Дэлхийн хамгийн "хийцгүй" мэргэжилтэй нөхдийн хөгжилтэй төрх

Ихэнх хүмүүс амьдралынхаа аль нэг цаг мөчид ямар ч ирээдүй байхгүй, залхмаар утгагүй ажил хийж үзэж байсан байх. Тэгвэл бүр хөндлөнгөөс харсан ямар ч хүн "ийм юм хийгээд цалин авдаг юм байх даа" гэж дуу алдмаар мэргэжил хүн төрөлхтний дунд маш олон байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хийцгүй мэргэжлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн "хийцгүй" мэргэжилтэй нөхдийн хөгжилтэй төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэргэжлийн будаг хатаагч

Зарим харуулын ажил хийдэг хүмүүс өдөржин хэний ч тоохгүй зүйлийг манаж суугаад залхдаг. Гэхдээ Кит Жексон гэх Их Британи эрийн хувьд тэгэж суух нь илүү сайхан санагддаг биз гэхэд хилсдэхгүй. Тэрээр олон жилийн турш будаг үйлдвэрлэгч компанид ажилласан бөгөөд үүрэг нь будаг хэр хурдан хатаж байгааг төрөл бүрийн арга ашиглан хянах гэнэ. Өөрөөр хэлбэл Кит будаг хатахыг "хардаг" хүн юм. 

Мэргэжлийн будаг хатаагч

2 Мэргэжлийн тэврэгч

Ганцаардсан хүмүүст тэвэрч унтах хүмүүсийг хөлслүүлдэг хэд хэдэн байгууллага бий. Хэрвээ та том дэр эсвэл чихмэл тоглоомноос залхсан бол хүн хөлслөөд тэвэрч унтаж болно. 

Мэргэжлийн тэврэгч

3 Мэргэжлийн нойрсогч

Матрассны чанар эсвэл нойрны эм турших гээд унтах зуураа мөнгө олох олон боломж байдаг. Гэхдээ яг ямар газар гэдгээсээ шалтгаалаад янз янзын цалин авна. 

Мэргэжлийн нойрсогч

4 Олимпын усанд сэлэлтийн тэмцээний аврагч

Мэдээж хэрэг усан сан бүрт аврагч гэдэг хүн заавал байх ёстой. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг сэлэлтийн тамирчид цугласан газар ёстой л "хийцгүй" суудаг байх.

Олимпын усанд сэлэлтийн тэмцээний аврагч

5 Иерусалим хот дахь их дэлгүүрийн Санта Клаус

Бал сар тэмдэглэдэг орнуудын их дэлгүүрүүд баяр дөхөх үед мэргэжлийн Санта Клаус хөлслөн хүүхдүүдийг зугаацуулдаг. Тэгвэл Иерусалим шиг ихэнх иргэд нь христийн шашингүй хотод хүртэл ийм ажил их эрэлттэй байдаг гэнэ. 

Иерусалим хот дахь их дэлгүүрийн Санта Клаус

6 Сурталчилгааны самбар эргүүлэгч

Сурталчилгааны брошур тараана гэдэг нэг хэрэг. Харин томоос том самбар бариад өдөржин зогсохыг баргийн хүн чадаад байхгүй байх. Гэхдээ ингэхийн оронд зүгээр сурталчилгааны самбараа төмөр суурин дээр зоосон нь арай хямд бус уу?

Сурталчилгааны самбар эргүүлэгч

7 CD-ий тавиур үйлдвэрлэгчид

Сүүлийн жилүүдэд ихэнх хөгжим сонирхогчид дижитал хэлбэрээр дуу, цомог худалдаж авахыг илүүд үзэх болсон. Үүний зэрэгцээ пянз хүртэл эргээд эрэлттэй болж буй. Харин CD-ий борлуулалт жилээс жилд буурсаар байгаа. Гэхдээ CD-ий тавиур үйлдвэрлэдэг компаниудын ашиг буурахгүй хэвээр байгаа гэнэ. 

CD-ий тавиур үйлдвэрлэгчид

8 Ариун цэврийн өрөөний ажилтан

Олон нийтийн ариун цэврийн өрөөнд орсон хүмүүс бие засахаас эхлээд гараа угааж хатаах хүртэл бүх зүйлийг өөрсдөө хийчхэж дөнгөнө. Харин саван, ариун цэврийн цаас гэх мэт зүйлсийг сэлбэж, цэвэрлэх ажлыг цэвэрлэгчид хялбархан хийдэг. Тэгвэл ариун цэврийн өрөөний ажилтан яг ямар үүрэгтэй вэ?

Ариун цэврийн өрөөний ажилтан

9 Тэжээвэр амьтдын сэтгэл зүйч

Амьтад гэдэг өөрсдийн гэсэн сэтгэл зүйтэй ч хүнийг бодвол хамаагүй энгийн бодолтой учраас хэн ч гэсэн учрыг нь олж дөнгөнө. Харин өвдсөн тохиолдолд малын эмчид хандахад л хангалттай. Тиймээс сэтгэл зүйч мэтийн нарийн мэргэжлийн хүн шаардлагагүй.

Тэжээвэр амьтдын сэтгэл зүйч

10 Тэжээвэр амьтдын хоол шалгагч

Амьтад гэдэг хүнээс өөр амтлах мэдрэхүйтэй учраас хүн тэдний хоолыг амтлаад идэх дурыг нь хүргэх, хүргэхгүй эсэхийг мэдэх нь юу л бол. 

Тэжээвэр амьтдын хоол шалгагч

11 Кинопрокат

Хуучин цагт кинопрокатаас л хүмүүс хүссэн киногоо олдог байв. Харин одоо интернет сүлжээний тусламжтайгаар тэдний эрин үе дуусаад олон жил өнгөрчээ. Гэхдээ кинопрокат зарим газруудад амь бөхтэй хэвээр байгаа гэнэ. 

Кинопрокат

12 Сан Диего хотын цаг уурч

Дэлхийн хамгийн тогтвортой цаг агаартай хот гэж тооцогддог Сан Диегод үргэлж цельсийн 13-22 хэмтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энд цаг уурч өдөр бүр "өнөөдөр нарлаг өдөр болно" гэж хэлэхээс өөр ажилгүй юм. 

Сан Диего хотын цаг уурч

13 Цахилгаан шатны ажилтан

Дээр үед цахилгаан шатны удирдлага дэндүү эдрээтэй байсан учраас мэргэжлийн хүн л учрыг нь олдог байжээ. Тиймээс өндөр барилгуудад цахилгаан шат бүрийг тусгай ажилтан дагалддаг байв. Харин хэдхэн товч дарахад хангалттай болсон өнөө үед заавал зай эзэлж зогсдог ажилтан хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй.

Цахилгаан шатны ажилтан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()