Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ

Дэлхийд алдартай “Britain’s got talent” шоуг үүсгэн байгуулагч, “X factor”, “American Idol” зэрэг шоуны  шүүгч хөгжмийн продюсер Simon Cowell (Simon Phililip Cowell) “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн нь Английн “Mirror” сайтанд тавигдсан байна. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэнд нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна.
Саймон Коуэлл “Авьяаслаг Монголчууд” шоуны талаар үзэл бодлоо илэрхийллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү “Got talent” шоу нь дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан бөгөөд 500 сая гаруй үзэгчидтэй шоу юм.



Тэрээр “Цагтаа дэлхийг байлдан дагуулсан их эзэн Чингис хаан үр удмаараа бахархах байсан биз ээ” гэжээ. Өнгөрөгч 12-р сард Саймон “Got talent шоуг зохион байгуулаагүй хамгийн сүүлчийн улсуудын тоонд Монгол орох гэж байгаа бололтой” хэмээн хошигнож байсан юм.



Үүний дараа “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин: “Саймоны энэ үгийг сонсоод би энэхүү шоуг өөрийн орондоо нэвтрүүлж, зохион байгуулахаар сэтгэл шулуудсан” хэмээн хэлж, үүнийгээ амжилттай биелүүлсэн билээ. 



3 сая хүн амтай манай улсын хүн амынх нь 70 хувь энэ шоуг үздэг бөгөөд Монголын телевизийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй бөгөөд хамгийн өндөр өртгөөр бүтэж буй шоу болоод байгаа юм.



Уг шоуны телевизээр цацагдаж буй 30 секундын зар сурталчилгаа нь гэхэд л 4500 долларын өртөгтэй ажээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()