Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд

Хайр гэдэг зүйлийг хэмжих маш амархан гэвэл та санал нийлэх үү? Хэн нэгэн хүний амьдралд хувь заяаны сорилт болсон хүнд хэцүү цаг үе тохиолдох юм уу асар урт хугацаа өнгөрсөн хойно ч тэрхүү сэтгэл нь анхны өдөр шигээ өөрчлөгдөөгүй байж чадвал түүнийг жинхэнэ хайр гэж нэрлэх бүрэн боломжтой. Өнөөдөр та бүxэнд үүний жишээ болсон чин үнэнч сэтгэлээр нэгнээ хайрладаг сайхан хосуудын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хувь заяа, цаг хугацааны сорилтыг давсан биширмээр сайхан хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэри ба Жэйк - 73 жил цуг байгаа

Мэри, Жэйк хоёр 1948 онд гэрлэсэн бөгөөд тэр цагаас хойш үргэлж хамтдаа байсаар иржээ. 

Мэригийн аав охиндоо: "Хэрэв чи энэ хүнтэй гэрлэх юм бол дахиж энэ гэрийн босгыг давахгүй шүү" гэж хэлж байжээ. Удалгүй Мэри найз нөхөд, танилуудын ихэнх нь аавтай нь ижил бодолтой байгааг олж мэдсэн байна. Хос залуус эргэн тойрны хүмүүсийнхээ эсэргүүцлийг үл тоож, Бирмингем хотод гэрлэсэн ч амьдралын эхний жилүүд нь туйлын хэцүү өнгөрсөн аж. Хүмүүс тэдэнтэй хүн ёсоор харьцаж хүндлэх нь бүү хэл, хажуу өрөөгөө ч түрээслүүлэхээс татгалзаж байсан гэнэ. 

Гэсэн ч тэд хүнд хэцүү үеийг бие биедээ түшиг болж туулсан юм. Мэри аажимдаа сургуулийн багшаас захирал хүртэл дэвшжээ. Харин Жэйк үйлдвэр дараа нь шуудангийн газарт ажил олсон байна. Мэри шинэ найзтай болох бүрдээ "хар" нөхөртэй гэдгээ шууд хэлдэг байжээ. Тэдний зарим нь энэ шалтгаанаар Мэритэй эргэж хэзээ ч харьцаагүй гэдэг. Мэри, Жэйк хоёр 2018 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд хамтын амьдрал нь тийм ч амар хялбар байгаагүй ч хуримаа хийсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй аж. 

Мэри ба Жэйк - 73 жил цуг байгаа

2 Хайр гэдэг хөдөлмөр юм

Нас өндөр гарсан ч эр нөхөр нь гэргийдээ зориулан талбайг тэр чигт нь цэцгээр "хучихийн" тулд бүтэн хоёр жилийг зарцуулжээ. Тэрээр энэ бүхнийг харааны чадвараа алдсан эхнэртээ цэцэгсийн анхилуун үнэр мэдрүүлж, сэтгэлийг нь засах үүднээс хийсэн байна. 

Хайр гэдэг хөдөлмөр юм

3 70 жил цуг амьдарсан Вьетнам хос

Сэтгэл судлаач Лиз Дегуир олон жил хамт амьдарсан хосуудад нийтлэг зүйлс олон байгааг анзаарсан байна.

Дөнгөж нийлсэн хосуудын хувьд хэсэг хугацаанд үнэхээр бүх зүйл төгс юм шиг санагддаг аж. Гэвч 6 сараас 3 жил хүртэлх хугацаанд тэрхүү "гал мэт дүрэлзсэн шинэхэн хайр" нь бөхөж, хосуудын хооронд "жинхэнэ" харилцаа тогтож эхэлдэг. Энэ үед үнэхээр нэг нэгнээ ойлгож, сул талуудаа хүлээн зөвшөөрч чадвал 100 жил өнгөрсөн ч унтрахааргүй хайр болж батжин үлддэг байна. 

70 жил цуг амьдарсан Вьетнам хос

4 Өтөлсөн ч гэсэн сайхан хэвээрээ

Хосууд найз нөхөд шиг нэгнээ ойлгодог, нэгнийхээ хүслийг сонсож түүнийг нь үнэхээр биелүүлэх боломжтой эсэхийг нь хамтран хэлэлцдэг байх нь маш чухал. Мөн хэрэлдэж маргалдсан ч гэсэн хэзээ ч хяналтаа алдаж, хэр хэмжээг хэтрүүлж хэрхэвч болохгүй. 

Өтөлсөн ч гэсэн сайхан хэвээрээ

5 Ховард Фостер ба Мира Кларк (Howard Foster and Myra Clark)

Ховард, Майра нар залуухан байхдаа танилцаж, үерхсэн юм. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон тэдний гэр бүлийн эсэргүүцэл нь хос залуусыг салгасан байна. Гэвч тэдний хэн хэн нь нөгөөгөө мартаж чадаагүй бөгөөд салснаасаа хойш 45 жилийн дараа эргэн нийлжээ.

Ховард Фостер ба Мира Кларк (Howard Foster and Myra Clark)

6 Хаанаас ч гэсэн эхнэрээ дэмжинэ

Алберт хэмээх залуугийн эхнэр нь хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд харамсалтай нь хөл хорионоос болоод онцгой шаардлагатай хүмүүсээс бусдыг нь эмнэлэгт нэвтрүүлээгүй байна. 

Харин Алберт эхнэртээ хананы наана цаана ч гэсэн хамтдаа байгаагаа илэрхийлэхийн тулд "Дэргэд чинь байж чадахгүй байгаа ч би үргэлж чамтайгаа хамт" хэмээх бичиг барин суусан байв.

Хаанаас ч гэсэн эхнэрээ дэмжинэ

7 60 жилийн дараа ч хайр сэтгэл нь хэвээр

"Жинхэнэ хайр" гэдэг зүйл нь ном зохиолоос үүдэлтэй ойлголт гэж хэд хэдэн сэтгэл судлаачид тэмдэглэсэн байдаг. Бодит амьдрал дээр үүн шиг сэтгэл хөдлөл нийтлэлийн эхэнд дурдсан шиг хайрын эхний 6 сараас 3 жилийн хугацаанд л төрдөг байна. Түүнээс удаан үргэлжилсэн харилцаа нь оюун санаа, ёс суртахуун дээр тогтдог. 

60 жилийн дараа ч хайр сэтгэл нь хэвээр

8 Хөөрхөн Араб хос

"Хэнд ч гэсэн заяаны  хос байдаг. Бидэнтэй нэг үзэл бодолтой, адилхан сонирхол, хүсэл эрмэлзэлтэй гээд олон талаар заяаны хосыг тодорхойлж болно. Гэхдээ тийм хүн хорвоо дээр цор ганц байдаг. Үнэхээр урт хугацааны харилцаа хүсэж байгаа бол төгс төгөлдөр аз жаргал бус, нөр их зүтгэл таныг хүлээж байгаа гэдгийг хэн бүхэн ойлгох хэрэгтэй." гэж сэтгэл судлаач Лиз Дегуир бичсэн байна. 

Хөөрхөн Араб хос

9 Хамгийн догь хос

Энэ хос 50 жил хамтдаа байгаа гэнэ. Нөхөр нь хуулийн сургуулийн оюутан байсан бөгөөд нэг хичээлийн номных нь хараагүйчүүдэд зориулсан хувилбар байгаагуй учраас номын санд байсан нэгэн бүсгүйгээс уншиж өгөхийг хүсчээ. Ингээд тэд танилцаж, хагас зууныг хамтдаа өнгөрүүлжээ. 

Хамгийн догь хос

10 Гунигт түүх

Энэ хос гэрлээд 60 жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Эхнэр нь зөнөх өвчинд нэрвэгдсэн бөгөөд саяхан цус харвасан аж. Нэг өдөр эхнэр нь эмнэлгийн орон дээр хэвтэж байтал нөхөр нь гаднаас орж ирсэн байна. Түүнийг харсан эхнэр гэнэт "Энэ миний найз залуу Уиллис байна" гэж хэлжээ. Үүний дараа нөхөр нь түүнийг тэвэрч байгаа нь. 

Гунигт түүх

11 40 жилийн дараа ч панк хэвээрээ

Үсгүй болсон ч урьдынх шигээ стиллэг хэвээр. 

40 жилийн дараа ч панк хэвээрээ

12 Woodstock цомгийн хос

Алдарт Woodstock наадмын цомгийг чимсэн хос өдийг хүртэл хамтдаа аз жаргалтай байгаа аж. 

Woodstock цомгийн хос

13 1967-2018

60 жилийн дараа ч өнөөх мотоциклоо унасан хэвээр. 

1967-2018

14 Woodstock-ийн өөр нэг хос

Ердөө 48 цаг үргэлжилсэн хөгжмийн наадам дээр анх танилцсан хос 50 жилийн дараа ч хамтдаа жаргалтай.

Woodstock-ийн өөр нэг хос

15 34 жил ханилж байгаа эхнэр нь зөнөглөх өвчний сүүлийн шатанд оржээ. Өөрийн нэрээ байнга санаад байдаггүй ч тэрээр үргэлж аюулгүй, хайртай хүн нь дэргэдээс холдохгүй гэдгийг мэднэ.

34 жил ханилж байгаа эхнэр нь зөнөглөх өвчний сүүлийн шатанд оржээ. Өөрийн нэрээ байнга санаад байдаггүй ч тэрээр үргэлж аюулгүй, хайртай хүн нь дэргэдээс холдохгүй гэдгийг мэднэ.

16 "Ээж аав хоёр маань 2001 оноос хойш өдөр бүр Mario Kart 64 тоглож, хэн нь цайгаа чанахаа шийддэг

"Ээж аав хоёр маань 2001 оноос хойш өдөр бүр Mario Kart 64 тоглож, хэн нь цайгаа чанахаа шийддэг

17 "Хамгийн сайн найзтайгаа би өнгөрсөн долоо хоногт гэрлэсэн"

"Хамгийн сайн найзтайгаа би өнгөрсөн долоо хоногт гэрлэсэн"

18 Хараа нь өдөр ирэх тусам муудах болсон эхнэртээ зориулж энэ эр нүүр будалтын сургалтанд хамрагдаж байгаа гэнэ

Хараа нь өдөр ирэх тусам муудах болсон эхнэртээ зориулж энэ эр нүүр будалтын сургалтанд хамрагдаж байгаа гэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()