ЧӨЛӨӨТ ЦАГ

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь бие махбодь, сэтгэлгээ, гадаад төрхийн хувьд хоорондоо эрс тэс ялгаатай байдаг. Үүнээс гадна эмэгтэй хүмүүс эрчүүдийг бодвол урт насалдаг болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Харин чухам яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл та бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг вэ? Хадгалах

Орны матрасан дээрээ сода цацвал юу болох вэ?

Айл бүрт байдаг орны матрасыг цэвэрлэх тун ч төвөгтэй байдаг. Гэрийн эзэгтэй нар зарим тохиолдолд хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй толгойгоо гашилгах нь элбэг. Тэгвэл та матрасан дээрээ хүнсний сода цацаад үзээрэй. Итгэмээргүй үр дүн гарч, таныг гайхшруулах болно. 

Орны матрасан дээрээ сода цацвал юу болох вэ? Хадгалах

Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/

Орд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Бид өмнө нь ордуудын сайн талуудыг танд дуулгаж байсан бол, өнөөдөр сул талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн сул талыг мэдэж, цаашид үүнийгээ засч, залруулахыг хичээгээрэй. 

Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/ Хадгалах

Энэ цэцгийг яагаад гэртээ тарих ёстой вэ?

Өнгө ялдам цэцэгс, ургамал нь гэрт тань өнгө нэмэхээс гадна агаарыг цэвэршүүлж, аз жаргал бэлэглэж байдаг. Харин тэдгээр цэцэгс дундаас нэгэн цэцгийг онцгойлон дурдаж, гайхалтай ашиг тусыг нь танилцуулахаар бэлтгэлээ. Бидний танилцуулах цэцэг бол "шимтэглээ" (geranium) юм. Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар, муу муухай энергийг хөөж, дулаахан тухтай байдлыг мэдрүүлж, санхүүгийн асуудлаас сэргийлдэг аж. Ингээд хамтдаа тус цэцгийн ашигт чанаруудыг дуулгаж, яагаад гэртээ тарих ёстой болохыг танилцуулъя. 

Энэ цэцгийг яагаад гэртээ тарих ёстой вэ? Хадгалах

Таны хөлснөөс эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл үүнийг түрхээд үзээрэй!

Зуны халуун наранд явсаар хөлс урсаж, биеэс эвгүй үнэр гарах нь бий. Энэ нь эргэн тойронд байгаа хүмүүст таагүй сэтгэгдлийг төрүүлж, таныг эвгүй байдалд оруулах бөгөөд хамгийн төвөгтэй асуудлуудын нэгд тооцогддог билээ. Харин бид хөлрөлтийн асуудлаасаа болж өөртөө итгэх итгэлээ алдан, хэн нэгэнтэй харилцаа үүсгэхээс эмээж явдаг хүмүүст зориулан хөлсний эвгүй үнэр дарах хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны хөлснөөс эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл үүнийг түрхээд үзээрэй! Хадгалах

Үүнийг хийгээд нурууны бөгтрөө засаж, бодисын солилцоогоо сайжруулаарай!

"Планк" буюу хэвлийн булчинг чангалах тус дасгалыг гэрт хийхэд тохиромжтой төдийгүй үр дүнгээ богино хугацаанд үзүүлдэг байна. Энэ нь таниас нэг их цаг зав, хөлс хүчийг шаардахгүй давуу талтай. Иймд бид та бүхэндээ тус дасгалыг хийснээр биед гарах өөрчлөлтүүд болон хэрхэн хийх аргатай танилцъя.

Үүнийг хийгээд нурууны бөгтрөө засаж, бодисын солилцоогоо сайжруулаарай! Хадгалах

Биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турах вэ?

Бельгийн эрдэмтэд эмэгтэй хүний биеийг ерөнхийд нь гурван хэсэг /Nymph, Venus, Amazon/-т ангилж, тус бүрт нь тохирох уураг, шим тэжээлээр баялаг хоолны дэглэмийг боловсруулан гаргажээ. Тус дэглэмийг баримталснаар гормоний тэнцвэржилтийг хангаж, жингээ хасах ач тустай юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турахыг мэдэж авцгаая. 

Биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турах вэ? Хадгалах

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд хийдэг аймшигтай зүйлс

Эмэгтэйчүүд гэж учир нь үл олдох хачирхалтай хүмүүс билээ. Учир нь тэд гоо сайхны төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг. Дэлхийн түүхийг сөхвөл, Эртний Египетийн хатан Клеопатра (Cleopatra) сүүтэй ваннд орж, Унгарын язгууртан, харгис хэрцгийллээрээ алдартай Элизабет Батори (Elizabeth Báthory) залуужуулах эмчилгээ хийлгүүлдэг байжээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн итгэмээргүй, этгээд гоо сайхны үйлчилгээнүүдийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд хийдэг аймшигтай зүйлс Хадгалах

Хүйтэн ус уувал таны биед ийм сөрөг нөлөөтэй

Хүн өдөрт 1.5-аас 2 литр ус уух хэрэгтэй гэж үздэг бөгөөд ингэснээр бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах, мөн шингэний дутагдалд орохоос давхар сэргийлж байдаг. Гэвч хүмүүс ихэвчлэн хүйтэн ус уудаг бөгөөд энэ нь буруу юм. Ингээд хамтдаа эрдэмтдийн баталсан хүйтэн усны сөрөг нөлөөг мэдэж авцгаая. 

Хүйтэн ус уувал таны биед ийм сөрөг нөлөөтэй Хадгалах

Ядарсан нүдийг цовоо сэргэлэн болгож, том харагдуулах 15 арга

Хэт их ажиллаж, ядарснаас болж, царай зүс гундаж, нүдэн дор үрчлээс үүсдэг. Энэ үед та толинд өөрийгөө харж шаналах бус, нүүрээ будаж, сул талаа нуух хэрэгтэй. Бид өнөөдөр та бүхэндээ ядарсан нүдийг хэрхэн будаж, төгс харагдуулах болон ямар арга хэмжээ авч, нүдээ ядрахаас сэргийлэх ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та ч бас бидний зөвлөгөөнөөс санаа авч, дур булаам төрхөө тодотгоорой. 

Ядарсан нүдийг цовоо сэргэлэн болгож, том харагдуулах 15 арга Хадгалах

Үүнийг биендээ түрхээд, илүүдэл үснээсээ салаарай!

Зуны улиралд охид бүсгүйчүүд, богино юбка, төрөл бүрийн даашинзаар гоёж, урт хөл, сайхан биеэ гайхуулдаг. Харин тэдэнд тулгарах асуудлын нэг бол биеийн илүүдэл үс юм. Бүсгүй та илүүдэл үсээ авахуулах гэж гоо сайхны газар зорьж, үнэтэй вакс хийлгэх шаардлагагүй бөгөөд ердөө л гарын доорх материалыг ашиглаж, илүүдэл үснээсээ салах боломжтой. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үүнийг биендээ түрхээд, илүүдэл үснээсээ салаарай! Хадгалах

Өдөр бүр самар идвэл бидний биед ийм өөрчлөлтүүд гарна

Амттай хоол бүхэн биед ашиг тустай байдаггүй. Харин цөөн хэдэн хоол хүнс нь, амт чанар сайтай атлаа биед эерэг нөлөөг үзүүлдэг бөгөөд тэдгээрийн нэг болох "бүйлсэн самар" нь эрүүл мэнд, гоо сайханд тус болох, шаардлагатай амин дэм, олон төрлийн витаминыг агуулдаг байна. Та өдөр бүр бүйлсэн самар идсэнээр, маш олон өөрчлөлтийг биеэр мэдэрч эхлэх аж. Ингээд хамтдаа бүйлсэн самар идсэнээр бидний биед чухам ямар өөрчлөлт гарахыг олж мэдэцгээе. 

Өдөр бүр самар идвэл бидний биед ийм өөрчлөлтүүд гарна Хадгалах