Ядарсан нүдийг цовоо сэргэлэн болгож, том харагдуулах 15 арга

Хэт их ажиллаж, ядарснаас болж, царай зүс гундаж, нүдэн дор үрчлээс үүсдэг. Энэ үед та толинд өөрийгөө харж шаналах бус, нүүрээ будаж, сул талаа нуух хэрэгтэй. Бид өнөөдөр та бүхэндээ ядарсан нүдийг хэрхэн будаж, төгс харагдуулах болон ямар арга хэмжээ авч, нүдээ ядрахаас сэргийлэх ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та ч бас бидний зөвлөгөөнөөс санаа авч, дур булаам төрхөө тодотгоорой. 

Ядарсан нүдийг цовоо сэргэлэн болгож, том харагдуулах 15 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Ядарсан нүдийг сэргэг, үзэсгэлэнтэй харагдуулах будалтууд

1. Саатай тень түрхэх

Таны нүдийг үзэсгэлэнтэй харагдуулах зүйлсийн нэг бол саатай тень юм. Энэ нь таны нүдийг сэргэг, эрч хүчтэй, гялалзсан болгож харагдуулах төдийгүй том харагдуулдаг. Та нүднийхээ ухархай хэсэгт саатай тень түрхэж, будаарай. 

2. Уруулаа будах

Нүдээ хичнээн гоё будсан ч, уруулаа будалгүй орхисноор таны нүүрэнд нэг л зүйл дутуу, сулбагар харагддаг. Иймд та уруулаа нүдний будалттайгаа хослуулж, зөв өнгийг сонгож, будах хэрэгтэй. 

3. Өө дарагч хэрэглэх

Таны ядарсан төрхийг нууж, зовхины дор үүссэн хар хүрээг арилгахад өө дарагч хэрэг болно. Та асуудалтай хэсэгтээ өө дарагчаа түрхэж, дээр нь хөнгөн энгэсэг тавиарай. Ингэхдээ өө дарагчаа хэт зузаан түрхэж болохгүй анхаарах хэрэгтэй. 

4. Сормуусаа дэрвийлгэх

Сормуус нь нүдийг тодотгох нэгээхэн чухал зүйл билээ. Харин та сормуусаа урт харагдуулахыг хүсч байвал сормуус дэрвийлгэгчийг хэрэглэж болно. Эхлээд сормуусаа дэрвийлгэж, дараа нь будах хэрэгтэй. Ингэснээр илүү урт, дэрвэгэр сормуустай харагдаж, нүд ч тодроно.

5. Хиймэл сормуус наах

Хэрэв таны сормуус хэт богино бол хиймэл сормуус наан, нүдээ тодотгож болох юм. Та үүнийг хэт хиймэл харагдана гэж бүү эмээгээрэй. Сүүлийн үед илүү натурал, яг л төрөлхийн мэт харагдах сормууснууд ихээр үйлдвэрлэгдэх болсон. 

6. Цагаан нүдний харандаагаар нүдээ будах

Та үргэлж хар өнгийн нүдний харандаа буюу контур ашигладаг бол, одооноос цагаан өнгийн харандааг сонгож хэрэглээд үзээрэй. Цагаан өнгийн контур нь таны нүдийг улам бүр том, эрч хүчтэй харагдуулах болно. Энэ нь тень, төрөл бүрийн будгийн хэрэгсэл ашиглалгүйгээр, нүдээ тод харагдуулах хамгийн энгийн арга юм. 

7. Хөмсгөө будахаа бүү март

Хөмсгөө будалгүйгээр, хичнээн нүдээ будаад та үзэсгэлэнтэй харагдаж чадахгүй. Тиймээс хөмсгөө будаж, царайгаа тодотгоорой. 

Хөмсөг будахдаа анхаарах 2 дүрэм:

  • Та нүднийхээ хэмжээнээс хамаарч хөмсгөө өргөн эсвэл нарийн зурахаа шийдээрэй. Том нүдэнд өргөн хөмсөг сайхан зохих бол жижиг нүдэнд нарийн хэлбэрлэг хөмсөг тохирно
  • Хөмсөг болон нүд хоорондын зайг үргэлж анхаарч байх хэрэгтэй. Хэрэв нүд хөмсөг хоёрын тань хоорондох зай ойр бол хөмсгөө нарийн, хол бол өргөн будаж байгаарай. Та хөмсгөө хэрхэн будсанаас хамаарч нүүрний харагдах байдал тань өөрчлөгдөх аж. 

Хөмсөг будах аргыг ЭНД дарж мэдэж аваарай. 

8. Нүдээ будах

Та нүдээ будахдаа илүү цоглог, эрч хүчтэй харагдуулах ёстой гэдгээ бүү мартаарай. Ингэхдээ тениэ дээш чиглэлтэй түрхэж, контураа ч мөн дээш зурах хэрэгтэй. Нүдийг сэргэг харагдуулахад хамгийн том нөлөө үзүүлэх зүйл бол контур бөгөөд үүнийг аль болох өргөж, зурснаар нүд сайхан харагддаг. Та нүднийхээ хэлбэрт тохирсон контур зурах аргыг ЭНД дарж уншаарай. 

9. Бор өнгийн тень сонгож будах

Бор өнгийн тень нь ямар ч арьстай хүнд төгс зохицдог ба нүүр будалтын суурь болдгоос гадна, нүдийг том харагдуулдаг давуу талтай юм. Та зөөлөн бор тениэр давхрааны дээд хэсгээ будаж, гүн тод бор өнгөөр бага зэрэг давхарлаж, тодотгоорой. Мөн та нүдээ том харагдуулж будах аргыг ЭНД дарж үзэж болно. 

10. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах

Хэрэв та дээрх аргуудыг туршиж үзсэн хэдий ч нүд тань сүр сүлдгүй харагдсан хэвээр байвал, гоо сайханчаас зөвлөгөө хүсч, хэрхэн будаж, арчлах тухай заавар, зөвлөгөө аваарай. 

2

Нүд ядарч, үрчлээс тогтохоос сэргийлэх аргууд

1. Биедээ витамин С-г хуримтлуулах

Таны ядарсан төрхийг сэргээж, өнгө нэмэх зүйл бол Витамин С юм. Энэ нь арьсыг цайруулж, эрч хүчийг нөхөх шидтэй. Та өдөр тутамдаа Витамин С-ээр баялаг хоол хүнсийг хэрэглэж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаараарай. 

2. Их хэмжээний ус уух

Биед ус дутагдсаны улмаас арьс хуурайшиж, гүн үрчлээс үүсдэг. Харин та үүнээс сэргийлэхийн тулд, өдөр тутамдаа их хэмжээний ус ууж байгаарай. Ус нь арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэхийн зэрэгцээ биеийг эрүүлжүүлнэ. 

3. Тайван амрах

Хангалттай амарч чадаагүйн улмаас нүд хавагнаж, тойрсон хар хүрээ үүсдэг. Иймд та энэхүү асуудалтай тулгарахгүйн тулд сайтар амрах хэрэгтэй. Мөн та орой унтахдаа "ретинол" бодисын найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, арьсаа чангалаарай. 

4. Нарны тос түрхэх

Зуны цагт нарны тосыг хамгийн сайн найзаа болгох хэрэгтэй. Эс бөгөөс нарны хорт туяа арьсыг гэмтээж, нүд орчмоор үрчлээс үүсгэнэ. Та нарны тосы түрхэхийн зэрэгцээ, гадагш гарахдаа нарны шил зүүхээ мартуузай. 

5. Хүйтэн шүршүүрт орох

Өглөө хэт их унтсанаас болж, нүд хавагнах нь бий. Энэ тохиолдолд та хүйтэн шүршүүрт орж, биеэ сэргээхийн зэрэгцээ, нүдний хавангаа буулгаж болно. Харин усанд орж амжихгүй бол, хүйтэн усаар нүүрээ угааж, нүдэн дээрээ мөсөөр жин тавиарай. Ингэснээр нүдний хаван богино хугацаанд бууж, будалт хийхэд бэлэн болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()