Өтөл насандаа зөнөглөх өвчин тусахгүйн тулд таны одоо анхаарах ёстой зүйлс

Нас ахихын хэрээр хүн мартамхай болж, ой тогтоолт аажмаар муудсаар байдаг. Цаашлаад энэ нь ихэнх өндөр настнуудад тохиолддог бэрхшээл болох зөнөх өвчинд хүргэдэг. Уг эмгэг нь хөгшчүүлээс гадна залуучуудын 9 хувьд илэрдэг болох нь ДЭМБ-ын судалгаагаар тогтоогджээ. Ой тогтоолт муудах эмгэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байдаг. Хэрвээ танд дараах муу зуршлууд байдаг бол хөгшрөөд зөнөх магадлал өндөр гэдгийг анхаараарай.

Өтөл насандаа зөнөглөх өвчин тусахгүйн тулд таны одоо анхаарах ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Эрүүл хооллолтыг дэмжих

Чихрийн шижин, цус харвалт, зүрхний эмгэг зэрэг нь зөнөх өвчинд хүргэдэг гол хүчин зүйлс бөгөөд хэт тослог, чихэрлэг хүнс хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Хэрвээ та шөнийн 3 цагт чизбургер, колагүй амьдарч чаддаггүй нэгэн бол одооноос хоолны дэглэмээ анхаарах нь зүйтэй. Британийн зөнөх өвчний эсрэг тэмцэгч "Alzheimer’s Society" байгууллагаас дараах зөвлөгөөг олон нийтэд хүргэжээ. 

  • Өдөрт бага ч болов жимс, хүнсний ногоо хэрэглэх
  • Долоо хоногт хоёр удаа өдрийн хоолондоо шош, мах, өндөг эсвэл загас хэрэглэх. (далайн гаралтай бүтээгдэхүүний амттай бэлэн гоймон загас биш гэдгийг санаарай!)
  • Нүдэнд ил харагдахгүй давс болон элсэн чихрэнд анхаарал хандуулах 
  • Өдөрт 5-аас дээш аяга ус уух

2. Найз нөхөдтэйгөө ярилцах

Хэрвээ та ажил ихтэй бол ажлын хамтрагчидтайгаа ч болов  дуртай киноныхоо талаар ярилцаж байх хэрэгтэй. Гэрээсээ огт гарахгүй, дөрвөн хананы дунд ганцаараа суух нь тийм ч сайхан санаа биш шүү. Ойр дотны хүмүүстэйгээ уулзаж, ярилцаж, хөгжилдөж байх нь сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлдэг. “Mayo” эмнэлгийнхэн ажилчдадаа төлөвлөгөөндөө найз нөхдийн уулзалтыг заавал багтаах хэрэгтэй гэж зөвлөжээ. 

3. Шинийг суралцах эрмэлзэлтэй байх

Тархийг булчинтай харьцуулж болно. Хэдий чинээ дасгал хийнэ, төдий чинээ булчин хөгжинө. Тиймээс тархиа тогтмол ажиллуулж, шинийг суралцаж байх хэрэгтэй. Эс тэгвээс тархи “үүнийг ашигла эсвэл хая” гэсэн дүрмийг баримталж эхэлдэг бөгөөд тархи бүхий л хэрэггүй чадваруудыг устгадаг байна. Үгийн сүлжээ бөглө, гадаад хэл сур, эцэст нь хамгийн дуртай тоглоомынхоо хүнд үеийг давсан ч болно шүү дээ. Энэ мэтээр идэвхтэй тархиа ажиллуулж чадвал та хөгширсөн ч сэргэг байж чадна.

4. Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах

"Alzheimer’s Society"-ийн үзэж байгаагаар согтууруулах ундааг ойрхон хэрэглэх эсвэл төрөл бүрийн сэтгэцэд нөлөөлөхүйц эм хэрэглэх нь тархийг гэмтээж нэн тэргүүнд богино хугацааны ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хэрвээ та согтууруулах ундаагүй үдшийг өнгөрүүлж чаддаггүй бол бага багаар энэ зуршлаас ангижрах хэрэгтэй. 

5. Хөдөлгөөний дутагдал

Хөдөлгөөний дутагдал нь таргалалтын эх үүсвэр болдог. Харин таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчинд хүргэх, цус харвах нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар эдгээр нь зөнөх өвчинд хүргэх шалтгаан болдог.  Тиймээс долоо хоногт багадаа 150 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.  Үүнд өвс хадах, гэрээ цэвэрлэх, явган алхах зэрэг багтана. Долоо хоногт нэг удаа 1 цаг гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт арга хэмжээг авбал илүү үр дүнтэй.

6. Эмчид үзүүлж байх

Хамгийн сүүлд та хэзээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бэ? Жилд нэг удаа эсвэл хагас жилд нэг удаа эмчийн үзлэгт хамрагдах нь хамгийн зөв. Үүний гол зорилго нь аливаа өвчнийг тэсвэрлэх биш харин эмчийн тусламж үйлчилгээ авч, өвчнөө илрүүлж эмчлэх явдал юм. Тиймээс Английн Эмийн Яамны Холбооныхон тогтмол эрүүл мэндээ хянаж байхыг шаарддаг байна.

7. Тамхи татахаа зогсоох

Тамхинд агуулагдах никотин, бохь зэрэг нь судсыг нарийсгаж, даралт ихэсгэдэг. Үүнээс гадна тамхи нь уушги, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Хоёр шинж тэмдэг нь хоёул тархины үйл ажиллагаанд саад учруулж, оюун ухааны доройтолд хүргэдэг юм. Хүчилтөрөгчийн дутагдал болон цусны эргэлт удаашрах нь төрөл бүрийн тархины өвчлөлд хүргэж, ой тогтоолт муудахад нөлөөлдөг байна.

Энэ тохиолдолд та муу зуршлаасаа салах хэрэгтэй бөгөөд тамхины оронд чихэр эсвэл алим идэж болно. Мэдээж эхний үед хүндрэлтэй байх хэдий ч 70 насандаа та 20 настай мэт ой тогтоолт сайтай байх болно шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()