Хятадуудын тухай хачирхалтай 10 баримт

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийн бусад улс орнуудыг тэргүүлэх болсон Хятад улс нь хамгийн их хүн ам, томоохон газар нутгийг өөртөө цогцлоож чадсан билээ. Бид хөрш орныхоо тухай багагүй мэдлэг, мэдээлэлтэй боловч, түүнийхээ хэрээр олон зүйлсийг бас мэддэггүй байжээ. Иймд бид та бүхэндээ сонин содон бүхний анхдагч болсон Хятад улсын тухай цочирдом баримтуудыг дэлгэж байна. 

Хятадуудын тухай хачирхалтай 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Соёлтой, боловсон

Та өөрийн харсан ганцхан хүнээр бүхэл бүтэн улс орныг дүгнэнэ гэдэг утгагүй хэрэг. Бид энд тэндээс авсан мэдээлэл, харсан зүйлдээ итгэж Хятадуудыг бүдүүлэг, соёлгүй гэж дүгнэдэг. Гэхдээ тэд таны бодож байгаагаас ч илүү соёлтой, боловсон байж ч болох юм. Хятадууд хоолны соёлыг их баримталдаг бөгөөд бусдыг үл хүндэтгэж, түрүүлж хоолоо идэх зэргийг бүдүүлэг авир гэж үздэг аж. 

Соёлтой, боловсон

2 Тэд нохой иддэггүй

Магадгүй та цахим сүлжээгээр нохой амьдаар нь чанаж, идэж байгаа Хятад хүмүүсийг харж байсан биз. Энэ нь хүн бүрт л Хятадууд нохой иддэг гэх ойлголт төрүүлсэн. Гэхдээ та үүгээр бүх хүмүүсийг дүгнэж болохгүй. Тухайн нийгмийн цөөнх, хэсэг бүлэг хүмүүс иддэг байж болох ч ихэнх хүмүүс нь нохойг анд нөхөр, найз гэж үзэж, тэжээдэг байна.

Тэд нохой иддэггүй

3 Хувилгаан дүрийг олох нь хууль бус

1950 онд Хятад улс нь Төвдийг өөрийн эрхэндээ оруулж, Төвдийн соёл уламжлалыг хориглосон байдаг. Үүгээр ч үл барам, Төвдийн тэргүүн Далай Ламыг Энэтхэг улс руу хөөн явуулсан юм. Мөн нэрт жүжигчин Брэд Питтийг “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил” (Seven Years In Tibet) гэх киноны гол дүрд тоглосон хэмээн буруутгаж, Хятад улсын засгийн газраас тус улсад түүнийг 15 жилийн хугацаанд ирэхийг хориглосон байдаг ажээ. 

Хувилгаан дүрийг олох нь хууль бус

4 Хятад хүмүүс бүгд намхан биш

Тэдний намхан, жижиг биетэй байдаг шалтгаан нь хоолны дэглэмтэй нь салшгүй холбоотой. Гэхдээ сүүлийн 20 жилд тэд урьд урьдныхаасаа илүү өсч, бие бялдрын хувьд сайжирч байгааг судлаачид онцолсон юм. Тиймээс та Хятад хүн бүр намхан, жижиг биетэй гэх бодлоо толгойноосоо авч хаяарай.

Хятад хүмүүс бүгд намхан биш

5 Хятад бол хөрөнгө чинээ ихтэй улс

Зарим зүйлс харагдаж байгаагаасаа шал өөр байдаг. Хятад улсын томоохон хотуудын хэрэглээний зардал өндөр, хөгжил дэвшил сайтай байдаг. Нуулгүй хэлэхэд хүн бүр л тус улсыг сунаж унатлаа ажилласан туранхай хүмүүс, гудамжинд зогсох намайчид зэргээр төсөөлж байсан гэхэд хилсдэхгүй. Харин бодит байдал дээр тус улсад хөрөнгө чинээ ихтэй хүмүүс харьцангуй олон. Та Шанхай хотод очоод жижигхэн сууц түрээслэхэд сарын төлбөрт нь 500 доллар ч багадна. 

Хятад бол хөрөнгө чинээ ихтэй улс

6 Тэд зөвхөн будаа иддэггүй

Та арай одоо болтол Хятадуудыг зөвхөн будаа идэж амьдардаг гэж боддог юм биш биз? Тус улс нь хоолны өвөрмөц соёлтой бөгөөд идэхгүй зүйл гэж тун ч ховор аж. Тэд будаанаас илүүтэй гоймон, ногоо иддэг байна. 

Тэд зөвхөн будаа иддэггүй

7 Цаазаар авах ял

Хятад улсад цаазаар авах ял түгээмэл бөгөөд нийт цаазаар авсан тоо нь дэлхийн бүх улс орнуудын ялтанг цаазаар авсан нийлбэрээс 4 дахин их байдаг. Ялангуяа тэд хар тамхи хэрэглэж, хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд шоронд хорьж, цаазаар авах ял тулгадаг байна. 

Цаазаар авах ял

8 Хятадад үйлдвэрлэгдсэн бараа бүр чанар муутай биш

Хүмүүс Хятад улсад үйлдвэрлэгдсэн л гэвэл чанар муутай бараа гэж ойлгодог. Гэвч тус улсад дээд зэрэглэлийн, чанартай бараа бүтээгдэхүүнүүд ч мөн үйлдвэрлэгддэг гэдгийг мартаж болохгүй. Тэд дэлхийн алдартай брэндүүдийн хувцас, хэрэглэлийг хуулбарлаж, хямд үнээр худалдаалдаг бөгөөд эдгээр нь чанар муутай байна. Харин Хятад улсын нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд нь дэлхийд яригдахуйц чанартай, бат бөх, эдэлгээ удаан байдаг ажээ. 

Хятадад үйлдвэрлэгдсэн бараа бүр чанар муутай биш

9 Нэг хүүхдийн бодлого

1980 оноос эхлэн 2015 он хүртэл Хятад гэр бүл бүр ердөө ганц л хүүхэдтэй байх ёстой гэх хуулийг баримталж ирсэн билээ. Харин 2016 оны 1-р сард дээрх тоогоо 2 болгож ихэсгэсэн юм. Ганц хүүхдийн бодлого баримталдаг байхад хүн бүр л удам залгах хүүтэй байхыг хүсэн, жирэмсэн байхдаа хүүхдийнхээ хүйсийг мэдэж охин байвал үр хөндөлт хийлгэх нь элбэг байв. Жилд 9 сая үр хөндөлт хийгддэг байсан гэх тоо баримт ч бий. 

Нэг хүүхдийн бодлого

10 Хятад хүн бүр Кун-Фу мастерууд биш

Бид зурагт, киноноос кун-фу мастеруудыг харж, биширч, Хятад хүн бүр тулааны урлагаар хичээллэдэг гэх ойлголттой болсон. Гэхдээ мэдээж энэ нь худал, хий хоосон бодол, цуурхал төдий боловч тэдний ихэнх нь тулааны урлагийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байдаг аж. 

Хятад хүн бүр Кун-Фу мастерууд биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()