Хүний цусны тухай сонирхолтой баримтууд

Хэдийгээр хүний биеийн цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо маш сайн судлагдсан ч одоог хүртэл олон тайлагдашгүй нууц оршсоор л байгаа юм. Хүний бие махбодийг ер нь хэзээ ч судалж дуусахгүй гэдэгтэй та санал нэгдэх биз.

Хүний цусны тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Насанд хүрсэн хүний биед дунджаар 5 литр буюу (биеийн жингийн 6-8 хувь) цус байх бол хүүхдийн биед дунджаар 3 литр цус байдаг.

  • Цусны улаан эсийн нөлөөгөөр цус улаан өнгөтэй болдог бөгөөд түүнд гемоглобин агуулагдана. Харин гемоглобины найрлагад төмөр багтдаг. Бүхий л амьдралынхаа туршид хүн 650 кг улаан бөөм ялгаруулдаг байна.

  • 25 хоногт хүний биеэр энгийн усан бассейны хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний цус эргэлддэг.

  • Хүний цус байнга шинэчлэгдэж байдаг. Цаг тутам бидний цусанд 5 тэрбум орчим цагаан эс, 2 тэрбум орчим ялтсан эс, 1 тэрбум улаан эс үхдэг. Зөвхөн ясны чөмөг л шинэ эс үүсгэх чадвартай.  Энэ үед хоногт 30 грамм шинэ цус үүсдэг байна.

  • Насанд хүрсэн хүний зүрх хоногт 10 мянган литр цус шахдаг. Нэг удаагийн цохилтоор зүрх артерийн судсанд 130 мг цусыг дамжуулдаг байна. Хүний бие дэх цус дамжуулах судасны нийт урт 100 мянган км хүрдэг.

  • Цус дамжуулах судасгүй цор ганц биеийн хэсэг бол нүдний эвэр бүрхэвч юм. Цус нүдийг хүчилтөрөгчөөр хангадаггүй учир энэ үүргийг нулимс гүйцэтгэдэг байна.

  • Карл Ландштейнер 1901 онд олон хүний цусыг хооронд нь холих үед хэрхэн нөжирч байгааг анзаарч, улмаар цусны бүлгийг тодорхойлжээ.  Тэр цусыг A, B, 0 гэж ангилсан бөгөөд хожим нь  0 (I), А (II), В (III), АВ (IV) гэсэн 4 бүлгийн цус байдаг болохыг баталсан юм.

  • XVI зууны үед Германд цусыг анагаах увдистай гэж итгэдэг байсан гэнэ. Тиймээс иргэд тухайн үед цаазын ял гүйцэтгэсний дараа яллагдагчийн цусыг худалдаж авдаг байжээ.

  • Дэлхийн 2-р дайн үед цусыг шилэнд нөөцөлж эхэлсэн бөгөөд ийнхүү америкийн эрдэмтэн Чарльз Дрюгийн хувь нэмрээр цус хандивлах явдал бий болжээ. Гэвч эрдэмтэн өөрөө цус алдаж нас барсан гэнэ.

  • Дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь амьдралдаа нэг удаа ч болов цус сэлбүүлсэн эсвэл цус төлжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг.

  • Хүний цусыг орлох төгс бүтээгдэхүүн одоогийн байдлаар байхгүй. Хиймэл цус нь хэдийгээр бүх бүлгийн цусанд таарах ч хэт үнэтэй, сөрөг үр дагавар ихтэй байдаг.  

  • Коронавирус тусаж эдгэсэн, эсрэг бие үүссэн хүний цусны сийвэнг туршилтын эмчилгээнд ашиглаж байна. 

  • ДЭМБ-аас дэлхий даяар хүн бүрийг цусны донор болох замаар бусдын амь насыг аврах ажилд оролцохыг уриалж, олон арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 

  • Цус өгөх гэдэг нь өвдөлтгүй, хоргүй, хүндрэлгүй, аюулгүй зүйл бөгөөд олон хүний амь насыг аврах буянтай ажил юм.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()