Эр бэлгийн эсүүд "өрсөлдөгч"-өө хордуулдаг болох нь тогтоогджээ

Эрдэмтэд хүний эр, эм бэлгийн эсэд судалгаа шинжилгээ явуулж, асар олон шинэ нээлт хийсээр байгаа билээ. Тэгвэл шинжлэх ухаанчид энэ удаад генетикийн т-гаплотиптэй эр бэлгийн эсийн гайхалтай чадварыг олж илрүүлжээ. Эр бэлгийн эс ямар шинэ чадвартай болж таарсанг мэдэцгээе. 

Эр бэлгийн эсүүд "өрсөлдөгч"-өө хордуулдаг болох нь тогтоогджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эр бэлгийн эс нь бусад эсүүдийн дохио дамжуулалтыг гажуудуулдаг тусгай генүүдтэй гэнэ. Эдгээр нь нэг ёсондоо бусад эр бэлгийн эсүүд буюу сперматозоидуудын урагшлах хөдөлгөөнд саад болдог "хор" аж. Хариуд нь тэдгээр эсүүд өөрсдийгөө хамгаалах зорилгоор ерөндөг үүсгэдэг байна.

Судалгааны багийн удирдагч, Берлины биологич Бернхард Херрмен уг нээлтийг энгийнээр “Бүх оролцогчид тэмцээн эхлэхээс өмнө хортой ус уудаг марафон гээд төсөөлөхөд асуудал илүү ойлгомжтой болно. Улмаар зарим оролцогчид хор арилгах ерөндөг бас хэрэглэдэг болж таарч байгаа юм” гэж тайлбарлажээ. 

Берлин дэх Макс Планкийн Молекул Генетикийн Хүрээлэн (MPIMG) -ийн судлаачид хулганууд дээр хийсэн шинэ судалгаагаараа ийнхүү "т-гаплотип" хэмээх генетикийн хүчин зүйлийг тодорхойлсон байна. 

Хүний эр бэлгийн эс шингэн дундуур сэлсээр өндгөн эстэй нийлж, үр тогтдог. Энэ аялал маш хүнд хэцүү бөгөөд зүйрлэвэл өндгөн эсэнд хүрч үр тогтоох нь Эверестийн оргилд гарахтай ижил ажээ.

Эмэгтэй хүнийг жирэмсэн болгоход нэг ширхэг л сперм хангалттай боловч нэг удаагийн дур тавилтаар 300 сая орчим эс гадагшилдаг байна. 

Ойролцоогоор 50 гаруй сая эр бэлгийн эс өндгөн эс олж чадалгүй бүтэлгүйтдэг бол азтай цорын ганц нь амжилттай үр тогтоож, хүн төрдөг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()