Биднийг хэтэрхий эрт орхисон одууд

Өөрийнхөө эрин үед хийж бүтээсэн зүйлсээрээ олон нийтэд нэр алдраа цуурайтуулж, хүн бүхний хайрыг татаж байсан олны танил, алдартай уран бүтээлчид тоолж барамгүй олон юм. Гэхдээ золгүй тохиолоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч, хийсэн бүтээл, гаргасан дуугаараа өдгөө ч бидний зүрхэнд мөнхөрсөөр байгаа алдартнуудаа эргэн нэг дурсацгаая.

Биднийг хэтэрхий эрт орхисон одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хит Лэджер (Heath Ledger)

Австралийн нэрт жүжигчин маань 1990 оноос эхлэн кино урлагт хүчээ үзсэн бөгөөд 1998 онд, Америкд хөл тавьж, өөрийн урлагийн карьерээ үргэлжлүүлсэн байна. Тэрээр өөрийн карьертаа нийт 19 кинонд туслах болоод гол дүрүүдийг бүтээсэн аж. Түүний олон сайхан дүр бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд хамгийн алдартай дүр нь “The Dark Knight” киноны “Joker” билээ. Харин тэрээр 2008 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж ердөө 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Хит Лэджер (Heath Ledger)

2 Жим Моррисон (Jim Morrison)

Алдарт “Doors” хамтлагийн дуучин Жим Моррисон (Jim Morrison) олон сайхан дуу гаргаж, тэр нь тухайн үедээ л шилдэг уран бүтээлүүдээр шалгарч байсан юм. Дуучин эр маань 1971 онд буюу 27 насандаа Парис дахь байшиндаа зүрхний шигдээсээр амьсгал хураасан  байдаг. Түүний үхлийн шалтгаан нь мөн л хар тамхи байсан нь харамсалтай.

Жим Моррисон (Jim Morrison)

3 Уитни Хьюстон (Whitney Houston)

Түүнийг танихгүй хүн гэж бараг үгүй бизээ. Гайхалтай сайхан бүтээлүүд нь өдгөө ч бидний сэтгэлд эгшиглэж байдаг. Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө хүн бүрийг харцыг булааж, хайрыг татаж байсан дуучин маань 48 насандаа байрлаж байсан зочид буудлын өрөөнд, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Олон жилийн турш хар тамхинд донтсон байсан түүний бие нь тэр их донтолт, өвчинг дийлээгүй гэдэг.

Уитни Хьюстон (Whitney Houston)

4 Наташа Ричардсан ( Natasha Richardson)

Английн нэрт тайзны жүжигчин төдийгүй жүжигчин Лиам Нэсон (Liam Neeson)-ны эхнэр байсан гэдгээрээ олонд улам танигдаж байсан билээ. Тэрээр 45 насандаа цанаар гулгаж байгаад, харамсалтайгаар осолдож амиа алдсан юм. Түүний үхэл олон хүнийг цочрол оруулж, гунигт автуулсан билээ.

Наташа Ричардсан ( Natasha Richardson)

5 Натали Вүүд (Natalie Wood)

Түүний үхэл өдгөөг хүртэл хүмүүсийн гайхшралыг төрүүлсээр байдаг. Жүжигчин бүсгүй 29 настай байхдаа нөхрийнхөө хамт завиар зугаалж яваад усанд живж амь насаа алдсан билээ. Гэтэл түүний нөхөр яагаад эхнэрээ авраагүй юм бол гэсэн хардлага тухайн үед хүн бүрийн толгойд эргэлдэж байсан аж.

Натали Вүүд (Natalie Wood)

6 Марвин Гэйе ( Marvin Gaye)

Америкийн алдарт дуучин, ая зохиогч, хөгжимчин Марвин Гэйе, 44 насандаа өөрийн эцэгтээ 2 удаа буудуулан, тэр даруй  харамсалтайгаар  нүд аньсан юм. Үүнийг мэдсэн хүмүүс түүний аавыг зандалчин, яргачин гэхчилэн ихэд үзэн ядаж байсан билээ.

Марвин Гэйе ( Marvin Gaye)

7 Кори Монтейт (Corey Monteith)

“Glee” цувралд тоглосноор хүмүүсд танил болсон жүжигчин залуу, олон мянган шүтэн бишрэгчтэй байсан төдийгүй түүнийг хайрлаж, биширдэг хүмүүс тоолж баршгүй олон байсан юм. Харамсалтай нь тэрээр ид хийж бүтээх насандаа буюу 31 насандаа  дэндүү эрт амьсгал хураасан нь олонд хүнд, харуусал төрүүлсэн юм.  Түүний үхлийн шалтгаан нь, герион болон согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болжээ.

Кори Монтейт (Corey Monteith)

8 Жеймс Дин (James Dean)

Харамсалтай нь түүний урлагийн карьер, ердөө 5 жил үргэлжилсэн юм. Гэхдээ тэрээр богинохон гэсэн эдгээр хугацаанд асар их зүйлийг бүтээж, өөрийн нэрээ дэлхийд тамгалан үлдээсэн билээ. Жүжигчин залуу маань 24 насандаа авто машины ослоор нас барсан юм.  

Жеймс Дин (James Dean)

9 Эми Уайнхаус (Amy Winehouse)

Гайхалтай дуучин бүсгүй Эми Уайнхаус, 27 насандаа архинд донтсоны улмаас нас барсан билээ. Түүнийг нас барсных нь дараахан түүний ахархан боловч, гайхалтай амьдралынх нь түүхээр баримтат киног бүтээж, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм. Биднийгээ хэтэрхий эрт орхин одсон тэрээр, өдгөө ч бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн, бүтээлүүд нь дуулагдсаар яваа билээ.

Эми Уайнхаус (Amy Winehouse)

10 Курт Кобейн (Kurt Cobain)

“Nirvana” хамтлагийн дуучин, гитарчин  Курт Кобейн, 27 насандаа харамсалтайгаар амиа егүүтгэж,  олон шүтэн бишрэгчидээ харуусал, нулимсанд живүүлэн, харамсалтайгаар хорвоог орхисон юм.  

Курт Кобейн (Kurt Cobain)

11 Кристопер Валлес (Christopher ‘Biggie’ Wallace)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг, нөлөө бүхий реппер хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн Кристопер нь, 24 насандаа танхай этгээдүүдэд буудуулан нас барсан юм.

Кристопер Валлес (Christopher ‘Biggie’ Wallace)

12 Филип Сеймур Хофман ( Philip Seymour Hoffman)

Академийн шагналт, алт шиг жүжигчин хэмээгддэг байсан Хофмэн нь 2-хон жилийн өмнө буюу 46 насандаа амьсгал хураасан юм. Түүний үхлийн шалтгааныг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн тогтоосон байна. Тэрээр хамгийн сүүлд “Hunger Games” кинонд тоглосон юм.

Филип Сеймур Хофман ( Philip Seymour Hoffman)

13 Мэрилин Монро (Marilyn Monroe)

20-р зууны хамгийн сайхан бүсгүй, секс билэг тэмдэг гэгдэж, олон эрсийн зүрхийг булиглуулж явсан жүжигчин бүсгүй нь, 36 настайдаа  харамсалтайгаар нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг ах дүү Кеннидитэй амраглаж байгаад, улмаар тэдний гарт хөнөөгдсөн, эс бөгөөс нойрсуулах эмийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн дүгнэсэн байдаг. Хэдий олон жил өнгөрсөн ч өдгөө түүнийг танихгүй, мэдэхгүй, хайрлахгүй хүн гэж үгүй билээ.

Мэрилин Монро (Marilyn Monroe)

14 Паул Волкер (Paul Walker)

“Fast and Furious ” киногоороо хэдийн бидний танил болсон тэрээр найзынхаа хамтаар буяны ажил хийн буцаж яваад, машины ослоор нас барсан юм. Тухайн үед жүжигчин эр маань “Fast and Furious 7” кинонд тоглож байсан бөгөөд хамтран тоглосон найзууд болон кино багийнхан нь түүний гэгээн дурсгалд зориулан “See you again” дууг бүтээлгэсэн билээ.

Паул Волкер (Paul Walker)

15 Бриттани Мерфи (Brittany Murphy)

Үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин нь уушигны өрөвсөлөөс үүдэн 32 насандаа нас барсан билээ. Тэрээр өөрийн карьертаа нийт 65 кинонд тоглон дэлгэцнээ мөнхөрсөн юм.

Бриттани Мерфи (Brittany Murphy)

16 Брюс Ли ( Bruce Lee)

Хар багаасаа л түүний киног үзэж, түүн шиг болно хэмээн мөрөөдөж, хайрлаж ирсэн хүмүүс асар олон билээ. Дэлхийн нийтийг шуугиулж, авъяас чадвараа гайхуулж байсан тэрээр 32 насандаа тархины хавдраар нас барж, үзэгч, шүтэн бишрэгчиддээ нөхөж баршгүй их гарз хохирлыг учруулсан юм.

Брюс Ли ( Bruce Lee)

17 Брэндон Ли (Brandon Lee)

Дээр дурьдсан Брюс Лигийн хүү болох Брэндон Ли (Brandon Lee) ч мөн залуугаараа буюу 28 насандаа амиа алдсан аж. Тэрээр гайхалтай жүжигчин байсан бөгөөд 1993 онд “Crow” кинонд тоглож байхад нь хэн нэгэн буудан хөнөөсөн гэдэг.

Брэндон Ли (Brandon Lee)

18 Ривер Феникс (River Phoenix)

Холливүүдийн сайхан залуусын нэг хэмээгдэж явсан Ривер Феникс, олон бүсгүйн харцыг булааж явсан жүжигчин  юм. 23-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэрээр, “Hollywood” шөнийн клубын хажууханд хар тамхи болон согтуурууулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болон нас баржээ.

Ривер Феникс (River Phoenix)

19 Жим Хенсон (Jim Henson)

Жүжигчин, найруулагч, хүүхэлдэйн кино бүтээгч, ая зохиогч, продюсер гэхчилэн олон төрлийн мэргэжлийг өөртөө цогцлоосон гайхалтай уран бүтээлч Жим Хенсон, 53 насандаа халдварт өвчин тусч, харамсалтайгаар амьсгал хураасан юм.

Жим Хенсон (Jim Henson)

20 Диана гүнж (Princess Diana)

Үргэлж гайхалтай инээмсэглэлээр өөрийгөө чимж, хүн бүрт хайр халамжаа тэгш хүртээж явсан гүнж маань 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Энэ нь Англи улс төдийгүй дэлхий нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, цочролд оруулсан байна.

Диана гүнж (Princess Diana)

21 Жон Леннон (John Lennon)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хамтлаг гэгддэг “Beatles ” хамтлагийн дуучин Жон Леннон (John Lennon) гэртээ амарч байхдаа, галзуу шүтэн бишрэгч болох Марк Чэйпмэн (Mark Chapman)-ны гарт буудуулж,  харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тус алуурчинг дэлхий нийтээрээ, олон жилийн турш үзэн ядаж, харааж байсан гэнэ.

Жон Леннон (John Lennon)

22 Тупак Шакур (Tupac Shakur)

Тэрээр АНУ-ын алдарт реппер байсан бөгөөд  дэлхий даяар 75 сая цомог борлуулж дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн тоонд багтдаг юм. Реппер Тупак 1996 онд 25 насандаа машиндаа буудуулж амиа алдсан хэдий ч түүний нээлтээ хийж, олонд түгээгүй байсан дуунууд болон кинонууд олонд дэлгэгдэж ашиг орлого ихээр олж байсан билээ.

Тупак Шакур (Tupac Shakur)

23 Майкл Кларк Данкан (Michael Clarke Duncan)

“The Green Mile” киноны “John Coffey”-гийн дүрээр бидний сэтгэлд тодоос тодрон үлдсэн гайхалтай жүжигчин Майкл Кларк Данкан, 54 насандаа зүрхний шигдээсээр нас барсан юм.

Майкл Кларк Данкан (Michael Clarke Duncan)

24 Жеймс Гандольфини (James Gandolfini)

АНУ-ын алдарт жүжигчин эр нь “HBO” телевизийн цуврал болох “The Sopranos” киногоороо олноо танигдаж, алдрын оргилд хүрсэн билээ. Гэтэл түүний амжилт удаан үргэлжлэлгүй, 51 насандаа мөн л зүрхний шигдээсээр насан эцэслэсэн байна.

Жеймс Гандольфини (James Gandolfini)

25 Майкл Жэйксон (Michael Jackson)

“Попын хаан”, бүх цаг үеийн хамгийн гайхалтай дуучин, бүжигчин гэхчилэн түүнийг магтаж, цоллож дуусахааргүй юм. 8 настай балчираас 80 настай буурал хүртэл түүнийг таниж, дууг нь дагаж дуулж хайрлаж, биширдэг билээ. Тэрээр 50 насандаа өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болон амьсгал хураасан нь дэлхий нийтийг цочроосон юм. Тэр бүү хэл түүний үхлээс болон олон шүтэн бишрэгчид амиа хорлож байсан нь Майклийг ямар нэр хүндтэй нэгэн байсныг илтгэнэ. Өдгөө ч түүний нэр хүнд асар их бөгөөд орчин үеийн дуучид дууг нь сэргээн дуулж түмэнд түгээсээр л байгаа юм.

Майкл Жэйксон (Michael Jackson)

26 Крис Фарли (Chris Farley)

Инээдмийн нэрт жүжигчин нь ид хийж бүтээх насандаа биднийгээ орхин одсон юм. Түүний үхлийн шалтгаан нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон хэмээн тогтоогдсон аж. Олон сайхан бүтээл нь өдгөө ч бидний сэтгэлд тодоос тод үлдсэн билээ.

Крис Фарли (Chris Farley)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()