Үсээ хэрхэн гялалзсан, эрүүл болгох вэ?

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин бид үсээ сайхан болгох гэсэндээ үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх боловч энэ нь үр дүнгээ үзүүлэх тал дээр асуудалтай юм. Мэдээж хэн ч, гялалзсан,  эрүүл намирсан үстэй болохыг хүснэ шүү дээ. Иймд та бүхэндээ зориулан үсээ гялалзсан эрүүл болгох хялбар аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үсээ хэрхэн гялалзсан, эрүүл болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолоо зөв тохируул

Таны үсний гоо сайхан юу идэж ууж байгаагаас тань шууд хамаардаг. Үсэнд тодорхой хэмжээний уургийг тогтмол өгснөөр хурдан ургаж, өнгө төрхөө засаж, цаанаасаа гялалзаж эхэлдэг байна. Иймд та хүнсний ногоо, эрдэнэшиш, загас, далайн хүнс, мах зэрэг уургийн өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж заншаарай. 

Хоолоо зөв тохируул

2 Кокосын тос

Кокосын тос нь үсэндээ санаа зовниж явдаг хүн бүрийн дотны найз юм. Энэ нь үсний уураг алдалтыг бууруулж, витаминыг нөхөснөөр, нэг ёсондоо эмчилгээ болдог байна. Та тал халбага кокосын тосыг үснийхээ угт түрхэж, иллэг хийгээд 30 минутын дараа ангижруулагчтай усаар зайлаарай. Энэ нь үсний тань өнгийг сэргээж, эмчлэх төдийгүй торгомсог намирсан болгох шидтэй аж. 

Кокосын тос

3 Үсээ тогтмол тайр

Хүмүүс үсээ ургуулж байна хэмээн үсэндээ хайч хүргэхээс татгалздаг. Харин энэ нь тун ч буруу юм. Та 3 сард нэг удаа үсээ доороос нь бага зэрэг тайруулан, салаалж, шарласан үснээсээ салж байх нь зөв. Ингэснээр үс тань илүү хурдан ургаж, үзэмж төгс сайхан харагдах болно. 

Үсээ тогтмол тайр

4 Угаах давтамж

Үсээ угаах давтамж нь таны үсний онцлогоос хамаарна. Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа угаах ёстой. Харин хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй. Энэ нь таны үсний тослогыг тэнцвэржүүлж, давхар хуйханд тэжээл өгөхөд тусалдаг. Үсээ хэт их угааснаар, таны үс тослог, шим тэжээлээ алдан, хуурайшиж, улмаар салаалахад хүрдэг юм шүү.

Угаах давтамж

5 Үсээ самнах

Та аль болох том шүдтэй самыг өөртөө сонгож байгаарай. Мөн үсээ угаасны дараа нойтон, чийгтэй байхад нь самнах нь буруу бөгөөд таны үсийг унагааж, гэмтээдэг байна. Мөн үсээ үргэлж самнаж байх нь үс уналтаас сэргийлдэг тул та хэдхэн хормыг үсээ самнахад зарцуулж байгаарай.

Үсээ самнах

6 Стрессээс ангижрах

Стресс ядаргаа нь таны эрүүл мэнд, гоо сайханд үргэлж хор хөнөөл учруулж байдаг. Энэ нь үсэнд ч сөрөг нөлөө ихээр үзүүлдэг бөгөөд үс унах гол шалтгаан болдог аж. Иймд та аль болох муу муухай энергиэс өөрийгөө хол байлгаж, иогоор хичээллэж хэвших хэрэгтэй юм.

Стрессээс ангижрах

7 Дэрээ соль

Та болж өгвөл даавуу дэрийг сонгож байгаарай. Энэ нь таныг тав тухтай амрахад туслах бөгөөд үсийг тань ч хамгаалж, өнгөлөг сайхан болгодог. Харин торгон болон бусад материалаар хийгдсэн дэр нь үсийг унагаж, өнгийг нь үхүүлдэг аж.

Дэрээ соль

8 Витамин авах

Үсийг гялалзуулж, намируулах хамгийн гайхалтай арга бол витамин хэрэглэх юм. Ингэхдээ та таарсан витаминаа авч уух биш, эмчээс заавар зөвлөгөө хүсээрэй. Ийн та өөрт шаардлагатай витаминыг хэрэглэж хэвшсэнээр үс тань ургаж, сайхан болохоос гадна царай төрх тань шингэрч, үзэсгэлэн төгс болох аж.

Витамин авах

9 Байгалийн гаралтай үсний маск хэрэглэх

Та гэртээ тун гайхалтай үсний маскийг бэлтгэх боломжтой юм. Тэдгээр нь таны үсэнд чийгшил өгч, намирсан сайхан гэзэгтэй болгох билээ. Харин та маск хэрхэн бэлтгэхээ цахим сүлжээнээс хайгаад мэдэх боломжтой. Мөн сонгины шүүс, кокосын сүү, зөгийн бал, нимбэг, авокода, оливын тос зэрэг бүтээгдэхүүн нь үсэнд онцгой сайн нөлөөтэй байдгийг санаж аваарай. 

Байгалийн гаралтай үсний маск хэрэглэх

10 Малгай өмс

Үсээ хамгаалах хамгийн хялбар арга бол яалчтгүй малгай өмсөх юм. Мэдээж байнга өмсөх нь тохиромжгүй боловч энэ нь таны үсийг нар, бороо, салхи, бохирдол, тоос зэргээс найдвартай хамгаалж байдаг билээ. Хэрэв та малгайнаас салдаггүй нэгэн бол, тогтмол саунд сууж үсэндээ чийгшил өгч байх нь чухал юм. 

Малгай өмс

11 Үсний ангижруулагч тогтмол хэрэглэ

Та үсээ шампуниар угаасан бол заавал ангижруулагч хэрэглэж заншаарай. Учир нь шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгож орхидог юм. Иймд та ангижруулагчийг ашиглан, үсэндээ тэжээл өгч, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь үсийг чийгшүүлэхээс гадна гялалзсан гоёмсог болгодог бөгөөд хугаралтаас сэргийлдэг байна. Шампунь нь хуйханд , харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та үүнийг үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай. 

Үсний ангижруулагч тогтмол хэрэглэ

12 Ус сайн уу

Ус нь хүний бүхий л бие эрхтэнд онцгой сайн нөлөөтэй билээ. Энэ нь таны бүхэл биеийг чийгшүүлж, шингэн толигор харагдуулахаас гадна, үсийг гялалзсан сайхан болгодог байна.

Ус сайн уу

13 Үсэндээ алчуур зүүж, хатаа

Үсээ угаасны дараа алчуураар зөөлөн боож, усыг нь шингээж аваарай. Ингэхдээ үсээ алчуураар үрж, хатаах нь буруу бөгөөд энэ нь үс салаалах үндсэн нөхцөл болдог. Үүнээс гадна та үсээ хурдан хатаахыг хүсвэл алчуурын оронд даавуун цамцыг ашиглаж болно. Мөн салхинд хатаавал үс намирсан зөөлөн болдог гэдгийг өөрийн туршлагаас зөвлөж байна.  

Үсэндээ алчуур зүүж, хатаа

14 Чанартай үсний будаг сонго

Ихэнх үсний будаг өөртөө аммонийн гэх цайруулах үйлчилгээтэй химийн бодис агуулдаг. Мэдээж энэ нь үсэнд сөрөг нөлөөтэй бөгөөд хугалж, гэмтээдэг юм. Тиймээс та болж өгвөл хамгийн чанартай үсний будгийг хэрэглэж болохоос гадна кофе, сироп зэргийг ашиглан үсээ будах боломжтой билээ. 

Чанартай үсний будаг сонго

15 Хэт халуун усанд үсээ бүү угаа

Крантны халуун ус хатуулаг ихтэй тул үсний өнгийг үхүүлж, чийгийг их хэмжээгээр алдагдуулдаг байна. Иймд аль болох хүйтэн, бүлээн усанд угаах нь зөв бөгөөд хэрвээ боломжтой бол буцалсан, хатуулаг багатай усаар угаахыг хичээгээрэй. Энэ нь үсийг тань гялалзсан, торгомсог болгох аж. 

Хэт халуун усанд үсээ бүү угаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()