ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэлэг сурталчилгаа хийгээд шатсан компаниуд

Маркетингийн ажилчид бидний анхаарлыг хурц өнгө, таатай дуу хоолой, хямдрал, урамшуулал татдаг гэдгийг сайн мэднэ. Тиймээс ч аливаа сурталчилгааг хийхийн тулд бүх зүйлийг нарийн тооцоолсон мэт санагдах ч үнэн хэрэгтээ тийм биш аж. Зарим тохиолдолд сурталчилгаагаа буруу тооцоолсноор асар их хэмжээний алдагдалд орох магадлалтайг дараах мэдээлэл танд харуулах болно.

Шинэлэг сурталчилгаа хийгээд шатсан компаниуд Хадгалах

Өтөл насандаа зөнөглөх өвчин тусахгүйн тулд таны одоо анхаарах ёстой зүйлс

Нас ахихын хэрээр хүн мартамхай болж, ой тогтоолт аажмаар муудсаар байдаг. Цаашлаад энэ нь ихэнх өндөр настнуудад тохиолддог бэрхшээл болох зөнөх өвчинд хүргэдэг. Уг эмгэг нь хөгшчүүлээс гадна залуучуудын 9 хувьд илэрдэг болох нь ДЭМБ-ын судалгаагаар тогтоогджээ. Ой тогтоолт муудах эмгэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байдаг. Хэрвээ танд дараах муу зуршлууд байдаг бол хөгшрөөд зөнөх магадлал өндөр гэдгийг анхаараарай.

Өтөл насандаа зөнөглөх өвчин тусахгүйн тулд таны одоо анхаарах ёстой зүйлс Хадгалах

Таныг сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэх 6 төрлийн зүүд

Зүүдний тусламжтайгаар маш олон зүйлийн тайллыг олж болдог гэдэгт та итгэдэг үү? Гэтэл үнэн хэрэгтээ зүүд байгаагаасаа илүү их чадвартай бөгөөд зүүдний тусламжтайгаар та сэтгэл зүйн асуудлаа ч хүртэл мэдэх боломжтой байдаг гэнэ.

Таныг сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэх 6 төрлийн зүүд Хадгалах

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн "үнэтэй" олдворууд

Эртний түүхэн дурсгалт зүйл цуглуулагчид цахим сүлжээ, дуудлага худалдаагаар Дэлхийн 2-р дайны үеийн олдворуудыг тогтмол хайж байдаг. Эдгээр хүмүүс энэ төрлийн зүйлсийг авахын тулд хэдэн ч төгрөг төлөхөд бэлэн байдаг аж. Ингээд Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн их үнэд хүрсэн түүхэн олдворуудтай танилцацгаая.

Дэлхийн 2-р дайны үеийн хамгийн "үнэтэй" олдворууд Хадгалах

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай хүмүүсийн 5 шинж

Сэтгэл хөдлөлийн талаар ойлголт нь сэтгэл судлаач Питер Саловей болон Жон Майер нарын ачаар үүссэн бөгөөд хожим нь шинжлэх ухааны сэтгүүлч Дэниел Гоулман “Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь яагаад IQ-аас илүү чухал вэ” гэсэн ном бичсэний дараа дэлхий даяар алдартай болжээ. Хамгийн гол нь тухайн хүн өөрийн сэтгэл хөдлөл, биеэ авч яваа байдлыг хянаж чадах ёстой бөгөөд хэдий чинээ хяналт сайн байна төдий чинээ амжилттай амьдрах боломжтой гэнэ. Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрдэг бол та сэтгэл хөдлөл багатай, түүнийг удирдах чадвар бага хүн бололтой.

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай хүмүүсийн 5 шинж Хадгалах

Эзнийхээ амийг авдаг "хараалтай" үнэт эдлэлүүд

Нэгэн алдартай дуунд "Охидын хамгийн сайн найз бол очир алмаз юм" гэж гардаг. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч үнэт эдлэлд дуртай байдаг. Хамгийн гол нь аливаа үнэт эдлэлийг хаанаас хэнээс гаралтайг нь судлахгүй авбал эзэндээ баяр баясал гэхээсээ зовлон зүдгүүр авчрах нь бий. Ингээд авсан эзэн бүрийнхээ аминд хүрч, зовлон дагуулсан үнэт эдлэлүүдийг танилцуулъя. 

Эзнийхээ амийг авдаг "хараалтай" үнэт эдлэлүүд Хадгалах

Амьд хүнд толгой шилжүүлэн суулгах боломжтой юу?

Анагаах ухаанд хүний эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг 100 гаруй жилийн өмнөөс хийж эхэлжээ. Эмч нар энэ хугацаанд хүний бараг бүх эрхтэнг шилжүүлэн суулгаж, туршилт хийсэн байдаг. Мэдээж хэрэг үүнд толгой ч мөн багтана. Ийм төрлийн мэс засал уран зөгнөл мэт санагдаж болох ч толгой шилжүүлэн суулгах мэс заслыг одоог хүртэл амжилттай хийхийг оролдсоор байгаа юм.

Амьд хүнд толгой шилжүүлэн суулгах боломжтой юу? Хадгалах

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтан Чарьлз Фини

2020 оны байдлаар Чарльз тэрбумтан биш бөгөөд ердөө 2 сая долларын хөрөнгөтэй нэгэн болжээ. Тэрээр өөрийн хөрөнгийн 99% буюу 7 тэрбум долларыг хандив, сайн үйлсийн аянд зориулсан аж. Итгэхэд бэрх сонсогдож байгаа биз. Ийнхүү их хэмжээний хандивын үйл ажиллагааг тэрээр нууцлаг байдалтайгаар олон жилийн турш явуулсан байна. Энэ мэдээлэл 2012 онд л олны өмнө ил гарсан бөгөөд Фини өөрийнхөө талаар багахан нууцыг дэлгэсэн аж. Өнөөдөр тэрээр төгс баяны нүүр царай болж, олон баячуудад үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм. Ингээд нууцлаг ноёнтонтой дэлгэрэнгүй танилцацгаая.

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтан Чарьлз Фини Хадгалах

Гэнэт жин нэмэх 6 шалтгаан

Хэрэв та сүүлийн үед бага хэмжээний жин нэмж эсвэл хассан бол санаа зовох хэрэггүй. Бага зэргийн жингийн хэлбэлзэл нь ноцтой зүйл биш юм. Харин та огцом буюу хэдхэн долоо хоногийн дотор 3 кг-аас дээш жин нэмсэн бол дараах зүйлсэд анхаарлаа хандуулаарай.

Гэнэт жин нэмэх 6 шалтгаан Хадгалах

Эр бэлгийн эсүүд "өрсөлдөгч"-өө хордуулдаг болох нь тогтоогджээ

Эрдэмтэд хүний эр, эм бэлгийн эсэд судалгаа шинжилгээ явуулж, асар олон шинэ нээлт хийсээр байгаа билээ. Тэгвэл шинжлэх ухаанчид энэ удаад генетикийн т-гаплотиптэй эр бэлгийн эсийн гайхалтай чадварыг олж илрүүлжээ. Эр бэлгийн эс ямар шинэ чадвартай болж таарсанг мэдэцгээе. 

Эр бэлгийн эсүүд "өрсөлдөгч"-өө хордуулдаг болох нь тогтоогджээ Хадгалах

Хүний цусны тухай сонирхолтой баримтууд

Хэдийгээр хүний биеийн цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо маш сайн судлагдсан ч одоог хүртэл олон тайлагдашгүй нууц оршсоор л байгаа юм. Хүний бие махбодийг ер нь хэзээ ч судалж дуусахгүй гэдэгтэй та санал нэгдэх биз.

Хүний цусны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Таны үс ихээр унаж, шингэрэхэд нөлөөлдөг 10 зуршил

Амьтдын адилаар бид ч мөн үсээ гуужуулдаг гэвэл та итгэх үү? Үнэндээ бидний хувьд энэ үзэгдэл өдөр тутамд давтагдаж байдаг бөгөөд өдөрт 50-100 ширхэг үс унах нь хэвийнд тооцогдоно. Харин үс мэдэгдэхүйц халзарч эхлэхэд таны амьдралын хэв маяг, хооллох зуршил гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Ингээд та бидний өдөр тутамдаа хийдэг ямар үйлдлүүд үс, хуйханд сөрөг нөлөө үзүүлдгийг танилцуулъя. 

Таны үс ихээр унаж, шингэрэхэд нөлөөлдөг 10 зуршил Хадгалах