Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд

Дэлхийн өнцөг булан бүрд арван жилийн сурагчид уран зохиол, тоо бодлого биеийн тамир гээд тогтсон хичээлүүдийг үздэг хэдий ч үүнээс гадна хүмүүсийн гайхширлыг төрүүлэм хичээлүүдийг судалдаг байна. Тэд цахим аюулгүй байдлын хичээлээс эхлээд үндэсний бүжиг, серфинг, зөгийн бал хэрхэн боловсруулах гэх мэт хичээлийг үздэг аж. Ингээд энэ талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Орон орны сургуулиудад заадаг хачирхалтай хэдий ч амьдралд хэрэгтэй хичээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Армен: Үндэсний бүжиг

Армен улсын хувьд үндэсний бүжиг бол заавал үзэх ёстой хичээлийн тоонд багтана. Армен улсын эрх баригчид энэхүү арга замаар улс орныхоо соёлын уламжлалыг хадгалж үлдэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж. Хүүхдүүд үндэсний бүжгийн түүх, сонирхолтой бүжгийн хөдөлгөөн зэргийг сурдаг байна. Хэрвээ үндэсний бүжгийн хичээл дээр муу дүн авч унах юм бол улирах магадлал маш өндөр.

Армен: Үндэсний бүжиг

2 Их Британи: Ойн сургууль

Англи сурагчдад ойд зүг чигээ хэрхэн олох, хэрхэн гал түлэх, урц барих гэх мэт хичээлийг заадаг байна. Ямар ч байсан Их Британийн сургуулийн сурагчид ойд хэзээ ч төөрөхгүй бөгөөд уг хичээлийг “ойн сургууль” гэж нэрлэдэг.

Их Британи: Ойн сургууль

3 Орос: Санхүүгийн зохицуулалтын хичээл

Одоогийн байдлаар энэхүү хичээлийг давтлага, нэмэлт хичээл маягаар орж байгаа бөгөөд Дэлхийн банк болон ОХУ-ын Минфин хамтарч уг хичээлийн төслийг гаргасан аж. Хүүхдүүд мөнгөтэй зөв харьцаж, санхүүгийн орлого, зарлагаа гайхалтайгаар хуваарилж сурна. Үүнээс гадна тэдэнд хэрхэн санхүүгийн хууран мэхлэлтэд өртөхгүй байх талаар заах болно. Магадгүй тун удахгүй энэ хичээл заавал үзэх ёстой хичээлийн төрөлд ч багтаж болох юм.

Орос: Санхүүгийн зохицуулалтын хичээл

4 Израиль: “Цахим аюулгүй байдал” болон “маргаан”

Израилийн сурагчид цахим аюулгүй байдлын талаар хичээл үздэг бөгөөд одоогийн байдлаар тус орны хэд хэдэн сургуульд энэхүү хичээлийг орж байгаа гэнэ. Орчин үеийн хүүхдүүдийн эцэг эх, багш, эмч нарын санааг зовоож буй цахим донтолтоос хүүхдийг аврах, цахим гэмт хэргийн аюулаас хүүхдийг сэргийлэхэд уг хичээлийн гол зорилго оршино.

Харин бусад сургуульд хүүхдийг бусадтай хэрхэн зөв “маргаж” өөрийн үзэл бодол дээр бат зогсох талаар зөөж өгдөг байна. Хүүхдүүд долоо хоногт нэг удаа яриа, нүүрний хувирал, орчноо мэдрэх зэрэг чадваруудад суралцдаг аж. Үүнээс гадна нэг цаг бүлгээрээ хичээллэж, өөрт тулгарч буй асуудлын талаар санал бодлоо солилцоно.  

Израиль: “Цахим аюулгүй байдал” болон “маргаан”

5 Башкир: Зөгийний аж ахуй эрхлэх

Башкирт дэлхийн хамгийн шилдэг зөгийн балыг боловсруулдаг.  Учир нь хүүхдүүд сургуульд байхаасаа эхэлж зөгий үржүүлгийн хичээлийг судалдаг байна. 100 гаруй сургуулиуд орчин үеийн технологиор хангасан зөгий үржүүлгийн газартай бөгөөд зөгийн биологийн онцлог, аюулгүйн техник гэх мэт зөгий үржүүлэгтэй холбоотой бүхий л зүйлийг зааж өгдөг аж. Башкирын удирдлагууд энэ төрлийн хичээл нь ирээдүйд зөгийн балын үйлдвэрт ихээхэн ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байгаа юм.

Башкир: Зөгийний аж ахуй эрхлэх

6 Герман: Аз жаргалын хичээл

Германы удирдлагууд “аз жаргал”-д суралцаж болно гэдэгт итгэлтэй байдаг учир сургуулиудад аз жаргалын хичээл орох болжээ. Энэ тал дээр мэргэжлийн багш гэж байдаггүй учир Гейдельбергийн сургуулийн захирал хичээлийг өөрөө ордог байна. Хэрхэн өөрийн дотоод ертөнцийг сонсож, аз жаргалтай амьдрах талаар тэр хүүхдүүдэд заадаг юм. Аз жаргалын шалгалт гэж авах боломжгүй учир шалгалт авдаггүй гэнэ. Жилийн эцэст дүн тавихын тулд хүүхдүүдийг сайхан сэтгэлийг харуулсан бичлэг хийх эсвэл сайн дурын тусламжийн үйл ажиллагаанд оролцох шаардлагыг тавьдаг байна.

Герман: Аз жаргалын хичээл

7 Испани: Сэтгэл хөдлөлөө хянах

Энэхүү хичээлийг сургуулийн бүх насныханд заадаг бөгөөд харилцагчаа сонсох, үзэл бодлоо хэрхэн зөв хуваалцах, сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах, хэрхэн зөв илэрхийлэх талаар сургадаг байна. Багш нар сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь аз жаргалтай амьдралын эх үүсвэр гэдэгт итгэлтэй байдаг аж. Итгэлцэл бүхий  орчин тэд нэг нэгнээ ойлгох, айдсаа даван туулах, уур бухимдлаа хянах, бүх төрлийн ярианы сэдвээр ярилцаж сурах тал дээр зааж өгнө.

Испани: Сэтгэл хөдлөлөө хянах

8 Япон: Байгаль орчиндоо дурлах

Япон бол орчин үеийн техник технологийн тэргүүлэгч орон билээ. Гэвч энэхүү хөгжил нь ард иргэдийг байгаль орчинтойгоо харьцахгүйд хүргэсэн байна. Тиймээс японы удирдлагууд “байгаль орчиндоо дурлах” гэх хичээлийг сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан бөгөөд багш нар сурагчдад амьд байгаль орчны өвөрмөц байдлыг бодит жишээн дээр харуулдаг аж. Хүүхдүүд байгаль орчиндоо дурлаад зогсохгүй, дүн авч, шалгалт өгдөг байна.

Япон: Байгаль орчиндоо дурлах

9 Австрали: Серфингийн хичээл

Мэргэжлийн серфингийн тамирчид австралийн далайн давлагаатай тэмцэх хэцүү гэдгийг мэднэ. Тиймээс ч австралийн сургуулиудад серфингийн хичээл ордог бөгөөд бяцхан сурагчид далайн эрэг дээр нэн түрүүнд серфингийн самбартай харьцах, тэнцвэрээ олоход суралцдаг байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар серфинг нь бие галбирыг сайхан хадгалахаас гадна байгальтайгаа зөв харилцахад сургадаг гэнэ. Тиймээс жуулчид нутгийн иргэдийн серфингийн авьяас чадварыг гүйцнэ гэж санах ч хэрэггүй.

Австрали: Серфингийн хичээл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()