Дэлхийн хамгийн "энэрэнгүй" шорон Дани улсад нээгджээ

Данийн Гундслев хотын ойролцоо дэлхийн хамгийн "энэрэнгүй" шорон нээгджээ. 160 сая долларын өртгөөр боссон Сторстрём хэмээх энэхүү шоронд хоригдоод гарсан хүмүүс давтан гэмт хэрэг үйлдэх магадлал бараг үгүй гэж зураг төслийг нь гаргасан хүн хэлжээ.

Дэлхийн хамгийн "энэрэнгүй" шорон Дани улсад нээгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шоронд хамгийн ихдээ 250 хоригдол ял эдлэх бөгөөд хүн болгон тусдаа 4 кв.м өрөөтэй, өрөө болгон зурагт, хөргөгч, шүүгээ, том цонх, ариун цэврийн өрөөтэй аж.

Шоронгийн төв барилга

Тоглоомын талбай

"Ийм тансаг орчинд байх нь хоригдлуудыг дахин нийгэмшүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна шоронгийн харуул, ажилтан нарт ч ажил хийх урам зориг олгох ёстой" гэж төслийн удирдагч өгүүлсэн байна.

Сторстрём шорон бас мөргөл үйлдэх сүм, спортын талбай, цэцэрлэг, ногооны талбайтай.

Нийтийн өрөө

Сторстрёмийн өрөөнүүд нь шоронгийн камер гэхээс илүү дотуур байрны өрөөтэй адил ажээ.

Тэдний "хүнлэг" өрөө нь дотроо тухтай ор, чийдэнтэй ширээ, угаалгын өрөө, өөрийнхөө хоолыг хийх гал зуухны хэсэгтэй аж. Мөн хоригдлууд нийтийн өрөөнд чөлөөтэй уулзалдаж болох юм. Ингэснээр тэд илүү хурдан төлөвшиж эргээд ямар ч асуудалгүйгээр нийгмийн гишүүн болох боломжтой гэнэ.

Залбирах өрөө

Хоригдлууд шорон дотроо өөрийн гэсэн ажлын байртай болох боломжтойгоос гадна гадаа чөлөөтэй гарч, төрөл бүрийн спортоор хичээллэх эрхтэй юм. Гэхдээ мэдээж шорон л бол шорон учраас хаа сайгүй камер байх бөгөөд хана нь 6 метрийн өндөр юм байна.

Сагсан бөмбөгийн талбай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()