Орон орны хүмүүс “Halloween”-ий баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

"Halloween" буюу "Аймшгийн баяр" хаяанд ирсэнд энэ үед бид та бүхэндээ дэлхийн улс орнуудад уг баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг болохыг сонирхуулъя гэж бодлоо. Зарим улс орны хувьд аймшгийн баяраар бурхан болсон гэр бүлийн гишүүддээ хүндэтгэл үзүүлдэг бол заримынх нь хувьд буг чөтгөрийн дүрд хувирч, бусдыг айлгадаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүй танилцацгаая.

Орон орны хүмүүс “Halloween”-ий баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүхийг сөхвөл Halloween гэдэг нь Hallowe’en гэсэн үгнээс гаралтай бөгөөд товчоор хэлбэл  All Hallows" Even буюу Бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгыг илэрхийлдэг ба бүр богинохоноор  “Үдэш” гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь Эртний Английн "Бүх хутагтны өдөр" буюу 11 сарын 1 ний өмнөх өдөр нь болдог ёслол гэж хэлж болно. Уг өдөр Католик шашины тэргүүнүүд ёс заншлаа даган ёслол үйлдэж, энгийн иргэд янз бүрийн хувцас өмсөн өөрсдийнхөө дураар цэнгэн нааддаг байна. 

 

1 Мексик

Аймшгийн баяр нь Мексик болон Испани улсуудын хувьд хамгийн алдартай, олон хүнийг хамарч чаддаг чухал баяруудын нэг бөгөөд "Day of the Dead" буюу "Үхэгсдийн өдөр" хэмээн 11/01-11/02 хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

Мексик

2 Хятад

Тэгвэл манай урд хөрш болох Хятадууд "The Hungry Ghost Festival" буюу "Өлсгөлөн сүнсний наадам" гэх нэртэйгээр аймшгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд бүтэн нэг сарын турш үргэлжилдэг гэнэ. Наадамд сүнс дуудах ёслол, дуурийн тоглолтууд, төрөл бүрийн амттан, хоолнууд багтдаг байна.

Хятад

3 Шотланд, Ирланд

Их Британийн Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнд Шотланд болон Ирланд улсуудад 10/31-ний өдрийг аймшгийн баяр болгон тэмдэглэдэг байна. Энэ үеэр олон газруудад галын наадам зохион байгуулдаг гэнэ.

Шотланд, Ирланд

4 Гайти

"Festival of Ancestors" буюу "Өвөг дээдсийн баяр" гэх нэртэйгээр аймшгийн баярыг тэмдэглэдэг Гайтичууд ид шидэнд итгэдэг ард түмэн юм. Тэр ч үүднээсээ уг баярын үеэр олон ширхэг лаа асааж, өвөг дээдэстэй зул өргөдөг байна.

Гайти

5 Хойд Ирланд

"Halloween"-ийн баярын үүслийг ихэнх хүмүүс Хойд Ирландчуудаас гаралтай гэж үздэг бөгөөд тийм ч учраас тэд энэ баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Шөнө оройн цагаар аймшгийн дүрд хувирсан хүмүүс хотын гудмаар дүүрэн байх бөгөөд хүмүүсийг айлгаж, янз бүрээр чаддаг байна. Мөн аймшгийн киноны дүрүүдэд хувирсан хүмүүсийн парад болдог бөгөөд энэ үеэр жуулчдын хөл тасардаггүй гэнэ.

Хойд Ирланд

6 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгост аймшгийн баяр нийт гурван өдрийн турш үргэлжилдэг байна. Тэд уг баяраар өвөг дээдэстэй зул өргөж, залбирал үйлдэхээс гадна ядуу буурай амьдралтай хүмүүст тусламжийн гараа сунгадаг ажээ.

Өмнөд Солонгос

7 АНУ

Америкчуудыг тэртээх XIX зуунаас эхлэн аймшгийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн гэж үздэг бөгөөд дэлхий нийтэд уг баярыг таниулж, хамрах цар хүрээг нь улам тэлсэн гэж үзэх нь бий. Аймшгийн баяраар хотын гудмуудаар хулуу өлгөөгүй газар гэж бараг байхгүй бөгөөд зомби, цус сорогч, буг чөтгөр, сүнсний дүрд хувирсан хүмүүс хотыг айдаст автуулдаг гэнэ.

АНУ

8 Итали

"All Souls Day" буюу "Бүх сүнснүүдийн өдөр" гэж Италичууд аймшгийн баярыг тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд тэд хулуу ашиглан төрөл бүрийн зүйл хийж, хотын гудмыг хулуугаар чимэглэдэг байна.

Итали

9 Непал

Наймдугаар сараас есдүгээр сарыг хүртэл буюу нэг сарын хугацаанд Непалчууд "Halloween"-ийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тэр жил өөд болсон гэр бүлийн гишүүддээ төрөл садан, хамаатнууд болон гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлдэг байна. Тэд уг баярыг "Festival of Cows" буюу "Үхрүүдийн баяр" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Непалчуудын эртний домогт үхэр бол хүмүүсийг диваажин руу хөтлөх бурхны илч гэж гардагтай холбоотой аж.

Непал

10 Филиппин

Аймшгийн баярыг Филиппинчүүд "Pangangaluluwâ" гэж нэрлэдгээс гадна буг чөтгөрийн баг зүүсэн хүмүүс айлуудын хаалгыг цохидог байна. Энэ үед гэрийн эзэд чихэр өгөхгүй бол өгтөл нь хачин чигтэй дуу гаргаж зогссоор байдаг гэнэ.

Филиппин

11 Польш

Жил бүрийн 11/1-ний өдрийг Польшууд аймшгийн баяр болгон тэмдэглэдэг аж. Тэд уг баярын үеэр гэр бүл, ойр дотны бурхан болсон хүмүүсийнхээ шарил дээр очиж, цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Польш

12 Япон

Азийн улс орнуудаас Японд аймшгийн баярыг хамгийн сүртэйгээр тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд олон мянган хүнийг хамарсан наадам зохион байгуулдаг байна. Наадмаар төрөл бүрийн бүжгийг цугларсан олонд толилуулахаас гадна сонирхолтой бараа, бүтээгдэхүүнүүд хотын гудмаар зарагддаг аж. Уг наадам нь 3 хоногийн турш үргэлжилдэг байна.

Япон

13 Камбож

15 өдрийн турш Камбожийн ард түмэн бурхан болсон ойр дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг бөгөөд хотын гудмаар энд тэндгүй лаа асаадаг байна. Түүнчлэн бухын уралдаан зохион байгуулдаг нь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн өвөрмөц сэтгэгдлийг жуулчдад төрүүлдэг гэнэ.

Камбож

Танд аль улсын аймшгийн баяр хамгийн сонирхолтой санагдаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()