АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кардашьян, Канье Вест хоёрын харилцаа ямар байдаг вэ?

Хоёр алдартай хүн нэгдэн нийлж, гэр бүл болно гэдэг амаргүй даваа. Учир нь Кардашьяны ч тэр, Каньегийн ч тэр өнгөрсөн амьдрал төдийлөн дардан байсангүй. Секс бичлэг, урьд урьдын амрагийн харилцаа, нүцгэн зургууд гээд л... Гэвч хосууд өдгөө өнгөрсөн бүхнийг ардаа үлдээн, үнэхээр аз жаргалтай амьдарч байна. Тэгвэл тэдний ийнхүү аз жаргалтай амьдралын нууц нь юу гээч?

Кардашьян, Канье Вест хоёрын харилцаа ямар байдаг вэ? Хадгалах

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог

Улс орон бүр өөрсдийн гэсэн гоо сайхны үзэл баримтлал, хэм хэмжээтэй байдаг. Тиймээс ч охид бүсгүйчүүд нь тэрхүү жишигт хүрэхийн тулд асар их хичээл зүтгэл, дасгал сургуулилтыг хийдэг юм. Ингээд та бүхэндээ орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны үзэл, сайхан бүсгүйчүүдийг толилуулъя.

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны онцлог Хадгалах

Биднийг хэтэрхий эрт орхисон одууд

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон юм. Гэхдээ золгүй тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч, хийсэн бүтээл, гаргасан дуугаараа өдгөө ч бидний зүрхэнд мөнхөрсөөр байгаа алдартнуудаа эргэн нэг дурсацгаая.

Биднийг хэтэрхий эрт орхисон одууд Хадгалах

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт

Малайз улсын Клан (Clang) хотоос гаралтай Жоанна Жосеф (Joannah Joseph) хэмээх охин бага байхын л илүүдэл жиндээ санаа зовдог байжээ. Учир нь түүний биеийн жин долоон настайд нь 60 кг байсан бол 13 насанд нь 100 кг болтлоо өсчээ. Мяраалаг Жоаннаг үеийнхэн нь байнга шоолж доромжилдог байсан учраас тэрээр сэтгэлээр унаж, өөртөө ихэд гутардаг байв. Гэсэн ч Жоанна 16 настайдаа өөрийгөө өөрчлөхөөр шийджээ.

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт Хадгалах

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ!

Савжи Данжи Долакиа (Savji Dhanji Dholakia) нь 1962 оны 4-р сарын 12-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн хамгийн том алмаз олборлолтын "Krishna express" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал юм. Тэрбээр өдгөө 11.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд "алмазны раж" буюу "алмазны хаан" гэсэн хочтой болжээ. Түүний компани одоо Мумбайгаас 50 гаруй улс руу жилд 10 гаруй тонн алмаз экспортолдог болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажилчиддаа нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дэлхий нийтийн анхааралд өртжээ. 

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ! Хадгалах

Улс орнуудад ямар хэв маягийг секси гэж үздэг вэ?

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн зогсолтгүй хувьсан өөрчлөгдсөөр ирсэн билээ. Үүнийг даган үе үеийн гоо сайхны хэмжүүр ч хувирч, өнөө цагт нарийнхан бэлхүүс, том өгзгийг илүүд үзэх болсон. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрийн гоо сайхны хэмжүүр бидний мэддэгээс тэс ондоо байдаг бөгөөд зарим улс орон ихэнх хүмүүст үзэсгэлэнтэй санагдахааргүй шалгуур тавьдаг ажээ. Ингээд чухам ямар шалгуураар гоо үзэсгэлэнг хэмждэг болохыг хамтдаа харцгаая.

Улс орнуудад ямар хэв маягийг секси гэж үздэг вэ? Хадгалах

"Жэймс Бонд"-ын жүжигчин Пирс Броснаны гайхалтай хайрын түүх

Анхны хайртайгаа гэрлэж, эсвэл өсвөр насандаа жинхэнэ хайраа олсон хүмүүсийн түүх цөөнгүй байдаг. Харин зарим нь идэр насандаа өөрийн санаанд нийцсэн, ирээдүйн амьдралаа хамтдаа туулах хүнээ олж чадах эсэхдээ ч эргэлздэг. Тэгвэл Пирс Броснан (Pierce Brosnan) ба Кэйли Шэй Смит (Keely Shaye Smith) нарын гайхалтай хайрын түүх таны эргэлзээг ул мөргүй арилгах болно. Хэдий Пирс Броснан анхны эхнэрээ хорт хавдрын улмаас алдсан ч дахин жинхэнэ хайртай учраад 25 жил болжээ.

"Жэймс Бонд"-ын жүжигчин Пирс Броснаны гайхалтай хайрын түүх Хадгалах

Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ

Хайр сэтгэл гээч зүйлийг үнэхээр барьж хорьж, цагдаж чадах юу ч байдаггүй бололтой. 33 настай Лондон хотын иргэн Каролайн Найт (Caroline Knight) хэмээх бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олжээ. Хүмүүсийг гайхшруулаад байгаа хамгийн гол зүйл нь хосуудын насны зөрүү бөгөөд бүсгүйн хайрт өөрөөс нь 14 насаар залуу юм.

Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ Хадгалах

Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд

Хайр гэдэг зүйлийг хэмжих маш амархан гэвэл та санал нийлэх үү? Хэн нэгэн хүний амьдралд хувь заяаны сорилт болсон хүнд хэцүү цаг үе тохиолдох юм уу асар урт хугацаа өнгөрсөн хойно ч тэрхүү сэтгэл нь анхны өдөр шигээ өөрчлөгдөөгүй байж чадвал түүнийг жинхэнэ хайр гэж нэрлэх бүрэн боломжтой. Өнөөдөр та бүxэнд үүний жишээ болсон чин үнэнч сэтгэлээр нэгнээ хайрладаг сайхан хосуудын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд Хадгалах

Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ

Дэлхийд алдартай “Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч, “X factor”, “American Idol” зэрэг шоуны  шүүгч хөгжмийн продюсер Simon Cowell (Simon Phililip Cowell) “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн нь Английн “Mirror” сайтанд тавигдсан байна. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ Хадгалах

Леонардогийн шинэ найз бүсгүй ил гарлаа

Бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг, Холливуудын хамгийн сайхан залуусын нэг, өдгөө 41 настай Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) өнөөг хэр нь гэр бүл зохиогоогүй, ганц бие гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа ч саяхан өөрийн найз бүсгүй Польшийн алдартай модель, 25 настай Ела Кавалик (Ela Kawalec)-ийн хамтаар Нью-Йорк хотод зугаалж байгаад папарациудын дуранд өртжээ.

Леонардогийн шинэ найз бүсгүй ил гарлаа Хадгалах

Тэрбумтнуудын баяжсан түүх

Алдар нэрэнд хүрч, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөний эзэд болсон тэрбумтнуудын ихэнх нь бүгдийг 0-ээс эхэлсэн байх нь бий. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ дүнд тэд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөлгүй тууштай тэмцдэг хүнийг бурхан үргэлж шагнадаг гэдгийг эдгээр тэрбумтнуудын бодит түүхээс харж болох ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Тэрбумтнуудын баяжсан түүх Хадгалах