Улс орнууд хоригдлуудаа хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Жил ирэх тусам шоронгийн харгис дэглэм өөрчлөгдөж, "хоригдлыг сургах" гэхээсээ илүүтэй "хүн болж төлөвшүүлэх" зарчмыг баримтлах болсон. Гэм буруутай үйлдэл хийсэн хүмүүсийг нийгмээс тусгаарлан, сурган хүмүүжүүлэх их ажлыг гүйцэтгэж яваа шоронгийн ажилчид, албан тушаалтнууд тэднийг аль болох зөв төлөвшилтэй болгохын тулд олон хачирхалтай аргуудыг туршиж үздэг байна. Тиймээс та бүхэнд тэдгээрийн заримаас танилцуулъя.

Улс орнууд хоригдлуудаа хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шорон дахь хүүхдүүд

1990-ээд онд Мексикийн засгийн газар шоронд мэндэлсэн хүүхдийг 6 нас хүртлээ ээжтэйгээ хамт хорих газарт байхыг зөвшөөрдөг юм. Харин тухайн хүүхдийг 6 нас хүрмэгц нь шоронгоос гаргаж, хамаатан саданд нь хүргэж өгдөг аж. Мөн АНУ ч гэсэн 2001 оноос эх хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг бодолцож шоронд тусгай хэсэг гаргаж өгсөн байдаг төдийгүй тэд бүгд цагийн хуваарийн дагуу ажиллаж, үр хүүхдээ асардаг болжээ. Өдгөө бүхий л улс оронд эх хүүхдийн эрхийг хамгаалж, шоронд байлаа ч гэсэн аль болох тав тухтай, эрүүл орчинг бүрдүүлж өгөхийг зорьдог болсон юм.

Шорон дахь хүүхдүүд

2 Хохирогч, ялтан нарын уулзалт

Хохирогч болон гэмт хэрэгтнийг нүүр тулан уулзуулж, хохирогчийн мэдэрсэн, зовсон, шаналсан бүхнийг гэмт хэрэгтэнд сонсгон ойлгуулж, гэмшүүлэх зорилготой зарчим баримтлах болжээ. Тэд хоорондоо юугаа ч нуулгүй ярилцаж, бие биедээ юу мэдэрч байгаагаа хэлэх ёстой байдаг юм. Мэдээж хохирогчийн аюулгүй байдлыг хангахын тулд хянагч нар хажууд нь байх нь гарцаагүй. Энэхүү арга нь үр дүнгээ өгдөг бөгөөд хохирогч хэлэхийг хүссэн бүхнээ хэлж сэтгэлээ бага ч атугай онгойлгодог бол энэ бүгдийг сонссон ялтан өөрийн үйлдэлдээ гэмшиж, өнгөрсөнд харамсаж дахин ийм үйлдэл гаргахгүй байх тал дээр анхаардаг гэнэ.

Хохирогч, ялтан нарын уулзалт

3 Насанд хүрээгүй ялтнууд

Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэн, хууль зөрчин шоронд орох нь аль ч цаг үед байсаар ирсэн. АНУ-ын Нью-Орлеанс мужид 1984 оноос, насанд хүрээгүй ялтангуудыг жилийн 180 өдрийг цэргийн дэглэмтэй зусланд аваачиж эхэлжээ. Тус газар нь хүүхдүүдийн боловсролд анхаарч, хичээл сургалт зохион байгуулдаг бөгөөд тэднийг нийгэмд хөлөө олоход нь тусалж мэргэжил эзэмшүүлдэг юм. Мэдээж гэм буруутай хүмүүсийн толгойг илээд байна гэж үгүй тул хүнд хүчир ажлыг тогтсон хуваарийн дагуу хийлгүүлэх нь ч бий.

Насанд хүрээгүй ялтнууд

4 Итгэл үнэмшил

Зарим улс орнуудад хоригдлуудын итгэл үнэмшил дээр суурилан тэднийг сэнхрүүлж, ухааруулдаг байна. Шоронд ороод гарч ирсэн хүмүүс өмнөхөөсөө илүү дордож, дахин гэмт хэрэг үйлддэг цаг хэдийн ард өнгөрчээ. Энэхүү байдлыг өөрчлөхөөр тэд итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг ашигладаг аж. Ингэхдээ тэднийг сургалтанд хамруулж, номлол айлддаг байна. Тэд шоронгоос "бурхны хүү" болон гардаг төдийгүй аль болох зөв замаар амьдрахыг аль болох хичээж эхэлдэг ажээ. 

Итгэл үнэмшил

5 Шорон дахь ноход

Ноход бол аль эрт цагаас л хүний дотны анд, нөхөр байсаар ирсэн. Харин үүнээс санаа аван АНУ-ын ихэнхи шоронгууд нохдыг хоригдлуудтай хамт байлгах болсон юм. Ингэснээр тэд амьтан хайрлаж, жинхэнэ анд нөхрөө болгох төдийгүй үүнээс улбаалан тэдний бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг өдөөж өгнө хэмээн үздэг аж.

Шорон дахь ноход

6 Шоронгийн боловсрол

Гэмт хэрэгтнүүд, хоригдлуудыг нийгэмд байр суурь, хөлөө олоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэх зүйл бол яалт ч үгүй боловсрол. Тиймдээ ч хоригдлуудыг аль болох сургалт, хичээлд хамруулахыг зорьдог төдийгүй үүнээс гадна мэргэжил эзэмшүүлэх тал дээр анхаарлаа хандуулдаг юм. Хэрэв шоронг гэгээлэг талаас нь харах юм бол замаа алдсан хүмүүсийг засаж өгдөг сургууль гэж үзэж ч болох юм. 

Шоронгийн боловсрол

7 Эр эмийн өрөө

АНУ-ын нийт 6 мужийн шоронд эр эмийн өрөө хэмээн тусдаа бэлтгэгдсэн нэгэн өрөө байдаг юм. Энэ нь хоригдлуудыг бодисоо гадагшлуулж, таашаал авахад туслах зориулалттай юм. Гэхдээ энд хүссэн бүгд нь ороод байж чадахгүй. Дүрэм журмаа ягштал баримталж, төлөвшиж байгаа хоригдлуудад л зөвшөөрдөг аж. Тэдний эхнэр эсвэл найз бүсгүй нь эргэлтээр ирэх тохиолдолд тус өрөөнд оруулах боломжтой. Мэдээж тэдгээр бүсгүйчүүдийг өвчтэй эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг байна. Мөн Бразил улсад тус өрөөнд хоригдол гомосекс болон гетеросекс зэргийг аль алиныг нь хийж болдог юм.

Эр эмийн өрөө

8 Бясалгалын програм

Энэ нь ерөнхийдөө дээр дурдагдсан "Итгэл үнэмшлийн дэглэм"-тэй төстэй. Тэдэнд бясалгалыг зааж өгөн, цоо шинэ хүн болгож хувиргадаг аж. Мэдээж энэ нь тухайн хүний дотоод ертөнцөөс хамаарах боловч ерөнхийдөө амжилттай болдог нь гайхалтай. Хэрэв тухайн хүн бясалгаж, өөрийгөө дотроосоо ариусгаж чадах аваас хугацаанаасаа эрт суллагдах ч боломжтой байдаг.

Бясалгалын програм

9 Хар тамхины эмчилгээ

Хар тамхинд донтсон болоод худалдаалдаг хүмүүс нийт хоригдлуудын багагүй хувийг эзэлдэг. Тиймдээ ч тэднийг хар тамхины эмчилгээнд хамруулдаг байна. Тухайлбал АНУ-д 5 хоригдлын 2 нь мансууруулах бодис, хар тамхины хэрэг үйлдсэн байдаг билээ. Ийнхүү тэднээс хамгийн ихээр донтсон хоригдлуудыг эмчилгээнд хамруулж, энгийн нэгэн болгодог аж. Мөн энэхүү эмчилгээ нь шоронгийн төсвийн нэлээдгүй хэсгийг зарцуулдаг юм. Мөн тус эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн ихэнхи нь муу зуршлаасаа салж чадсан гэх эерэг үзүүлэлт байдаг аж.

Хар тамхины эмчилгээ

10 Нийгэмших дэглэм

Энэ нь ямар нэгэн хүч, харгислал зэргээс хол байх зорилготой дэглэм юм. Анх 2000 онд Калифорни мужийн шорон санаачилж байсан бөгөөд өдгөө үр дүнгээ гайхалтай үзүүлж яваа аж. Хоригдлуудыг энгийн хүмүүстэй адил нэгэн болгохын тулд элдэв хөгжилтэй тэмцээн, уралдаан зохион байгуулж, нэг нэгэнтэйгээ нөхөрлөх боломжийг бүрдүүлж өгдөг байна. Хуягууд ч мөн адил тэднийг хоригдол гэхээсээ илүүтэй "хүн" гэх үүднээс нь харилцдаг юм.

Нийгэмших дэглэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()