Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ!

Савжи Данжи Долакиа (Savji Dhanji Dholakia) нь 1962 оны 4-р сарын 12-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн хамгийн том алмаз олборлолтын "Krishna express" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал юм. Тэрбээр өдгөө 11.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд "алмазны раж" буюу "алмазны хаан" гэсэн хочтой болжээ. Түүний компани одоо Мумбайгаас 50 гаруй улс руу жилд 10 гаруй тонн алмаз экспортолдог болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажилчиддаа нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дэлхий нийтийн анхааралд өртжээ. 

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр 600 ширхэг "Maruti Suzuki" загварын автомашин ажилчиддаа бэлэг болгон өгсөн бөгөөд энэхүү бэлэг нь нийт 80 сая ам.долларын үнэ хүрч байгаа ажээ. 

Түүний ийм бэлэг өгөх болсны шалтгаан нь тус компанийн 2017 оны орлого 1,604 сая ам.долларын хэмжээнд хүрч сүүлийн 10 жилийн хамгийн ашигтай жил болсон ажээ. 

Савжи Данжи Долакиа "Эзэн хүн ажилчдаа баярлуулж байх юм бол бурхан эзнийг нь баярлуулдаг юм" хэмээн бэлэг гардуулах ёслолын үеэр хэлсэн байна. 

 

Тэрбээр өмнө нь 2015 онд мөн 500 гаруй ажилчдаа нийт 180 сая гаруй ам.долларын өртгөөр байртай болгож байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()