СААК БАРИМТ

Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан газрууд

Энхийн цагт ч гэсэн стратегийн чухал шаардлагатай байршлыг эзлэх нь тухайн улс үндэстний хувьд "амьдрал, үхэл"-ийг шийддэг асуудал юм. Тиймээс тэдгээр газруудын төлөөх дайн зуун дамжиж үргэлжлэх нь ч бий.  Энэ үүднээс та бүхэнд хамгийн олон эзлэгдэж байсан газруудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан газрууд Хадгалах

Хятадын нэр хүндтэй тэрбумтан "төвөг учруулсан" хэргээр 18 жил хоригдох ял авчээ

Манай улсын урд хөрш бизнесийн эрх зүйн орчныг хатуу хяналттай байлгаж, улс орныхоо хөгжлийг хурдасгах бодлого баримталж байгаа гэдгээ хэд хэдэн удаагийн шийдвэрээрээ дэлхий нийтэд батлан харуулсан билээ. Өмнө нь тус улсын зах зээлийн хяналтын ерөнхий газар “Alibaba” компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдэх үед дэлхий нийтээрээ гайхширсан. Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг тэрбумтанд "маргаан үүсгэж, бусдад төвөг учруулсан" үндэслэлээр 18 жилийн хорих ял оноожээ.

Хятадын нэр хүндтэй тэрбумтан "төвөг учруулсан" хэргээр 18 жил хоригдох ял авчээ Хадгалах

Социалист систем нуран унасныг дэлхий дахинд зарласан Балтийн алдарт "Хүн хэлхээ"

Өнөөдрөөс гуч гаруй жилийн тэртээ буюу 1989 оны 8-р сард Зөвлөлт Холбоот Улс бараг сүйрлийн ирмэг дээр очсон байсан тул Балтийн орнуудын хоёр сая гаруй иргэд олон зуун км үргэлжлэх "хүн хэлхээ" үүсгэн жагссанаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон өөрчлөлтийг бүтээж чадсан билээ. Энэхүү тайван жагсаалд Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн Эстони, Литва, Латви хүмүүс оролцсон бөгөөд урт нь 675 км дамнан үргэлжилсэн байна. Харин жагсаал амжилттай болоход чухам юу нөлөөлсөн бол?

Социалист систем нуран унасныг дэлхий дахинд зарласан Балтийн алдарт "Хүн хэлхээ" Хадгалах

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ?

Дэлхий даяар сая сая үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж буй Олимпын наадам ирэх сарын 8-нд дуусах билээ. Энэ үеэр олон улсын шилдгийн шилдгээр сонгогдон шигшигдэж Токио хотыг зорин ирсэн тамирчид өөрсдийнхөө авьяас чадварыг батлан харуулахаас гадна улс, орныхоо нэрийг дэлхий нийтэд гаргаж, аварга болох зорилго тээн ирсэн нь гарцаагүй. Бид эдгээр тамирчдын чадварыг тэмцээний шийдвэрлэх мөчид л олж хардаг учир энгийн үед хэчнээн их тэсвэр тэвчээр шаардсан, заримдаа бүр төсөөлөхийн аргагүй хачирхалтай амьдрал туулдгийг нь мэддэггүй. Та бүхэн эндээс тамирчдын хүч хөдөлмөрийг бишрэм зургуудыг хүлээн авч үзээрэй!

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх

"Хортой хатагтай" буюу Глориа Рамирез (Gloria Ramirez) -ын түүх нь орчин үеийн анагаах ухааны түүхэн дэх хамгийн том тайлагдаагүй үлдсэн нууцуудын нэг юм. 1994 онд 31 настай Глориа Калифорнийн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар хүргэгджээ. Хэдэн цагийн дотор түүнтэй ойрын хавьтал болсон хэд хэдэн эмнэлгийн ажилтнууд хүндээр өвдсөн бөгөөд ихэнхид нь булчингийн таталт, ухаан алдах гэх мэт шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн ба цааш нь болсон үйл явдлуудын учрыг мэргэжилтнүүд өнөөг хүртэл тайлж чадаагүй байна. 

Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх Хадгалах

"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу?

Та "Өглөөний цайг өөртөө", "Өглөөний цайгаа алгасаж хэрхэвч болохгүй", "Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол" гэх мэт үгсийг урьд өмнө нь толгойгоо эргэтэл сонсож байсан нь гарцаагүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг энэ зөвлөгөөг амьдралдаа аль болох чухалчлан мөрддөг хүмүүс олон бий. Гэвч үүнийг няцаах нэгэн баримт гарч ирсэн нь өглөөний цайг ач холбогдлын хувьд өдрийн бусад үеийн хоолноос ялгаагүй гэж үзсэнээр барахгүй, алгасахад ч гэмгүй гэв. 

"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу? Хадгалах

Токио-2020 олимпод оролцож буй хайр татам ихэр тамирчид

Токио-2020 зуны олимп урьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан наадмуудаас цар тахлын үед болж байгаа гэхээсээ гадна хэд хэдэн онцлогтой өрнөж байна. Энэ арга хэмжээний тусламжтайгаар спортын ертөнцөд нэр алдраа дуурсгаж, дэлхий нийтэд танигдаж байгаа шинэ цагийн олон чадварлаг тамирчид гарч ирсээр буй. Тэгвэл бид энэ удаад хорвоо дэлхийд хэдхэн хормын зайтай мэндэлсэн ихэр тамирчдыг онцолж байна. 

Токио-2020 олимпод оролцож буй хайр татам ихэр тамирчид Хадгалах

Эйнштейнийг нас барсны дараа түүний тархинд юу тохиолдсон бэ?

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг Альберт Эйнштейн (Albert Einstein) 1955 оны 4-р сарын 18-нд АНУ-ын Нью-Жерси мужийн Принстонд таалал төгссөн юм. Тэрээр гэрээслэлдээ өөрийнхөө биеийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр даруухан оршуулах ёслол хийхийг хүссэний дагуу шарилыг нь чандарлаж, ердөө 12 хүн оролцсон оршуулгын үеэр түүний үнсийг салхинд хийсгэн цацсан байдаг. Гэхдээ түүнийг биеийн хамгийн чухал хэсэг буюу тархийг нь судлах зорилгоор формальдегидтай саванд хийж хадгалж үлдсэн юм. 

Эйнштейнийг нас барсны дараа түүний тархинд юу тохиолдсон бэ? Хадгалах

"Хоёр ертөнцийн зааг" - Дэлхий дээрх хамгийн гайхалтай гол, усны бэлчирүүд

Францын домогт аялагч Жак-Ив Кусто (Jacques-Yves Cousteau) Гибралтарын хоолойд явж байхдаа хоёр өнгийн усыг залгачихсан гэмээр хачирхалтай заагийг олжээ. Хоорондоо тэс өөр температур, давсжилт болон ургамал, амьтны аймагтай Атлантын далай болон Газар дундын тэнгисийн ус холилдолгүйгээр зэрэгцэн оршиж байсан нь тэр аж. Тэгвэл өнөө цагт яг үүнтэй ижил үзэгдлийг харах боломжтой гол мөрд, далай тэнгисийн бэлчирүүдийг танилцуулж байна.

"Хоёр ертөнцийн зааг" - Дэлхий дээрх хамгийн гайхалтай гол, усны бэлчирүүд Хадгалах

Хайр нь дайсагналаар солигдсон экс хосуудын хөгжилтэй үйлдлүүд

Бие биедээ хайртай байсан хосууд салахаар болсон тохиолдолд тэдгээрийн хооронд гомдол цөхрөл, сэтгэлийн шарх, үл ойлголцлоос үүдсэн шийдвэрлэж чадаагүй асуудлууд гэхчлэн таагүй зүйлсээр хайр сэтгэлийн харилцаагаа дуусгавар болгох нь элбэг. Зарим үед бүр ирээдүйн амьдралдаа нэгнээ дахин харах хүсэлгүй болтлоо үзэн ядаж, дайсагналцах явдал ч бий. Хэн хүний зүрх сэтгэлийн асуудлаар доог тохуу хийх нь зохисгүй ч бие биенээ үзэхээ байсан эксүүдийн хөгжилтэй үйлдлүүдийг үзэж инээж яагаад болохгүй гэж?

Хайр нь дайсагналаар солигдсон экс хосуудын хөгжилтэй үйлдлүүд Хадгалах

Дэлхийн хамгийн "хийцгүй" мэргэжилтэй нөхдийн хөгжилтэй төрх

Ихэнх хүмүүс амьдралынхаа аль нэг цаг мөчид ямар ч ирээдүй байхгүй, залхмаар утгагүй ажил хийж үзэж байсан байх. Тэгвэл бүр хөндлөнгөөс харсан ямар ч хүн "ийм юм хийгээд цалин авдаг юм байх даа" гэж дуу алдмаар мэргэжил хүн төрөлхтний дунд маш олон байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хийцгүй мэргэжлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн "хийцгүй" мэргэжилтэй нөхдийн хөгжилтэй төрх Хадгалах

Нацист эзлэн түрэмгийлэгчдийн "амраг" болсон франц бүсгүйчүүдийн төрх

Дайны хүнд үед "амьд үлдэх" гэсэн цор ганц амьдралын дүрэм үйлчилдэг гэлтэй. Энх цагийн амар тайван амьдралд ёс суртахуунгүйд тооцогдох үйлдлүүд төрөлх улс орон нь дайсны хөлд эзлэгдсэн байх үед зарим иргэдийнх нь амьд үлдэх арга зам байсан ч байж болох юм. Францчууд Дэлхийн II дайн эхэлсний дараа нацистуудтай ердөө зургаанн долоо хоногийн турш тулалдаад бууж өгсөн болохоо зарласан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нийтлэлээс та бүхэнд дайснуудтайгаа амрагийн харилцаа үүсгэсэн франц бүсгүйчүүдийг олж харах болно. 

Нацист эзлэн түрэмгийлэгчдийн "амраг" болсон франц бүсгүйчүүдийн төрх Хадгалах