Хамгийн утгагүй зүйлээс болж амиа алдсан тохиолдлууд

2015-08-13, 23:11
147,915

Хүн бүр алддаг ч, бидний танилцуулах гэж буй хүмүүс өөрийн гаргасан алдаандаа хэтэрхий өндөр үнэ төлсөн бололтой. Зүгээр л хэт их инээх эсвэл улаан луувангийн шүүсийг хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдсан тохиолдлууд байдаг гэвэл итгэх үү? Тиймээс бид та бүхэндээ түүхэн дэх хамгийн хачирхалтай зүйлээс болж амиа алдсан хүмүүсийг танилцуулж байна.

Хамгийн утгагүй зүйлээс болж амиа алдсан тохиолдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Луувангийн шүүсийг маш амттай бас биенд тустай гэдгийг хүн бүр мэднэ. Хэдийгээр сайн талтай ч, хэтрүүлэн хэрэглэвэл таны амь насыг ч авч одох магадлалтай гэнэ. Английн иргэн 48 настай Бэзил Браун 10 хоногийн дотор 50 литр орчим луувангийн шүүс уусан бөгөөд энэ нь хүний биед хэрэгтэй А витамины хэрэглээг 10000 ихэсгэж байгаа юм. Үүнээс болоод элэгний дутагдалд орж, нас барсан байна.


 
2. Та элгээ хөштөл инээж байсан уу? Алекс Митчелл хэмээх залуу 1957 онд 50 насандаа хэт их инээснээс болж нас барсан байна. Тэрээр зүрхний өвчтэй байсан бөгөөд өөрийн дуртай "The Goodies" олон ангит киног үзэж байгаад  харамсалтайгаар нас баржээ.


 
3. Сергей Туганов хэмээх эр 2009 онд бүтэн хайрцаг виагра уужээ. Тэрээр 12 цагийн турш тэсэж чадна хэмээн 2 эмэгтэйтэй 4300 доллараар мөрийцсөнөөс болж ийм үйлдэл хийсэн байна. Тэр үнэхээр хэлсэндээ хүрч бооцоогоо авсан хэдий ч, 12 цагийн бэлгийн харьцааны дараа зүрхний шигдээсээр амиа алджээ. 


 
4. Энэ жил Мэн мужийн оршин суугч Дейвон Стейплз "АНУ-ын Эрх Чөлөөний баяр"-ын өдөр согтууруулах ундааг нэлээд их хэрэглэж, согтуудаа толгой дээрээсээ салют буудуулахаар шийдсэн байна. Харамсалтай нь тэрээр амиа алджээ. Түүний ах нь Дейвоныг энэ алхмыг хийнэ гэж бодоогүй ч тоглоом нь шоглоом болсон бололтой.


 
5. Техасын иргэн Томми Вудворд хэмээх залуу аварга матартай усанд орох хэрэггүй гэсэн анхааруулах тэмдгийг үл тоогоод зогсохгүй матрыг элдвээр харааж, оролдож эхэлсэн байна. Энэ байдал матарт таалагдаагүй бололтой хэдэн цагийн дараа Вудвордын цогцосыг гаргаж иржээ.


 
6. Кристоф Азнинский нөхдийнхөө хамт хатуу дарс их хэмжээгээр уужээ. Тэд согтуудаа нүцгэлээд, хэн нь хамгийн их зоригтой болохоо батлахын тулд төрөл бүрийн тоглоом тоглож эхэлсэн байна. Ингээд нөхдийн нэг нь цахилгаан хөрөө олж, өөрийгөө хамгийн зоригтой гэдгээ батлахын тулд хөлийнхөө тавхайг хөрөөджээ. Энэ үед Кристофер өөрийгөө түүнээс илүү зоригтой гэдгээ батлахын тулд толгойгоо хөрөөдсөн байна.


 
7. Айседор Дункан эрх чөлөөтэй амьдралыг илүүд үздэг байжээ. 1927 оны 9 дүгээр сарын 14-нд тэрээр Францад байх үедээ кабриолетаар гулгахаар шийдсэн байна. Бүсгүй өөрийн дуртай торгон ороолтыг зүүсэн байсан бөгөөд энэ нь түүний нас барах шалтгаан болсон ажээ. Дунканы ороолт машины хойд дугуйд орооцолдож тэрээр машинаас шидэгдэж, хүзүүгээ хугалснаас болж нас барсан байна.


 
8. Жюльен Офре де Ламетри нь 16-р зууны үеийн алдарт философич байсан юм. Тэр Францын элчин  сайдыг эмчилж байсан бөгөөд сайдыг эдгэрсэнд нь баяр хүргэж томоохон үдэшлэгийг зохион байгуулжээ. Харамсалтай нь Ламетри их хэмжээний хоол идэх дуртайгаасаа болж үхсэн байна.


 
9. Хорьдугаар зууны үед оёдолчин Франц Райхельт хувцас мэт өмсөж болох шүхрийг бүтээжээ. Тэрээр удаан хугацааны туршид туршилт хийх зөвшөөрлийг засгийн газраас асуусан бөгөөд 1912 онд өөрийн мөрөөдлийг биелүүлэх боломжтой болжээ. Райхельт Эйфелийн цамхгаас харайсан боловч, шүхэр нь дэлгэрсэнгүй амиа алдсан байна.


 
10. Калифорнийн оршин суугч Хосе Луис Очоа дүрэмгүй зодооныг зохион байгуулдаг байжээ. 2011 онд залуу “тахиа” хэмээх зодооны тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд өрсөлдөгч нь түүний хөлийг хутгаар гэмтээсэн байна. Очоаг 2 цагийн дараа эмнэлэгт хүргэсэн боловч тэрээр эмнэлэгт очихоосоо өмнө амиа алджээ.


 
11. Торонтогийн өмгөөлөгч Гарри Хой 38 насандаа оюутнуудад өөрийн 24 давхар дахь цонх нь хагардаггүй гэдгийг батлахыг зорьсон байна. Тэрээр хамаг хурдаараа гүйж цонхыг мөргөхөд шил хагараагүй боловч цонхны рам мултарч Хой амиа алджээ.


 

Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()