Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын давуу болон сул талууд

Түүхээс харахад ахимаг насны эрэгтэй болон залуу эмэгтэйчүүд хоорондоо гэрлэх нь энгийн үзэгдэл бололтой. Харин эхнэр нь нөхрөөсөө олон насаар эгч байх нь тийм ч энгийн санагддаггүй. Тэгвэл энэ төрлийн хосуудын онцлог мөн чанар, харилцааны давуу ба сул талууд, мөн алдартай жишээнүүдийг хүргэж байна.

Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын давуу болон сул талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын давуу талууд

1. Сексийн зохилдлогоо

Биологч, сексологч Альфред Кинсигийн хийсэн судалгаанаас харахад эрчүүдийн сексийн даавар 18 насандаа, харин эмэгтэйчүүдийнх 30 гарсны дараа оргил цэгтээ хүрдэг гэжээ. Мэдээж, сексийн зохилдлогоонд даавраас гадна сексийн туршлага, оршил зэргээс хамаарч болох ч эрчүүдийн хувьд өөрөөсөө эгч хүнтэй гэрлэснээр сексийн таашаалыг илүү мэдэрдэг гэнэ.

2. Харилцааны ухаалаг байдал

Нас ахих тусам хүн илүү ухаажиж, туршлагатай болдог билээ. Тиймээс ч тэр харилцаанаас болон хамтрагчаасаа юу хүсэж байгаагаа илүү сайн мэдэх учир хамтрагчаа илүү нухацтай сонгох болно.

3. Хүүхэд хүмүүжүүлэх ухаалаг арга барил

Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг таны бодож байгаагаас ч илүү хүнд, хэцүү ажил.  Болох, болохгүй зүйлийг ойлгуулах, ухааруулахын тулд  таниас хүйтэн цэвдэг сэтгэл гарах хэрэгтэй болохоос гадна тайван ухаалаг хандаж, хүүхэдтэйгээ хамтдаа асуудлыг шийдэх хэрэгтэй болно. 20 настай эмэгтэйгээс илүү 30 настай эмэгтэй энэ алхмыг илүү сайн хийх болов уу.

Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын давуу талууд

4. Карьерын хувьд тогтвортой

Ахимаг настай хүмүүсийн хувьд карьерын хувьд амжилтанд хүрэх цаг хугацаа залуучуудаас илүү байсан нь мэдээж.  Тиймээс нөхрөөсөө эгч эмэгтэй гэр бүлийнхээ санхүүд нөхрөөсөө илүү хөрөнгө оруулалт хийх магадлал өндрөөс гадна нөхрийнхөө карьерт ч сайнаар нөлөөлөх боломжтой.

Үүнээс гадна ахимаг насны эмэгтэй карьерын хувьд туршлага ихтэй байх учир ажилтай холбоотой ямар нэг шийдвэрийг харилцан ярилцсаны үндсэн дээр гаргах боломж өндөр.

5. Эрүүл мэндийн байдал

Судалгаанаас харахад бүсгүйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс 5 жилээр илүү байдаг.  Мөн 10 эрэгтэй тутмын 9 нь эхнэрээсээ түрүүлж нас бардаг болох нь тогтоогджээ. ВВС-ийн мэдээлснээр дундаж наслалт нь амьдралын хэв маяг төдийгүй биологийн онцлог, ген болон даавартай холбоотой.

Тиймээс өөрөөсөө 5 насаар эгч эмэгтэйтэй гэрлэж байгаа залуу өөрийн физиологийн насны хувьд чацуу эмэгтэйтэй гэрлэж байна гэсэн үг юм.

2 Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын сул талууд

1. Олны ярианы сэдэв болно

Хэрвээ та хоёр л аз жаргалтай байж байвал бусад хүмүүсийн бодол, шүүмж та хоёрын шийдвэрт нөлөөлөх ёсгүй.

Магадгүй ойр дотны хүмүүс тань эсвэл зүгээр л нэг танил тань та хоёрын талаар таагүй зүйл ярьж болох юм. Ялангуяа эхнэр нь нөхрөөсөө 20 болон түүнээс дээш насаар эгч байх үед энэ асуудал тулгарна. Үүнд бэлтгэлтэй байж, бусад хүмүүсийн үгийг сонсохгүй байх нь хамгийн зөв арга байх болно.

Эхнэр нь нөхрөөсөө эгч байхын сул талууд

2. Хүүхэдтэй болох тал дээр асуудалтай байх

Орчин үеийн анагаах ухаан 30, 40 гээд хэдэн ч насанд хамаагүй эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг олгож байгаа ч хэрвээ та хоёрын насны зөрүү 15 болон түүнээс дээш байвал энэ талаар ярилцах нь зүйтэй.

Та хоёр хоёулаа хүүхэдтэй болохыг хүсэж байна уу? Эхнэр тань жирэмсний явцыг төвөггүйхэн давж чадах уу? Эсвэл та хоёр тээгч эх ашиглах, хүүхэд өргөж авах уу гэх мэт.

3. Цэвэршилтийн дараах бэлгийн амьдрал

Цэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн хүүхэдтэй болох боломжоо алдаж буй бие физиологийн өөрчлөлт бөгөөд энэ нь ихэнхи тохиолдолд 50-аас дээш насанд тохиолддог.

Яг цэвэршилтийн үед хэсэг хугацаанд сексийн амьдралд сөрөг өөрчлөлт орох магадлалтай.  Үүнээс гадна бүсгүйчүүдийн үтрээ хуурайшиж эхэлдэг ч үтрээний чийгшүүлэгчийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж, бэлгийн харилцаандаа анхаарал хандуулах хэрэгтэй.

Дүгнэлт

Ирээдүйн хань ижил, хамтрагчаа сонгоход хамгийн чухал зүйлс нь мэдээж та хоёрын бие биедээ харилцан тохирох байдал бөгөөд үүнд секс, харилцаа, амьдралын үнэ цэнэ, хайр халамж гээд бүхий л зүйл багтана.  Энэхүү жагсаалтанд нас орохгүй байгааг та ажигласан болов уу.

3 Алдартай жишээнүүд

1. Эммануэль Макрон болон Брижит Макрон

Насны зөрүү: 24 нас

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүнээс 24 насаар эгч Брижит Тронью нар 2007 оноос эхлэн хамт амьдарч байгаа. Макроныг 15 настай байхад Брижит түүний багш байжээ.

2006 онд Брижит 1974 онд гэрлэсэн нөхөр Андре Луи Озьерагаас салж, 2007 онд Макронтай гэрлэсэн байна.

Алдартай жишээнүүд

2. Жейсон Момоа болон Лиза Боне

Насны зөрүү: 12 нас

Жүжигчин, модель, найруулагч Жейсон Момоа нь 2005 онд өөрөөсөө 12 насаар эгч жүжигчин бүсгүй Лиза Бонетэй танилцсан байна. 2007 онд хосууд Лола Айолани хэмээх охинтой болж, 2008 онд Накоа-Вулф Манакоапо Намакаха гэх хүүтэй болжээ.

Хосууд 2017 онд албан ёсоор харилцаагаа баталгаажуулсан ч 2007 оноос хойш хамт амьдарсан байна. Энэхүү гэрлэлт нь Лиза Бонегийн хувьд 2 дахь гэрлэлт нь байсан бөгөөд өмнө нь тэр 1987-1994 оны хооронд Ленни Кравицтэй амьдарч байжээ.

3. Ева Мендес болон Райан Гослинг

Насны зөрүү: 6 нас

Холливудын алдарт хосууд маань албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болно.  Гэхдээ тэд урт удаан хугацааны туршид хамтран амьдарч байгаа бөгөөд Мендес нь Гослингоос 6 насаар эгч юм байна.

Райан болон Ева нар “The Place Beyond the Pines” киноны зураг авалтын үеэр буюу 2011 онд танилцаж болзож эхэлсэн байна. Үүнээс хойш тэд хамтран амьдарч Эсмеральда – 2014, Амада Ли – 2016 гэх охидтой болжээ.

4. Барт Фрейндлих болон Жулианна Мур

Насны зөрүү: 9 нас

Найруулагч Барт Фрейндлих нь өөрөөсөө 9 насаар эгч бүсгүйг эхнэрээрээ сонгосон байна.  Тэрээр жүжигчин Жулианна Муртай 1996 онд “Shadows of the past” киноны зураг авалтын үеэр танилцаж, 1997 онд Калеб гэх хүүтэй, 2002 онд Лайс Хелен гэх хүүтэй болжээ.  Хосууд 2003 оны 8 сарын 23-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан аж.

5. Аарон болон Сэм Тейлор-Жонсон

Насны зөрүү: 24 нас

Аарон болон Сэм Тейлор-Вуд нар Холливудын хамгийн их насны зөрүүтэй хос юм. Хосууд “Nowhere Boy” киноны зураг авалтаар 2009 онд танилцсан бөгөөд тухайн үед Аарон 18 нас, харин Тэйлор 42 настай байжээ.

2009 оны 11 сард хосууд сүй тавьж, 2012 оны 6-р сарын 21-нд Английн Сомерсет дахь Бабингтон-Хауст гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэлтийн дараа хосууд овгоо Тейлор – Жонсон болгож өөрчилжээ.  Харин одоо тэд Уайлда Рей – 2010, Роми Хиро – 2012 гэх охидтой болсон аж.

6. Хью Жекман болон Деборра-Ли Фернесс

Насны зөрүү:  13 нас

Насны зөрүүнээс үл хамаарч Хью Жекман болон Деборра-Ли Фернесс нар Холливудын хамгийн алдартай, үнэнч хосуудын нэг юм. Хамгийн анх тэд 1995 онд “Correlli” зурагтын нэвтрүүлгийн үеэр танилцсан байна.

Ингээд тэд жилийн дараа Мельбурнд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан аж. Фернесс хэд хэдэн удаа зулбаж байсан учир хосууд хүүхэд өргөж авахаар шийдсэн байна.  Ингээд тэд хүү Оскар Максимилиан – 2000, охин Ава Элиот – 2005 нарыг өргөж авсан гэнэ.

7. Том Каулитц болон Хайди Клум

Насны зөрүү: 17 нас

Германы хамгийн алдартай хосууд маань 2018 онд “Германы топ модель” нэвтрүүлгийн үеэр танилцаж, болзож эхэлсэн байна.  Хайди нь гитарчин эр Томоос 17 насаар эгч гэнэ. Тэд 2019 онд италийн Капри арал дээр гэрлэжээ.

8. Максим Галкин болон Алла Пугачева

Насны зөрүү: 27 нас

Тэд 2001 оноос эхлэж нууцаар болзсоор 2011 онд албан ёсоор хамтран амьдрах болсон аж.  2013 онд хосууд тээгч эхийн тусламжтайгаар Елизавета болон Харри гэх ихэр хүүхдүүдтэй болжээ. 6 жил хамтран амьдарсны эцэст 2017 онд хосууд Архангельскийн сүмд гэрлэлтээ батлуулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()