Биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турах вэ?

Бельгийн эрдэмтэд эмэгтэй хүний биеийг ерөнхийд нь гурван хэсэг /Nymph, Venus, Amazon/-т ангилж, тус бүрт нь тохирох уураг, шим тэжээлээр баялаг хоолны дэглэмийг боловсруулан гаргажээ. Тус дэглэмийг баримталснаар гормоний тэнцвэржилтийг хангаж, жингээ хасах ач тустай юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турахыг мэдэж авцгаая. 

Биеийнхээ хэлбэрт тохируулан хэрхэн турах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Venus"  - Эртний эмэгтэйчүүдийн биеийн хэлбэр. Харагдах байдал нь зууван, эрүүл арьстай. Асуудалтай хэсэг нь гуя, ташаа. Сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ идэх хэрэгтэй.

"Nymph" - Эршүүд биеийн хэлбэртэй. Намхан, жижиг ташаатай, бэлхүүсээрээ таргалах нь элбэг. Хүнсний ногоо, жимс, загас идвэл тохиромжтой. Цагаан хоолтны иддэг хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй.

"Amazon" - Махлаг биеийн хэлбэртэй, бага зэрэг илүүдэл жинтэй. 

Таны бие дээрх гурвын аль нь ч байсан өдөр бүр дор хаяж 1.5 литр ус уух хэрэгтэй болохыг анхаарна уу. Мөн доорх хоолны дэглэм нь 3 өдөр баримтлахад зориулагдсан бөгөөд үр дүнд нь 1.5-3 кг жин хасах боломжтой юм. Хэрвээ хүсвэл та энэхүү дэглэмийг түр завсарлаад, дахин баримталсан ч болно.

 

1 "Venus" биеийн хэлбэр

Энэ төрлийн биеийн хэлбэртэй эмэгтэйчүүд түүхий хоол хүнс идэх хэрэгтэй ажээ. Үүнд:

  • Олон төрлийн бяслагнууд
  • Шинэ хүнсний ногоонууд
  • Гэрийн нөхцөлд найруулсан шинэ шүүс
  • Өөх тос багатай гэрийн бяслаг
  • Ногоотой шөл
  • Хүнсний ногоог чанаж, буцалгаж хэрэглэх

Баримтлах ёстой хоолны дэглэм

Эхний өдөр:

Өглөөний цай - Исгэлэн жимс /нимбэг, лайм гэх мэт/-ний шүүс ууж, өөх тос багатай гэрийн бяслаг иднэ.

Өдрийн хоол - Өргөст хэмхийг хэрчиж, 1:1 чинжүү болон сонгинын хамт усанд хийж буцалгана. Дээрээс нь 1/2 аяга цэвэр тараг, 3 цайны халбага жүрж эсвэл лаймын шүүс хийж ууна. 

Оройн хоол - Шинэ хүнсний ногоо, гэрийн бяслаг идэж, алимны шинэ шүүс ууна.

​Хоёр дахь өдөр:

Өглөөний цай - Жүржийн шүүс ууна. Эрдэнэшишийн талхтай бяслаг иднэ.

Өдрийн хоол - 2 ширхэг лийр, шинэ ногооны салат /төмс, өргөст хэмх/ иднэ.

Оройн хоол - Загасыг хүнсний ногооны хамт ялз болгоно. Цоохор майлз, лууван болон сонгиныг тогоонд хийж, 5 минутын турш буцалгана. Загасан дээрээ бага зэрэг тос хийж болно. Мөн давс болон перецээр амтлаарай.

Гурав дахь өдөр:

Өглөөний цай - Исгэлэн жимс /нимбэг, лайм гэх мэт/-ний шүүс ууж, өөх тос багатай гэрийн бяслаг иднэ.

Өдрийн хоол - Туна загасны салат, улаан луувантай чанасан өндөг /сонгино нэмж болно/ иднэ.

Оройн хоол - Хүнсний ногоотой 150 гр үхрийн мах иднэ. 3 ширхэг чинжүү, 5 ширхэг мөөгийг тосонд хийж халаах бөгөөд дэээрээс нь сонгино хийж, 5 минут хуурна. Дараа нь махаа хийж хуураад, перецээр амтална.

"Venus" биеийн хэлбэр

2 "Nymph" биеийн хэлбэр

Энэ төрлийн биетэй хүмүүс "эстроген" дааврын дутагдалтай байх нь элбэг тохиолддог. Иймд дараах хоол хүнсийг идэж хэвшээрэй. Үүнд:

  • Хатаасан жимс болон самар
  • Хүнсний ногоо /эрдэнэшиш, лооль болон амтат чинжүү/
  • Болгар амтат чинжүү
  • Бор будаа

Баримтлах ёстой хоолны дэглэм

Эхний өдөр:

Өглөөний цай - Хатаасан жимс идэж, өрмийг нь авсан сүү эсвэл тараг ууна.

Өдрийн хоол - Ногоотой хуурга бэлтгэж иднэ. Сармис болон сонгиноо хэрчиж, тосонд хуурна. Дээрээс нь 100 гр буцалгасан шош болон 2 цайны халбага ногоотой шөл хийнэ. 5-6 минут байлгана. Дараа нь хөшиглөсөн лооль болон чинжүүгээ хийгээрэй. Мөн дүпү хийж, 2-3 минут хуурна. 

Оройн хоол - 2 ширхэг чинжүү, шарсан эрдэнэшиш эсвэл лооль, жигнэсэн бор будаа иднэ.

Хоёр дахь өдөр:

Өглөөний цай - 150 гр үр тариаг 150 гр цэвэр тарагтай хольж иднэ.

Өдрийн хоол - Эрдэнэшишийг хэрчсэн лооль болон сонгинотой холино. Дээрээс нь оливийн тос болон жүржийн шүүс, 3 ширхэг хушга хийж идээрэй.

Оройн хоол - Бор будааг 15 минут жигнэнэ. Тос, сармис, перец болон татсан үхрийн махаа 5 минут хуурч болгоно. Дээрээс нь бор будаагаа хийнэ.

Гурав дахь өдөр:

Өглөөний цай - 1/2 аяга шинэ сүүн дээр үр тариа хийж, ууна.

Өдрийн хоол - Нухсан лууван дээр ногоон навч тавьж, дээрээс нь жүржийн шүүс хийж өгнө. Үүнийгээ 1-2 зүсэм талхан дээр тавьж иднэ.

Оройн хоол - 3 ширхэг лоолийг нэг цайны халбага оливийн тос болон сармистай 3-5 минутын турш буцалгана. Дараа нь 5 цайны халбага сэвэг зарам /lentil/ болон 2 аяга ногоотой шөл хийж, 10 минут байлгана. Дараа нь давсаар амтлаарай.

"Nymph" биеийн хэлбэр

3 "Amazon" биеийн хэлбэр

Махлаг биетэй эмэгтэйчүүд дараах хоол хүнсийг идвэл тохиромжтой. Үүнд:

  • Ногоон салат
  • Цацагт хяруулын мах болон тахианы мах
  • Гоймон
  • Хүнсний салат

Баримтлах ёстой хоолны дэглэм

Эхний өдөр:

Өглөөний цай - Шинэ ногооны салат, жимсний хамт иднэ.

Өдрийн хоол - Ногоотой шөлийг нимбэгний шүүс, нэг хоолны халбага цагаан цуу болон гичтэй холино. 2 цайны халбага тос хийнэ. Шпагетти идэхдээ хэрэглэж болно.

Оройн хоол - 250 гр цацагт хяруулын махыг ялз болгоно. Луувангийн салатаар хачирлаж идээрэй.

Хоёр дахь өдөр:

Өглөөний цай - Нэг аяга ус ууж, 150 гр өөх тосны агууламжгүй гэрийн бяслаг иднэ.

Өдрийн хоол - Лууван, сонгино болон хүрэн манжингийн салат, 2 ширхэг киви жимс иднэ.

Оройн хоол - 150 гр тахианы махны тусламжтай тахианы шөл хийж ууна. Цагаан будаа, лууван, сармис зэргийг ашиглаарай.

Гурав дахь өдөр:

Өглөөний цай - 200 гр өөх тос багатай гэрийн бяслаг болон шанцай иднэ.

Өдрийн хоол - Лууван, хүрэн манжин болон чинжүүний салат, 100 усан үзмийн хамт иднэ.

Оройн хоол - Сонгино, лооль болон 2 ширхэг чинжүүг хэрчиж, хайруулын тавган хийгээд, 5 минут хуурна. Ногоотой шөлнөөс бага зэргийг хийж, 5 минут хэртэй байлгана. Дээрээс нь 50 гр шпагетти хийнэ.

"Amazon" биеийн хэлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()