Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ

Хайр сэтгэл гээч зүйлийг үнэхээр барьж хорьж, цагдаж чадах юу ч байдаггүй бололтой. 33 настай Лондон хотын иргэн Каролайн Найт (Caroline Knight) хэмээх бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олжээ. Хүмүүсийг гайхшруулаад байгаа хамгийн гол зүйл нь хосуудын насны зөрүү бөгөөд бүсгүйн хайрт өөрөөс нь 14 насаар залуу юм.

Аялагч бүсгүй Амазоны ширэнгэн ойгоос дурлалт залуугаа олж, хамтдаа овоохойд амьдрах болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Каролайн одоо Перугийн зүүн хэсэгт орших жижигхэн тосгонд 19 настай найз залуу Ромуло Рокетэй хамт амьдрахынхаа хажуугаар түүнд какао тариалахад нь тусалдаг гэнэ. Одоо түүний шинэ гэр болсон цагаан тугалган овоохой нь хамгийн ойрын суурингаас 100 км зайтай аж. Каролайн голын усанд хувцсаа угааж, мод түлдэг зууханд хоол хийж, ихэнх цагаа хайрт Ромулогийн хамт тариалангийн талбайд өнгөрөөх болжээ. 

Каролайны амьдрал хорио цээрийн дэглэм тогтоож эхлэхээс өмнө 2020 оны 3-р сард Перу улсад хийсэн аяллын дараа ингэж өөрчлөгдсөн байна. Каролайн Найт Өмнөд Америкт иогийн багшаар ажиллаж, өөр орны соёл, байгальтай танилцахаар төлөвлөсөн байв.

Перу улсад Каролайн коронавирусын тархалтаас болж тодорхойгүй хугацаагаар үлдэх ёстой болсон бөгөөд ширэнгэн ой дахь тариалангийн талбайд шоколадны үнэт түүхий эд тариалдаг эгэл жирийн залуу Ромулотой танилцжээ. Найт Лондоны хойд хэсэгт байрлах Сток Ньюингтонд өөрийн эд хөрөнгө, үл хөдлөхөө орхисон ч гэсэн тэр үүндээ харамсдаггүй гэнэ. 

Эмэгтэй Ромулотой учрахдаа анхны харцаар сэтгэл алдарсан гэдгээ ойлгосон байна. Харсан даруйд нь бүсгүйн сэтгэлийг булаасан залуухан амраг нь энгийн нэгэн тариалангийн талбайн ажилчин юм. 

“Хэт халуун, олон шавьжтай, ариун цэврийн шаардлага хангаагүй газар хүнд ажил хийж байгаа хэдий ч өглөө болгон ширэнгэн ойн сармагчингуудын дуугаар Ромулотой хамт сэрэх л надад хангалттай. Би түүнтэй хамт байхдаа юунд ч санаа зовдоггүй учраас насны зөрүүний талаар надаас асуух ч хэрэггүй." гэж Каролайн бүсгүй хайр сэтгэлийнхээ талаар хуваалцсан байлаа. 

Хэсэг хугацааны дараа Перу дахь Их Британийн Элчин сайдын яам гадны улсад гацсан иргэддээ нутаг буцах боломж олгосон аж. Яамны ажилтнууд Каролайн болон английн бусад 17 иргэнийг Пуэрто Малдонадо хотод ирэхийг урьсан бөгөөд тэндээс иргэдээ эх орон руу нь буцаах байсан гэнэ. Ийнхүү Найт бүсгүй хүнд хэцүү сонголттой тулгарчээ...

Тэрээр нутаг буцахаар Пуэрто Малдонадо руу хүргэх унаа хүлээж ойролцоох сууринд хэд хоносон байна. Гэвч энэ хугацаанд тэрээр ширэнгэн ойд Ромулотой хамт үлдэх хүсэлтэй байгаагаа ойлгосон гэнэ. Каролин болон түүний хайрт залуу хоёрын хооронд 100 км ширэнгэн ой байсан бөгөөд тэр утсаар ч холбоо тогтоож чадахгүй байв. Ромулод утас байгаагүй ч эгчмэд хайртынхаа сэтгэлийг зөнгөөрөө мэдэрсэн мэт 10 хоногийн дараа найзаасаа зээлсэн ухаалаг гар утсаараа Найттай холбогджээ.

Хосууд алсын зайнаас хэдэн өдөр ярилцаж, дараа нь Ромуло Каролин руу яваад, удалгүй хоёул тариалангийн талбайдаа эргэн иржээ.

Хэсэг хугацаанд Найт Ромулогийн, ээж, зургаан ах, эгчийн хамт модон байшинд амьдарсан байна. Каролин залуугийн амьдралд гарч ирсний дараа Ромуло амьдралаа цогцлоох итгэл олж, нас барсан ааваасаа хойш хөсөр хаяад байсан тариалангийн талбайдаа ажиллах болжээ.

Ромуло тосгоноос хоёр цагийн зайтай газарт ширэнгэн ойн гүнд какао мод тариалж эхэлсэн бөгөөд хосууд өөрсдийн тариалангийн талбай руу нүүхээр шийдсэн гэнэ. Тэнд Ромуло нутгийн иргэдээс овоохой түрээсэлж авснаар тэд жинхэнэ гэр бүл тусдаа гарчээ. Каролайны хэлснээр какао тариалах ажил маш хэцүү боловч их ашигтай байдаг гэв. Ромуло, Каролайн нар анхны цэвэр шоколадаа Их Британи руу илгээхэд бэлэн болжээ. Хосууд бизнесээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()