Бор нүдний цаана юу нуугддаг вэ?

Бор нүдтэй хүмүүс дэлхий дээр хамгийн нийтлэг байдаг бөгөөд энэ нь газарзүйн онцлогоос хамааралтай байдаг ажээ. Ази, Африкийн ихэнх хүмүүс бор нүдтэй байдаг бол Ойрхи Дорнодын улсуудад мөн нийтлэг тохиолддог байна. Харин Европт бүс нутгаас хамаарч нүдний өнгө өөр өөр байдаг ажээ. АНУ-д хүн амын 41% нь хар бор, цайвар бор, бор шаргал нүдтэй байдаг байна. Гэвч бор нүдтэй хүмүүс дэлхийн хүн амын ихэнхийг эзэлдэг гээд бүгд адилхан харагддаг гэсэн үг биш. Бүр бор нүдний эрүүл мэндийн давуу тал ч гэж байдаг байна.

Бор нүдний цаана юу нуугддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад бор нүдтэй төрдөг вэ?

Бор, цэнхэр, ногоон гээд олон төрлийн нүдний өнгө байдаг ч хүний нүдэнд зөвхөн нэг л өнгийн пигмент байдаг байна. Тухайн пигмент нүдний солонгон бүрхэвчний хэр их талбайг хамарч байгаагаас хүний нүдний өнгө хамаардаг ажээ. Тухайн пигмент бага хэмжээтэй бол цэнхэр, арай илүү хэмжээтэй бол ногоон, шаргал, өндөр хэмжээтэй бол нүдний өнгө бор байдаг байна.

Нүдний өнгө генээр дамжин уламжлагддаг боловч өөрөөс дээш 16 үеийн нүдний өнгө тухайн хүнд удамших боломжтой байдаг байна. Тэгэхээр чухам аль ч үеийн нүдний өнгө уламжлагдаж магадгүй учраас эцэг эхээсээ өөр нүдний өнгөтэй хүүхэд төрөх боломжтой байдаг ажээ.

Яагаад бор нүдтэй төрдөг вэ?

2 Бор нүдний ашиг тус

Нүдний солонгон бүрхэвчид агуулагдах пигмент их байх тусам хүний эрүүл мэндэд сайн байдаг тухай эрдэмтэд нотолжээ. Тэгэхээр бор нүдтэй хүмүүс хэд хэдэн өвчинд өртөх магадлал нь бага байдаг байна. Жишээлбэл бор нүдтэй хүмүүс цайвар нүдтэй хүмүүсийг бодвол нас ахих тусам тохиолддог нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин тусах магадлал бага байдаг ажээ.

Үүнээс гадна бор нүдтэй хүмүүс 1-р зэргийн чихрийн шижин тусах магадлал  бага байдаг байна. Мөн солонгон бүрхэвч дэх будагч бодисын пигмент тархин дахь дуу чимээнээс үүдэлтэй гэмтэл хүлээн авах мэдрэлийн эсийг хамгаалдаг хэмээн судалгаагаар тогтоожээ.

Гэхдээ сөрөг талууд ч бас байдаг байна. Питсбургийн Их Сургуулийн судлаачид бараан нүдтэй эмэгтэйчүүд, цайвар нүдтэй эмэгтэйчүүдийг бодвол төрөлтийн өвдөлтийг илүү мэдэрдэг болохыг баталжээ. Мөн цайвар нүдтэй эмэгтэйчүүд сэтгэл гутрал, сөрөг бодол, нойргүйдэл зэрэгт автах магадлал харьцангуй бага байдаг байна.

Мөн Австралийн судлаачдын үзэж байгаагаар бор нүдэнд нүдний цагаа унах магадлал их байдаг учраас нарны шил зүүж, нарны хэт ягаан туяанаас нүдээ хамгаалж байхыг зөвөлжээ.

Бор нүдний ашиг тус

3 Бор нүдтэй хүмүүс итгэл даахуйц харагддаг

Бор нүд хүнийг илүү итгэл даахуйц харагдуулдаг гэдгийг мэдэх үү? Чех улсад хийсэн судалгаагаар их сургуулийн оюутнуудад 19-26 насны 80 хүний зураг харуулж, зураг дээрх хүмүүсийн итгэл даахуйц чанарыг 10 хүртэл оноогоор дүгнэхийг хүсжээ.

Зурганд байгаа хүмүүсийг ямар нэгэн нүүрний хувирал үзүүлэхгүй, нүүрээ будаж, гоёл чимэглэл зүүхгүй байхаар урьдчилан бэлдсэн байв. Зургийг ижил хэмжээтэй тасалж, зөвхөн цэнхэр, бор нүдтэй хүмүүсийг хамруулжээ. Харин судалгаагаар бор нүдтэй хүмүүс цэнхэр нүдтэй хүмүүсийг бодвол илүү итгэл даахуйц харагддаг гэдэг нь батлагдсан байна.

Бор нүдтэй хүмүүс  итгэл даахуйц харагддаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()