Тэрбумтнуудын баяжсан түүх

Алдар нэрэнд хүрч, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөний эзэд болсон тэрбумтнуудын ихэнх нь бүгдийг 0-ээс эхэлсэн байх нь бий. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ дүнд тэд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөлгүй тууштай тэмцдэг хүнийг бурхан үргэлж шагнадаг гэдгийг эдгээр тэрбумтнуудын бодит түүхээс харж болох ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Тэрбумтнуудын баяжсан түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Жэй Кэй Роулинг (J.K. Rowling)

Олон сая хүний хамгийн үзэх дуртай кинонуудын нэг болох Харри Поттер киног Роулингийн бичсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэдгийг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Жирийн нэгэн зохиолчоос алдар нэрэнд хүрч, дэлхий даяар хэмжээлшгүй их ашиг орлого олсон киноны зохиолыг бичиж, багагүй хөрөнгө мөнгөний эзэн болсон түүний хувьд бусад алдар нэрэнд хүрсэн хүмүүсийн нэгэн адилаар бүгдийг 0-ээс эхэлсэн ажээ. Олж буй ашиг орлогоосоо үргэлж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сайн дурын байгууллагуудад хандив өргөдөг түүнийг хүндэлж, хайрладаг хүмүүс олон байдаг байна.

Жэй Кэй Роулинг (J.K. Rowling)

9 Кевин Планк (Kevin Plank)

"Nike", "Adidas", "Reebok" зэрэг дэлхийн спортын хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг томоохон компаниудтай өрсөлдөхүйц компани байгуулагдсан нь "Under Armour" бөгөөд өнөөдөр спортын салбарын олон алдартнууд энэ брэндийн хувцас, хэрэглэлийг өмсөж, хэрэглэж байгаа нь нууц биш юм. Кевин анх "Under Armour" брэндийг үүсгэн байгуулах үедээ ердөө 16.000 доллартай байсан гэдэг бөгөөд өнөөдөр түүний нийт хөрөнгө 3 гаруй тэрбум доллар болсон байна. "Under Armour" брэндийн нүүр царай болсон олон мундаг тамирчид байдгаас хамгийн алдартай нь "NBA"-ийн "Golden State Warriors" багийн холбон тоглогч Стивен Карри (Stephen Curry) юм.

Кевин Планк (Kevin Plank)

8 Ховард Шульц (Howard Schultz)

Алдарт "Starbucks" брэндийг үүсгэн байгуулагч Ховард Шульц багаасаа хүнд хэцүү амьдралыг туулсан нэгэн ажээ. Түүнийг дөнгөж 7 настай байхад аав нь ослоор хүнд гэмтэж, гэр бүлээ авч явах өндөр хариуцлагыг Ховард хүлээх болсон юм. Балчир наснаасаа амьдралын хүнд хэцүүтэй нүүр тулгарч, хэмжээлшгүй их туршлага хуримтлуулсан тэрээр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд цаг наргүй, уйгагүй хөдөлмөрлөсөн гэдэг. Түүний энэ их хичээл зүтгэлийг бурхан үнэлсэн гэлтэй, өнөөдөр түүний дансанд нэг өдрийн дотор гэхэд л хэдэн арван сая доллар орж ирдэг байна. Ховардын нийт хөрөнгө өнөөдрийн байдлаар 3 тэрбум доллар хүртэл өсөөд байгаа ажээ.

Ховард Шульц (Howard Schultz)

7 Опра Уинфри (Oprah Winfrey)

Телевизийн реалити шоугаар дэлхий нийтийн хэзээний танил болсон түүнийг өнөөдөр мэдэхгүй, танихгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Багаасаа хар бараан амьдрал дунд өсч, торнисон түүнийг нэг л өдөр алдар нэрэнд хүрч, олны танил эрхэм болно гэж хэн санах билээ. 14 настайгаасаа эхэлж, амьдралаа өөрөө авч явах болсон Опра телевизийн салбарт хөл тависнаар бурханы түүнд бэлдсэн бэлгийг жинхэнэ утгаараа хүртсэн гэлтэй. Учир нь өнөөдөр түүн шиг телевизийн салбарт цахиур хагалж яваа хүн тун ховор бөгөөд түүний нийт хөрөнгө 3 тэрбумыг хол давах болжээ. Үүгээрээ АНУ-ын эмэгтэй тэрбумтнуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг байна.

Опра Уинфри (Oprah Winfrey)

6 Ралф Лаурен (Ralph Lauren)

Өнөөдөр түүн шиг загварын ертөнцөд цахиур хагалж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм гэж үгүй билээ. Нью-Йорк хотын Бронкс (Bronx) гэх газрын уугуул тэрээр цагаач эцэг, эхийн хүү болон хорвоод мэндэлсэн бөгөөд хар багаасаа ядуу тарчиг амьдралд өссөн нэгэн ажээ. Оюутан байх үедээ их сургуулиа орхиж, армид алба хаах болсон Ралф Лаурений урласан гоёлын хувцаснуудыг өнөөдөр дэлхийн алдартай загвар өмсөгчид тайзнаа амьлуулж, олны хүртээл болгож байгаа юм. Тэрээр анх гоёмсог загвартай зангиа урласан бөгөөд патентын эрхээ "Bloomingdale's" компанид 500.000 америк доллараар зарж байсан гэдэг. Дэлхий даяар 100 гаруй дэлгүүртэй, Ралфын нийт хөрөнгө нь 5 тэрбум доллар ажээ.

Ралф Лаурен (Ralph Lauren)

5 Ян Коум (Jan Koum)

Олон сая хүний өдөр тутмын амьдралдаа ашиглах болсон "WhatsApp"-ийг та ч гэсэн ашигладаг л биздээ? Тэгвэл энэхүү аппликейшнийг Ян Коум гэх эрхэм зохион бүтээсэн бөгөөд тэрээр Украйнд төрсөн боловч, эцэг эхийн хамт АНУ руу цагаачилж, тэндээ амьдрах болсон нэгэн ажээ. Нийт 8 тэрбум долларын эзэн болох Яныг "Yahoo Messenger"-ийг бут цохисон аппликейшн зохион бүтээнэ гэж хэн мэдэх билээ. Харин түүний хувьд 2014 онд "WhatsApp"-ийг Марк Зюкерберг (Mark Zuckerberg)-д 16 тэрбум доллараар зарж байсан юм. 

Ян Коум (Jan Koum)

4 Франсуа Пено (Francois Penault)

Дэлхийн алдартай брэндүүд болох "Gucci", "Yves-Saint", "Alexander McQueen" зэрэг компаниудыг эзэмшигч болох Франсуа нь Кейринг (Keiring) гэх компанийг үүсгэн байгуулагч бөгөөд түүний хувьд дунд сургууль болон их сургуульд огтхон ч суралцаж байгаагүй нэгэн юм. Багаасаа бизнесийн салбарт хөл тавьсан тэрээр эрсдлээс айлгүй зоригтойгоор урагшилсаар өнөөдрийн алдар нэрэнд хүрчээ. Түүний нийт хөрөнгө нь ойролцоогоор 15 тэрбум доллар гэнэ.

Франсуа Пено (Francois Penault)

3 Ли Ка-Шин (Li Ka-Shing)

Бага байхдаа аавтайгаа цуг осолд орж, аймшигт аваараас амьд үлдсэн тэрээр эцгийгээ бурханы замд дэндүү эрт үдэх хэрэгтэй болсон юм. Асарч, хамгаалах хүнгүй болсон түүнийг амьдрал сорьж буй гэлтэй тэрээр олон саад бэрхшээлтэй нүүр тулгарч байсан хэдий ч, бууж өгөлгүй, шүд зуун тэмцсээр нэг л мэдэхэд Хонг Конг улсын хамгийн баян эрхэм гэх нэр алдрын эзэн болсон юм. 20 гаруй тэрбум америк долларын хөрөнгөтэй Ли ажил гололгүй хийдэг байсан бөгөөд 7 хоногт 100 гаруй цаг тасралтгүй ажилладаг байжээ.

Ли Ка-Шин (Li Ka-Shing)

2 Жэк Ма (Jack Ma)

Онлайн худалдааг дэлхийд түгээж, алдарт "Amazon" компанитай өрсөлдөхүйц онлайн худалдааны "Alibaba" компанийг үүсгэн байгуулагч, Хятадын төдийгүй дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Жэк Магийн нийт хөрөнгө өнөөдрийн байдлаар 25 тэрбум америк доллар болтлоо өссөн бөгөөд түүний баримталдаг гол зарчим нь хүн тасралтгүй хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцэж, зүтгэдэг байх зан чанар гэнэ.

Жэк Ма (Jack Ma)

1 Уолт Дисней (Walt Disney)

Олон зуун гайхалтай кинонууд болон хүүхэлдэйн кинонуудыг олон нийтэд хүргэж, кино урлагийн салбарт хэмжээлшгүй хувь нэмэр оруулсан түүний гавъяаг үнэлж баршгүй билээ. Түүний байгуулсан "Walt Disney" компани өнөөдөр нийт 90 тэрбум долларын хөрөнгөтэй, хүчирхэг компани болтлоо хөгжиж, дэвшжээ. 1966 онд таалал төгссөн Уолт Дисней тухайн үедээ 20 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй байсан гэдэг. 

Уолт Дисней (Walt Disney)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()