Өөрийгөө дэлхийн нөгөө зах руу шуудангаар илгээсэн эр

Та өөрийгөө өөр улсад мөнгөгүй, бичиг баримтгүй гацсан байна гэж төсөөлөөрэй. Танд зөвхөн гэр лүүгээ харих галзуу санаа болон таныг илгээмжинд хийж өөр тив рүү явуулах галзуу найз л байгаа...

Өөрийгөө дэлхийн нөгөө зах руу шуудангаар илгээсэн эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тив дамнан "туулайчилсан" зорчигчдын 90% нь амиа алдсан байдаг. Тэгвэл ийм аргаар нэг газраас нөгөө рүү аялсан Австрали эр Режинальд Спирс нь зүгээр ч нэг амьд үлдээгүй, бүр замдаа шар айраг уун тухлан явжээ.

Режинальд Спирс нь Австралийн жад шидэлтийн шилдэг тамирчин байв. 1964 онд тэрээр улсынхаа Олимпийн багт багтах ёстой байсан ч гэмтлийн улмаас тааруухан үр дүн үзүүлж, ажилгүй хоцорчээ. Дээрээс нь дэлхийн нөгөө талд, Лондонд ачаа тээшийг нь хулгайлсан тул мөнгөгүй, бичиг баримтгүй үлджээ.

Өөрийн нөхцөл байдлаа ухамсарласан Режи-д зөвхөн Лондонд орон гэргүй болох эсвэл стандарт бус аргаар гэртээ харих гэсэн хоёр л сонголт байгааг тэр ухаарчээ. Тэрбээр хялбар арга замыг эрэлгүй хоёр дахь хувилбарыг сонгосон байна.

Тэр өөртэй нь адилхан тамирчин Жон МакСорлигийн хамт гэр лүү гээ илгээмж болон очих төлөвлөгөө боловсруулсан байна. Амьтдыг ийм байдлаар нааш цааш зөөж, заримдаа тэд бүр амьд үлддэг гэж тэд сонссон аж...

Ухаантай, бодлогогүй хоёр австрали залуус хамгийн сүүлийн мөнгөөрөө барилгын материал худалдаж авсан бөгөөд үүгээрээ “ая тухтай” илгээмжийн хайрцаг хийжээ. Хайрцаг дотор гогцоо суулгаж, тохь тухтай байлгах үүднээс хөнжил, дэр, лаазалсан хүнс, ус хийсэн байна..

Хамгийн инээдтэй нь Режиналдын хайрцгийг зохиомол хаягаар Австрали руу илгээх байв. Ингэснээр хүлээн авагч нь барааг хүргэх төлбөрийг төлөх ёстой болох байжээ. Австралийн гаалийн ажилтнууд хайрцгийг онгойлгохоос өмнө Рэжи зугтах нь гол зүйл байсан ажээ.

Найзууд шуудангийн гол дүрмийг харгалзан үзээгүй. Хэрэв илгээмжийг нэг өдөр хагасын дараа хүргэх болно гэж амласан бол хайрцаг дор хаяж гурван өдрийн дараа л зорьсон газраа очдог байсан юм. Эхэндээ Режигийн дотор нь байсан илгээмж манангийн улмаас Лондон хотоос гараад Францад гацсан байна. Тэр үед тамирчин гаалийн ажилтнуудын өмнө дотор нь шээдэг шилээ гарган тавьж өөрийгөө барьж өгөхөө шахав. Бомбейд хайрцгийг ачааны онгоцноос буулган нэлээн удсан бөгөөд залуу халуун наран доор шатаж үхэх дөхжээ.

Бараг үхэх шахсан тэрээр Австралийн нисэх онгоцны буудалд эцэст нь хүрч ирэв. Ачигчдыг явахыг нь хүлээсний дараа тэр хайрцгаас гарч, хажууд нь байсан хайрцгуудаас шар айраг шүүрэн авч, хувцсаа сольж, агуулахаас гарч, авто машинаараа аяллаа үргэлжлүүлжээ.

Рэжигийн байсан илгээмж бүтэн гурван хоног болж байж ирсэн тул санаа зовсон найз нь Лондон хотын цагдаа, сэтгүүлчдийг дуудан шуугиан тарьсан байна. Ядарсан Режи гэртээ ирэхэд олон тооны сэтгүүлчид түүнийг аль хэдийн хүлээж байв. 

Спирс нүд ирмэхийн зуур орон нутгийн од болж, Австралийн шигшээ багт дахин орох цуу яриа гарав. Гэвч спортод дахин амжилтад хүрч чадаагүй тул Режи хар тамхинд донтож, яваандаа хар тамхины наймаачин болжээ. Тэр өөрөө өөрийгөө хууль бусаар хил давуулсан туршлагатай байсан болохоор хар тамхитай холбоотой баригдах асуудал гарахгүй гэдэгтээ итгэлтэй байсан аж.

Гэхдээ энд бас түүнийг бүтэлгүйтэл хүлээж байв. 1981 онд Режи кокаин зарсан хэрэгт буруутгагдаад Австралиас зугтжээ. 1984 онд тэрээр Шри Ланкын гааль дээр хашиш, героин бие дээ авч явсны улмаас баригджээ. Гэсэн хэдий ч Австрали улс бүтэлгүй эрийг аварч, түүнийг эх оронд нь шилжүүлэн өгч, 5 жилийн ял оноожээ.

Шоронгоос гарсны дараа Режи нутаг буцсан адал явдлынхаа тухай ном бичсэн бөгөөд хэсэг хугацаанд дахин алдаршжээ. 76 настай эр өдгөө ач зээ нартаа зориулсан галзуу түүхтэй тэтгэвэр авагч болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()