрийн хил хязгаар дотор байдаг тул бидний бүрэн мэдлийнх гэж байгаа бол Армен энэ газар нутгийн хүн амын ихэнхийг армянчууд бүрдүүлдэг тул Арментай нэгдэх ёстой гэж үздэг юм. 

Армен - Азербайжан

Уулын Карабах өөрөө тусгаар тогтнохыг хүссэн боловч Азербайжан үүнийг нь няцаасаар 1988 онд бүх нийтийн санал асуулга явуулсан байна. Үүний үр дүнд Уулын Карабах тусгаар тогтнолоо зарлахад Азербайжан тэдний эсрэг дайн зарлав. Армен Карабахыг дэмжиж, Азербайжаны эсрэг дайн зарласан бөгөөд энэ тэмцэл нь нийт зургаан жил үргэлжилж, гучин мянга гаруй хүний ​амийг авч оджээ.

Энэ бүгдийн эцэст 2020 оны 11-р сард ОХУ тус хоёр орны хооронд зуучилж энхийн хэлэлцээр хийсэн бөгөөд Карабахыг Азербайжан бүрэн мэдэлдээ авсан байна. Мөн тус нутагт энхийг сахиулах зорилгоор 2000 ОХУ-ын цэрэг байрлаж байгаа юм. 

5 Их Британи - Аргентин

Аргентин, Их Британийн хоорондын харилцааг хурцатгасан гол зөрчил бол Фолклэндийн арлуудын маргаан юм Энэ тал дээр НҮБ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгүүд тус арлыг олон жил эзэмшиж ирсэн Их Британийг дэмждэг байсан ч Аргентин мөн Фолклэндийг өөрийн гэж үзсээр иржээ. Учир нь Фолкландын арлууд нь Аргентинаас ердөө 480 км-ийн зайтай юм. 

Анх 1690 онд Британийн тэнгисийн цэргийн ахмад Жон Стронг Фолкландыг Их Британийн мэдлийнх хэмээн тунхагласан байдаг. Франц тэргүүтэй бусад улсууд тэднээс Фолкландыг булааж авахыг оролдож байсан ч Англичууд зуу гаруй жилийн турш арлыг хамгаалж чаджээ. Хамгийн гол нь Британичууд ирэхээс өмнө тэнд хэн ч амьдардаггүй байсныг тэмдэглэх нь зүйтэй. 

Аргентин харин 1800-аад оны эхээр тус арлыг өөрийн өмч хэмээн зарлав. Ингэхдээ тэд тус нутгийг Их Британийн зээлсэн мөнгөний оронд авлаа хэмээн мэдэгдсэн байна. Аргентины энэ алхам нь Их Британийн дургүйг хүргэв. Тиймээс тэд тэнгисийн цэргийн флотоо илгээж, арлын хяналтыг буцааж авсан байна.

Их Британи - Аргентин

Үүний дараа Фолкланд Их Британий хяналтанд 150 гаруй жилийн турш байжээ. Харин 1980-аад онд Аргентиний дарангуйлагч Леопольдо Галтьери өөрийн унаж буй нэр хүндийг сэргээхийн тулд эртнээс нааш өөрсдийн гэж хэлж ирсэн арлуудыг булаан эзлэхээр шийджээ. Чухамдаа үүний улмаас Аргентиний арми 1982 оны 4-р сард арал руу довтлов. Харин үүнээс гурван сарын дараа Британичуудын илгээсэн цэрэг Аргентиний армийг бут цохиж, бүх аргентинчуудыг арлуудаас хөөж, Фолкландыг өөртөө засах орон болгожээ.

Гэсэн хэдий ч Аргентин улс Фолкландын арлуудыг өөрийн болгох гэсэн оролдлогоо орхисонгүй. 2006 онд тэд дахин Фолкландыг өөрийн хэмээн зарлаж, бүр 2009 онд НҮБ-д өргөдлөө өгчээ. Англичууд болон Фолкландын арлуудын засгийн газар аргентинчуудын тавьсан шаардлагыг үл тоомсорлов. Фолкландын бараг бүх оршин суугчид Их Британийн нэг хэсэг хэвээр үлдэхийг хүссэн бөгөөд бүх нийтийн санал асуулга явуулж үүнийгээ баталсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()