Аварга гахайтай хамт амьдардаг Шотланд бүсгүй

2022-09-28, 13:05
1,665

Франциско бол 127 кг жинтэй насанд хүрсэн вьетнам гахай юм. Гайхамшигтай нь тэрээр байшинд эзэдтэйгээ хамт амьдардаг. Хүйтэн цаг агаараас түүнийг хамгаалахын тулд сайхан сэтгэлтэй эзэн нь түүнд тусдаа өрөө гаргаж өгчээ.

Аварга гахайтай хамт амьдардаг Шотланд бүсгүй

54 настай шотланд бүсгүй Карлук хотын иргэн Мораг Сангстер гэртээ энэхүү гахайг оруулахаар шийдсэн байна.

Мораг түүний зан авирыг амархан олдог гэнэ. Франциско ямар нэг юм хүсэх юм бол элдэв янзын дуу гаргадаг бөгөөд бусад гэрийн тэжээвэр амьтадтай адил тавилга зүгээр байлгадаггүй ажээ.

Франциско мөн гэр дотор биш гадаа бие засаж сурсан байна.

Мораг гахайгаа өөр нэгэн айлаас авсан аж. Түүнчлэн тэд вьетнам гахайг ийм том болдог гэж мэдээгүй гэнэ.

Франциско гадаа хүйтэнд байж дасаагүй учраас ийнхүү гэрт хоноглох болжээ. Өнөөдөр тэрээр тус гэр бүлийн жинхэнэ гишүүн болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()