Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/

Орд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Бид өмнө нь ордуудын сайн талуудыг танд дуулгаж байсан бол, өнөөдөр сул талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс өөрийн сул талыг мэдэж, цаашид үүнийгээ засч, залруулахыг хичээгээрэй. 

Өөрийнхөө сул талыг мэдэж аваарай! /Зурхай/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд: Өөртөө хэт итгэлтэй

Тэд эрч хүчээр дүүрэн, өөртөө хэт итгэлтэй хүмүүс юм. Эрсдлээс огтхон ч айдаггүй, маш зөрүүд төдийгүй бусдад бууж өгөхийг үзэн ядаж, өөрийгөө зөвтгөхийг хичээдэг. Харин энэхүү зан чанар нь сул тал болж, тэднийг хэт бардам, их зантай болгож хувиргадаг байна. Тус зангаасаа болж, найз нөхөдгүй, ганцаардмал нэгэн болж хувирдаг. 

Хонины орд: Өөртөө хэт итгэлтэй

2 Үхрийн орд: Зөрүүд зантай

Маш их хичээл зүтгэлтэй, үүнийхээ ачаар мөрөөдөлдөө хүрч чадахуйц хүмүүс. Гэвч тэдний зөрүүд, хэт өөрийнхөөрөө зан нь сул тал болж, амжилтаас хойш татах нь бий. Тэд өөрийнхөөрөө нэг зөрүүдлэвэл, яг л үхэр мэт гөжүүд зан гаргадаг. Сэтгэлийн хөдлөл багатай, бусадтай аливааг хуваалцах маш дургүй. Энэ нь тэднийг найз нөхөдгүй болгож, улам бүр зөрүүд, муухай ааштай болгох нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Үхрийн орд: Зөрүүд зантай

3 Ихрийн орд: Хуурамч дүр эсгэх дуртай

Тэд тун ч сэргэлэн бөгөөд ямар ч нөхцөлд байдлаас өөрийгөө аваад гарч чадахуйц хүмүүс билээ. Харин зарим тохиолдолд тэдний сэргэлэн зан хэтэрч, ухаалаг нэгэн мэт харагдахын тулд дүр эсгэх нь бий. Юм бүхэнд оролцож, мэтгэлцэх дуртай. Хамгийн гол нь тэд үргэлж бусдын амнаас гарсан үгсийг хулгайлж, яг л өөрийн бодол сэтгэлгээнээс гарсан мэт итгэлтэй ярьдаг. Мөн өөрт ашиггүй олон хүний дугаараар утсаа дүүргэж, хэнд ч хэрэггүй дэмий бодлуудаар толгойгоо гашилгадаг. 

Ихрийн орд: Хуурамч дүр эсгэх дуртай

4 Мэлхийн орд: Хэт өөрийнхөөрөө

Тэд маш дураараа зан авиртай бөгөөд хийхийг хүссэн бүхнээ хийж байж санаа нь амардаг хэцүүхэн хүмүүс юм. Бүхнийг өөрийн захиргаанд авах дуртай дарангуйлагч зан чанартай бөгөөд бусадтай эвээр харьцах, соёлтой байхыг мэддэггүй. Мөн сэтгэлийн хөдлөл ихтэй тул, буруу зөвийг үл анзааран өөрийн бодлоор явж алдах нь бий. Гэсэн хэдий ч тэдний сэтгэлийн гүнд тун ч зөөлөн хүмүүс байх бөгөөд энэхүү чанарыг нь харж, мэдэрч чадсан хүнд сэтгэлээ нээж, хэзээ ч хувирахгүйгээр хайрладаг. 

Мэлхийн орд: Хэт өөрийнхөөрөө

5 Арслангийн орд: Бусдаас үг сонсох дургүй

Тэд бол өөртөө итгэлтэй, зоригтой хүмүүс бөгөөд хэнээс ч эмээлгүй хүссэн бүхнээ хийдэг. Мөн өөрсдийгөө хамгийн төгс, хүчирхэг хүмүүс гэж боддог тул, бусдын шүүмжлэлийг сонсох дургүй. Аливаа зүйлийг хийхдээ хүмүүсийн заавар зөвлөгөөг сонсдоггүй бөгөөд үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ зан чанараас болж, дотны үнэнч найз нөхдөө алдах аюултай. 

Арслангийн орд: Бусдаас үг сонсох дургүй

6 Охины орд: Бусдын тусламжыг авах дургүй

Охины ордны хүмүүс маш хариуцлагатай, биеэ даасан хүмүүс байдаг. Тэд бүхнийг өөрийнхөөрөө хийж, зохицуулдаг тул, ямар ч үед бусдаас тусламж авахыг хүсдэггүй. Энэ нь мэдээж буруу зүйл биш мэт боловч, бусадтай нийцэж, шаардлагатай үед бусдын тусламжийг авах нь цаашдын амьдралд эерэгээр нөлөөлдөг. Тэдний энэхүү зан нь хамт олон, найз нөхөдтэй болоход ихээхэн бэрхшээлийг авчирдаг байна. 

Охины орд: Бусдын тусламжыг авах дургүй

7 Жинлүүрийн орд: Үг даадаггүй

Тус ордны хүмүүс маш хөдөлмөрч, ухаалаг, тал бүрийн мэдлэг авъяастай хүмүүс байдаг. Тиймдээ ч салбар бүрт байр сууриа хэдийн олсон, чадварлаг албан хаагчид байх нь бий. Тэд дуу цөөнтэй, төлөв даруу хүмүүс. Гэвч тэдний хамгийн том сул тал бол бусдын шүүмж, хатуу үгсийг даахдаа муу зан нь юм. Тиймээс ч бодолгүй хэлсэн бусдын үгэнд гомдох, тэдгээр үгсэд чухал ач холбогдлыг өгөх нь бий. Энэ сул талаа засахгүй бол цаашдын ажил, амжилтанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй билээ.

Жинлүүрийн орд: Үг даадаггүй

8 Хилэнц: Түргэн ууртай, аливааг хүндээр тусгаж авдаг

Тус ордны хүмүүс маш сэтгэл сайтай, халуун дулаан хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд, сайн ээж, сайн хань болдог. Харин эрчүүдийн хувьд, сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд хошин шогийн мэдрэмжтэй байх нь бий. Тэдний хамгийн том сул тал бол түргэн ууртай бөгөөд түүнээсээ болж бодлогогүй алхам хийдэг. Мөн жижигхэн асуудлыг ч том зүйл мэтээр санаж, өөрийгөө дэмий зовоодог байна. 

Хилэнц: Түргэн ууртай, аливааг хүндээр тусгаж авдаг

9 Нумын орд: Зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг

Нумын ордны нийтлэг шинж нь зожиг талдаа байдаг. Олон найзаас ганц, хоёр найзтай байхыг илүүд үздэг бөгөөд төсөөлөн бодох ур чадвар сайтай байна. Гарын дүйтэй, бүтээлч сэтгэхүйтэй бөгөөд аливаад үргэлж бүтээлчээр ханддаг нь сайшаалтай. Гэвч зожиг байдлаасаа болж их ганцаарддаг бөгөөд энэ нь хайр сэтгэлийн хувьд ихээхэн бэрхшээлийг авчирдаг.

Нумын орд: Зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг

10 Матар: Буулт хийх дургүй

Тэд бол маш хүчирхэг хүмүүс. Тиймдээ ч ажил, амьдралд нь үргэлж од гийж байдаг. Гэвч тэд нөгөөтэйгүүр ихээхэн хэнэггүй хүмүүс юм. Тоомжиргүй байдлаасаа болж, том гарзыг ч гаргаж мэднэ. Мөн өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд ямарваад буулт хийх үнэн голоосоо дургүй байна. Тухайн зүйл нь өөрийнх нь буруу байсан ч, алдаагаа хүлээнэ гэдэг юу л бол...

Матар: Буулт хийх дургүй

11 Бумбын орд: Хэт өөрийнхөөрөө зантай

Эрх чөлөө, хараат бус байдлыг хэт хүсэгч хүмүүс юм. Өөрийн тусгаар байдлыг хамгаалахын төлөө ямар ч төрлийн харилцааг сүйтгэх хэмжээний зоригтой байна. Ингэх нь хэдийгээр буруу алхам гэдгийг мэддэг ч өөрийн зөв хэмээн зүтгэсээр байдаг. Тиймээс тэдэнтэй дотносож, харилцаа үүсгэх нь тун төвөгтэй. Харин тэдний арга эвийг олж чадвал, дуулгавартай нэгэн болж, өөрчлөгддөг. 

Бумбын орд: Хэт өөрийнхөөрөө зантай

12 Загасны орд: Гэнэн, зөөлхөн

Загасны ордны хүмүүсийн сул тал нь хэт зөөлхөн, гэнэн, зориггүй байдал юм. Тэд бусдад туслах гэж хичээж, хүн бүхэнтэй сайхан харилцах боловч, гэнэн зангаасаа болж алдан, хууртаж мэднэ. Мөн өөртөө итгэж чаддаггүй, зориг муутай хүмүүс байдаг. Энэ зан чанараа засч, хүчирхэг нэгэн болж чадвал, тэдэнд хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй амжилт гэж үгүй болно. 

Загасны орд: Гэнэн, зөөлхөн

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй!

Ордуудын бусдаас ялгарах давуу талууд /Зурхай/ ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()