Интернэт бидний амьдралаас юуг устгаж байна вэ?

2016-01-07, 01:00
12,806
Тухайн цаг үедээ бидний амьдралын салшгүй хэсэг болж байсан зүйлсүүд өнөө үед төдийлөн хэрэгцээгүй зүйлсийн нэг болон хувирна гэж хэн санах билээ. Технологийн хөгжил гэж л үүнийг хэлэх байхдаа. Ингээд, магадгүй ирээдүйд музейгээс харж болох зүйлсийг танилцуулж байна.
Интернэт бидний амьдралаас юуг устгаж байна вэ?


1. Тайлбар толь бичгүүд
Сургуульд байх үеээ дурсацгаая, бид гэрийн даалгавар, хичээлээ хийхдээ мэдэхгүй зүйлээ сурах бичиг, аль эсвэл хуучны зузаан хавтастай нэвтэрхий толь бичгүүдээс хуудас нэг бүрчлэн эргүүлж хардаг байсан. Та санаж байвал ихэнхи айлууд гэртээ номын шүүгээтэй, тэрчлэн хуучны төрөл бүрийн номын цуглуулгатай байсан тийм үү? Харин бид интернэтийг өргөнөөр хэрэглэх болсон тэр үеэс "ном" гэдэг зүйл мартагдаж байгаа нь нууц биш. Бид юм л бол ном эргүүлж харахаас илүүтэй "Wikipedia" ашиглах болсон. Номын сан руу явах шаардлагагүй бүхий л зүйлс компьютерт багтдаг болсон нь нэг талаар сайшаалтай ч, нөгөө талаас хүнд ялангуяа хүүхэд багачуудад  бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж байгаа юм.



2. Аялалын товчоод
1995 оноос өмнө хүмүүс аялал зугаалгаар явахдаа тусгай аялалын товчоонд хандаж, хаана хэрхэн амрахаа мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван, аялах тасалбар суудал, тэрчлэн байрлах газар зэргүүдийг урьдаас төлөвлөн, нухацтай хандсаны дараа аялалаар явдаг байсан. Харин өнөөдөр бидэнд интернэт байхад л төлбөр мөнгөний шилжүүлэг, билет захиалга, очих газар зэргээ хялбархан шийдчихдэг болсон билээ.



3. Сонин
20-р зууны үеийн сонины хэвлэл маш эрэлттэй зүйлүүдийн нэг байсан. Учир нь 1950-д оноос сонин, хүмүүст түгэж эхэлсэн билээ. Улмаар 1980-д оноос сонин дэлхий нийтийн бүхий л сэдэв, сонин хачин, үгийн сүлжээ, онигоо гэхчлэн хүмүүсийн анхаарлыг татахуйц чимэг нийтлэлүүдийг оруулан хүмүүст өдөр тутам түгээдэг болсон. Өнөө үед сонин тогтмол хэвлэгдсээр байгаа ч, төдийлөн олон хүмүүст хүрэхээ больсон юм. Дундаж насны хүмүүс, түүнээс дээш хижээл насныхан ихэвчлэн сонинг худалдан авч уншдаг. Харин залуучуудын хувьд сонин гэхээсээ илүүтэй цахим сайтуудыг илүүд үзэх болсон.



4. Хүнтэй танилцах
60, 70, 80-аад оны үеийн кинонуудаас анзаараад байхад хүмүүс тэр дундаа залуучууд хоорондоо танилцахад ихээхэн асуудалтай, цаг хугацаа шаардсан, бэрх зүйлүүдийн нэг байсан юм шиг. Залуучууд таалагдсан охинтойгоо яриа эхлүүлэх, гараас нь хөтлөх, тэврэх зэргийг хийх гэж  бөөн юм болсны эцэст нэг юм амжилттай бүтэж кино дуусдаг шүү дээ. Түүнчлэн тухайн үед залуучууд хамаагүй хагас нүцгэн явахаас ч ичиж, эмээдэг байсан. Нэг ёсны ичих булчирхайтай байсан гэхүү дээ. Тэгвэл өнөөдөр хүмүүс хагас нүцгэн байтугай чармай нүцгэн гудамжаар явж, инстаграм, фэйсбүүк хуудаснаа задгай зураг хийн, хоорондоо чөлөөтэй танилцаж, цаашлаад дотно харилцаанд хүртэл ордог болсон нь харамсалтай.



5. Цомог, ном зардаг дэлгүүр
Интернэт, mp3, mp4, ipod, iphone зэрэг ухаалаг зүйлсийн эрин үе эхэлснээр хүмүүс барагтай бол дуртай дуучныхаа цомгийг худалдаж авахаа больсон гэхэд хилсдэхгүй. Үнэхээр л үнэнч шүтэн бишрэгч, эсвэл цомог цуглуулах хоббитой биш бол шүү дээ. Сүүлийн үед дуу гэхээсээ илүүтэй CD-нд бичигдсэн хичээл зэргийг худалдаж авдаг болсон. Ирээдүйд цомгийн дэлгүүр гэж байхгүй болох магадлал өндөр юм. Номын хувьд хүмүүс цомгийг бодвол илүү ихээр худалдан авдаг. Учир нь зарим хүмүүс интернэтээр компьютерийн дэлгэцнээс ном уншихад нүдний хараанд муу тэрчлэн нүд өвтгөдөг хэмээн ярьдаг билээ. Тиймээс ч цаасан хавтастай номууд цөөнгүй худалдаанд гараад байгаа юм.



6. Нууц бичиг баримтууд
Хуучин цагт хүмүүс нууц бичиг баримт, мөнгөө сейфэндээ түгжиж, аюулгүй байдлаа хамгаалдаг байсан. Харин өнөө үед гэртээ сэйфтэй хүн тун ховордсон гэнэ шүү. Интернэтийн тусламжтайгаар мөнгөө данс руугаа шилжүүлэн банкинд хадгалдаг, тэрчлэн нууц бичиг баримтаа файл хэлбэрээр хавтас үүсгэн компютертээ хадгалдаг болсон. Компьютерийн нууцлалыг хүссэн түвшиндээ тохируулж хийж болдог ч, хангалттай аюулгүй байдлыг хангадаггүй бололтой.



7. Захиа бичих
Захидлын хувьд өнөө үед бараг бичихээ байсан гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй юм. Учир нь хүмүүсийн харилцааны хэлбэр, төрлүүд олон болсноор захиаг бараг л мартсан. Хүмүүс гар утас, интернэтийг хэрэглээ болгосноор хүмүүс хоорондоо утсаараа захиа илгээж, дуудлага хийн, Skype, Фэйсбүүк зэргүүдээр харилцах болсон. Захиа байтугай "Yahoo messenger" хүртэл хүмүүст нээх чухал байхаа больж, цөөн тооны хүмүүс л  хэрэглэдэг болсон билээ.



8. Үзэл бодлоо бусадтай хуваалцах
Бид өнөө үед интернэтийн тусламжтай фейсбүүк, твиттер, инстаграмаар дамжуулан, үзэл бодлоо чөлөөтэй, хүссэн үедээ илэрхийлэх болсон. Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахад ч үнэхээр бүхий л бололцоо нь бүрдсэн юм. Тэрчлэн амттай хоол хийж өгсөн ээждээ баярласанаа илэрхийлэхдээ ч хоолныхоо зургийг аван өөрийн хуудсандаа байршуулан бусадтай хуваалцах нь энгийн үзэгдэл болжээ.



9. Насанд хүрэгчдэд зориулсан зүйлс
Хуучин цагт иймэрхүү секс мэдээлэл агуулсан зураг, кино зэргийг садар самуун сурталчилна гээд төдийлөн олон нийтэд ил болгодоггүй байсан. Тэрхүү хориотой зүйлүүд нь ердөө л хагас нүцгэн хүүхнүүдийн зурагтай бичлэг, зэргүүд байжээ. Харин өнөө үед сексийн чиг хандлагатай тэрчлэн хосуудын бэлгийн амьдралыг тод томруунаар харуулсан бичлэг, зургууд чөлөөтэй цацагдах болсон. Тэрчлэн цээж нүцгэн хүүхнүүдийг хүмүүс төдийлөн харахаас ичдэг зүйлийн нэг биш болжээ. Интернэт бий болсон цагаас цахим хуудсуудаас садар самуун зураг бичлэг, тэрчлэн насанд хүрэгчдэд зориулсан кино, сексийн тоглоом хүртэл зардаг дэлгүүрүүд борооны дараах  мөөг шиг олширсон юм.



10. Зайнаас суралцах
Интернэтийн тусламжтайгаар хүмүүс заавалчгүй сургууль руугаа явж, лекцэндээ биеээрээ суух шаардлагагүй болсон. Хэрвээ тухайн оюутан хүсэх л юм бол зайнаас ч гэсэн хичээлээ үзээд, даалгавраа аваад, жилийн эцэст шалгалтаа өгч болдог болсон юм. Энэ нь цаг зав багатай хүмүүст хэрэгтэй ч бас л учир дутагдалтай юм.



11. Утасны дугаар тэмдэглэх
Хэрвээ та 2000-д оны кино үзэж байсан бол тухайн үед хүмүүс, дэвтэр дээр хүмүүсийн дугаарыг жагсаан бичдэг байсан. Хэн нэгэн рүү залгахдаа цээжээр мэдэхгүй л бол дэвтрийн хуудас эргүүлж суудаг байсан билээ. Энэ нь гар утас гэгч хараахан хүмүүст хүрээгүй, гэрийн утсыг өргөнөөр ашигладаг байсан үе юм. Гар утас хэрэглээнд ирснээр утасны тэмдэглэл нь, гэрийн утастайгаа хэдийн ард үлджээ. Тэднийг удахгүй музейгээс л хардаг болох байх.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()