Эзнийхээ амийг авдаг "хараалтай" үнэт эдлэлүүд

Нэгэн алдартай дуунд "Охидын хамгийн сайн найз бол очир алмаз юм" гэж гардаг. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч үнэт эдлэлд дуртай байдаг. Хамгийн гол нь аливаа үнэт эдлэлийг хаанаас хэнээс гаралтайг нь судлахгүй авбал эзэндээ баяр баясал гэхээсээ зовлон зүдгүүр авчрах нь бий. Ингээд авсан эзэн бүрийнхээ аминд хүрч, зовлон дагуулсан үнэт эдлэлүүдийг танилцуулъя. 

Эзнийхээ амийг авдаг "хараалтай" үнэт эдлэлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Францын цэнхэр алмаз

"Hope" алмаз буюу Францын цэнхэр алмаз нь эзэндээ хамгийн аймшигт хувь тавилан авчирсан гэдгээрээ маш алдартай. Энэхүү эдлэлийн эзэн нэг бол галзуурч, эсвэл төсөөлөхийн аргагүй харгис үхлээр үхдэг байжээ. Энэтхэгийн Сита сүмээс алга болсны дараагаар алмазын цуст түүх эхэлсэн гэж домогт гардаг. Чулууг тусгай зан үйлд зориулсан учир хэн ч ганцаараа эзэмших ёсгүй байлаа. Харин маш том золиос гарган зүүлтийг хулгайлсан нэгэн гадны иргэн удалгүй зэрлэг нохдын хоол болсон нь тогтоогджээ. Гэхдээ энэ явдал цуст аяллын дөнгөж эхлэл нь байлаа. Энэхүү зүүлтний эзэд болох Мари Антуанетт ба Хаан Луи XVI (толгойгоо тасдуулсан), гүнж де Ламбалл (олон хүнд зодуулж нас барсан), Жак Колет (амиа хорлосон), Зурбаяа (зүүлтийг бэлэглэсэн найз залуу нь олон удаа хутгалж хөнөөсөн), Монтарид (гэр бүлийнхээ хамт зам тээврийн ослоор амиа алдсан) нар бүгд золгүй явдлаар амиа алдсан. 

Харин Эвэлин Меклин 1911 онд алмазыг худалдагн авч хамгийн сүүлийн эзэн нь болжээ. Тэрээр гэртээ " чулууг олцгооё" гэдэг үдэшлэг зохион, гэрийнхээ хаа нэгтээ нууж, зочид нь олох ёстой байж. Гэвч харамсалтай нь золгүй явдлууд талаар өнгөрөлгүй, түүний хүү Маклин ослоор өөд болж, охин нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан бол нөхөр нь гэртээ нас барсан байна.

Францын цэнхэр алмаз

Харин алдарт үнэт эдлэлийн худалдаачин Генри Уинстон алмазыг сүүлийн эзнээс нь худалдан авч, Смитсоны хүрээлэнд бэлэглэснээр хараал бүрэн зогссон ба 1958 оноос хойш Байгалийн түүхийн музейд хадгалагдах болжээ. Энэ үеэс эхлэн 100 сая гаруй хүн алмазыг үзэхээр ирсэн ч тэдний хэнд нь ч хор хөнөөл учраагүй юм.

2 Орловын хар алмаз

"Брахмагийн нүд" гэгдэх энэхүү алмаз Пондичерри дахь Энэтхэгийн бурхан Брахмагийн хөшөөнөөс хулгайлагдсан гэдэг. Гэсэн ч энэхүү чамин эдлэлийн эзэд бүгд амиа хорложээ. Чулууг анх 1932 онд Ж.Парис АНУ-д авчирсан ч тэрээр өндөр барилга дээрээс унаж амиа хорлосон байна. Дараах эзэд гүнж Надежда Орлова, Леонил Галицын-Баратински нар ч мөн адил өндрөөс үсэрч амиа егүүтгэжээ. Дахин ийм явдал гарахаас сэргийлж чулууг гурван хэсэгт хуваан хамгийн том дөрвөлжин хэсэг нь 67.5 карат үлдсэн бол бусад хэсгүүд нь хэрхсэн нь одоо ч тодорхойгүй байна.

Орловын хар алмаз

Америкийн дархан Уинстон Орловын хар алмазыг өөр үнэт эдлэлүүдтэй холин шинэхэн хүзүүний зүүлт хийжээ. Тус зүүлт олон хүний гар дамжсан ч хамгийн сүүлд 2006 онд Оскарын кино наадамд нэр дэвшсэн жүжигчин Феликс Хафман зүүлтийг зүүсэн байж.

3 Делигийн ягаан болор

Энэхүү чулууг анх 30 жилийн өмнө Лондонгийн Үндэсний Түүхийн Музейн куратор Петер Тэнди олон нийтэд танилцуулжээ. Музейд чулууг тусгайлсан хамгаалсан байдаг ба хайрцаг дээр нь "Энэ хайрцгийг онгойлгох гэж буй хэн бүхэн эхэлж энэ анхааруулгыг уншаад, чулууны хүссэн болгоныг хийгээрэй. Би танд энийг далай руу шидсэн дээр л гэж зөвлөе" гэсэн байдаг.

Делигийн ягаан болор

Делигийн ягаан болор 1857 онд Энэтхэгийн Индра сүмээс алдагдаж, Англид очсон байна. Чулуу эхлээд зохиолч Эдвард Херон-Аллентэд очиж, тэрээр өөрт тохиолдсон бүх золгүй явдлаа чулуутай холбодог. Эдвард чулууг найзууддаа бэлэглэсэн ч буцаад өөрт нь хүрээд иржээ. Харин тэрээр чулууг далай руу шидсэний дараа нэгэн загасчин барьж, үнэт эдлэлийн худалдаачинд заран, удалгүй Делигийн ягаан болор Эдвард Херон-Аллены ажилладаг байгалийн түүхийн музейд ирсэн байна. Чулууг дахин өөрийнх нь өмнө гарч ирсэнд ихэд балмагдан айсан зохиолч чулууг долоон ширхэг хайрцагт хийн хадгалж, өөрийг нь нас барснаас хойш 3 жилийн дараа нээхийг хүсжээ. Өдгөө Делигийн ягаан болор Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй бөгөөд хэнд ч аюул учруулаагүй байна.

4 Мущерскийн очир алмазан ээмэг

Том алмаз шигтгэсэн энэхүү ээмэг нь Мушерскийн ноёдын гэр бүлд үеэс үед дамжиж ирсэн. "Хэрэв үнэнч бус эхнэр энэ ээмгийг зүүвэл түүнд ямар нэгэн зүйл тохиолдоно" гэдэг бөгөөд энэ талаар Мушерскийн гэр бүлээс өөр хэн ч мэддэггүй байлаа. Гэвч ноёдын нэг нь энэ түүхийн талаар Александр Сергеевич Пушкинд хэлж, тэрээр ид шидийн, нууцлаг зүйлд итгэдэг байсан учир ээмгийг хэд хоног зээлэхийг хүсжээ. Тэрээр өөрийн эхнэртээ тийм ч их итгэдэггүй байсан учир түүн дээр туршихаар шийдэж. Гэхдээ ээмэг эхнэрийнх нь бус нөхрийнх нь явдлыг илчлэх шиг болжээ. Наталья Гончарова-Пушкиныг ээмгийг зүүснээс хэдхэн хоногийн дараа түүний нөхөр санамсаргүй байдлаар шархдаж, шархаа даалгүй нас баржээ.

Ээмэг гэр бүлд буцаад ирж, 20-р зууны эхэнд Александр Васильевич Мещерский ээмгийг залуу эхнэр Екатерина Прокофьевна Подборскаяд бэлэглэжээ. Ханхүүгийн гэр бүл хуримыг эсэргүүцэж байсан ба Кэтринд золгүй явдал тохиолдоно гэдгийг ч таамаглаж байжээ.Таамаглал ёсоор нөхөр нь нас барж, нууц амраг нь хаягдан, түүний хууль бус охиныг эхнэр нь хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Хэдэн жилийн дараа Кэтрин үнэт эдлэлээ зарсан ч эзэд нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Магадгүй өөр өөр эздийн гар дамжин, эздээ чимээгүйхэн хөнөөсөөр явж мэдэх юм.

Мущерскийн очир алмазан ээмэг

5 Хаан Крузын энгэрийн тэмдэг

Хаан Крузын хамгийн танил үнэт эдлэл бол давхиж буй морины дүрстэй энгэрийн тэмдэг юм. Эртний хаадууд үнэт эрдэнэсээ нуугаад, хараал шингээдэг байжээ. Яг ийм явдал МЭӨ VI зуунд оршиж байсан Хаан Крузын булшийг малтсаны дараа тохиосон байна. 1965 онд олдсон 150 гаруй олдворт малтлага хийсэн 7 хүн бүгд гэнэт нас барцгаажээ. Мөн олдворыг худалдаж авсан хүмүүс, наймаачид хүртэл ямар нэгэн аргаар эртний эдлэлээс салахыг хүсжээ. 2006 онд Туркийн музейд алдагдсан энгэрийн тэмдэг ирсэн байна. Тэмдгийг хулгайлсан этгээдүүд зарж чадахгүй байсан тул өөрсдөө Германы цагдаагийн газрын босгон дээр үлдээгээд явсан байж.

Хаан Крузын энгэрийн тэмдэг

6 Мари Антуанеттийн хүзүүний зүүлт

Францын хатан Мари Антунаетт харин хараагдсан үнэт эдлэлийн асуудлаас холуур өнгөрчээ. Хатагтай Жанна Ламотте-Валуа хатны үнэнч кардиналыг Францын хаан XV Луис амьд ахуйдаа хатандаа зориулж захиалан хийлгүүлсэн 2,000,000 ливрийн үнэтэй цэвэр очир алмазан хүзүүний зүүлтийг хатан Мари Антунаеттэд авч өг гэж ятгажээ. Тэд үнэт эдлэлийн худалдаачинд мөнгөө төлөөгүй учир худалдаачин хатанд ханджээ. Хамгийн хачирхалтай нь хатанд ч хүзүүний зүүлт очоогүй учир энэ хэрэгтэй холбогдуулан шүүх хурал явуулжээ. Шүүхийн шийдвэрээр кардинал эх орноосоо хөөгдөж, хатагтай Жанныг шоронд хорисон байна. Гэсэн ч үнэт зүүлтийн хэрэг энэ хүрээд дууссангүй. Энэхүү шүүх хурал нь улс оронд эмх замбараагүй байдал авчрахын хажуугаар Францад хувьсгал өрнөж, ард иргэд өлсөж үхэх гэж байхад хатан асар үнэтэй зүүлт худалдаж авлаа гэсэн шуумд өртөж, хатны нэр хүнд сэргэхийн аргагүйгээр унажээ. Францын их хувьсгал эхэлж, хааны ордны хэргэм зэрэгтэй, хааны удмын бүх хүнийг цаазын тавцанд илгээсэн билээ. 

Мари Антуанеттийн хүзүүний зүүлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()