"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу?

Та "Өглөөний цайг өөртөө", "Өглөөний цайгаа алгасаж хэрхэвч болохгүй", "Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол" гэх мэт үгсийг урьд өмнө нь толгойгоо эргэтэл сонсож байсан нь гарцаагүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг энэ зөвлөгөөг амьдралдаа аль болох чухалчлан мөрддөг хүмүүс олон бий. Гэвч үүнийг няцаах нэгэн баримт гарч ирсэн нь өглөөний цайг ач холбогдлын хувьд өдрийн бусад үеийн хоолноос ялгаагүй гэж үзсэнээр барахгүй, алгасахад ч гэмгүй гэв. 

"Өглөөний цайг заавал уух ёстой" гэдэг нь 20-р зууны хамгийн том мунхруулга байсан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний өвөг дээдэст хөргөгч гэхчлэн хоол хадгалах зүйлс байгаагүй учраас өглөө босонгуутаа ажлаа хийж эхэлдэг байв. Хэрвээ өлсөөд эхэлбэл тэд өл дарах хэмжээний л зүйл иддэг байжээ. Харин үд дундын үед л жинхэнэ хоолоо иднэ. Ер нь аль ч орны иргэд 20-р зууны дунд үеэс өмнө өглөө заавал юм идэх ёстой гэж үздэггүй байсан аж. 

Тэгвэл өглөөний цай заавал уух ёстой гэсэн ойлголт хаанаас гарсан юм бол?

Энэ үзлийг Америкийн сурталчилгааны агентлагууд бодож олсон байна. 

20-р зуун хүртэлх хугацаанд Америкчууд ч өглөөний цагаар заавал юм идэх шаардлагагүй гэж үздэг байв. Хэрвээ өлсөөд байвал өнгөрсөн оройн үлдэгдэл хоол эсвэл өндөг иднэ. Тухайн үед ихэнх америкчууд тахиа тэжээдэг байсан учраас өндөг нь хамгийн түгээмэл өл дарах хоол болдог байжээ. 

Харин энэ бүх зүйл 20-р зуунд өөрчлөгдсөн байна. Хөдөө аж ахуйгаас аж үйлдвэржсэн нийгэмд шилжиж дууссаны дараа ихэнх тариачид ажил хайхаар хотод ирж, олноороо суурьшив. Үйлдвэрийн ажил газар тариаланг бодвол бага хүч зарцуулдаг тул тэдэнд мөн их идэх шаардлага байсангүй. Гэвч сурсан занг сураар боож болох биш гэхчээр тэдгээр тариачид оройн хоолонд хуучин шигээ их хэмжээний тослог ихтэй хүнсний бүтээгдэхүүн идсэн хэвээр байв. Үүний нөлөөгөөр иргэдийн дунд таргалалт газар авч, ажлын үйлдвэрүүдийн ажлын бүтээмжид хүртэл нөлөөлсөн байна. Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх шаардлагатай байв. Харин "Seventh-day Adventists" хэмээх христийн сүмийнхэн нэгэн гайхалтай санаа олсон аж.

Тухайн үед АНУ даяар олон мянган гишүүнтэй болоод байсан тус сүмийн төлөөлөгчид өглөө "хөнгөн бөгөөд амттай" эрдэнэ шишийн нэвс идэх юм бол таргалахгүйн дээр өлөө дарж чадна хэмээн зөвлөж эхлэв. Тус сүмийн гишүүдийн дунд үр тариа үйлдвэрлэдэг олон бизнес эрхлэгчид байсан бөгөөд тэд "эрүүл хүнс" гэж нэрлэсэн цэвэршүүлсэн нүүрс ус, элсэн чихэртэй хоолыг өглөөний цай болгон зарснаар асар их ашиг олсон байна. Ийнхүү та бидний сайн мэдэх өглөөний цай гарч ирсэн юм. 

1940 оноос хойш өглөөний цайнд иддэг эрдэнэ шишийн бэлдмэлүүдийг ийнхүү элсэн чихэр болоод төрөл бүрийн витаминаар "амталж" худалдаалах болсон байдаг. Үнэхээр хүнд хоол болохооргүй ийм бүтээгдэхүүнийг хямд зардал гаргаж асар их хэмжээгээр үйлдвэрлэж болохоос гадна эрэлт их учраас жинхэнэ мөнгөний уурхай болсон аж. Аажимдаа Америк соёл дэлхий даяар түгэхийн хамт дэлхийн ихэнх орнуудад дээрх компаниуд зах зээлээ тэлсэн байна. 

Өглөөний цай заавал уух ёстой гэсэн үзэл дээр тулгуурлан эрдэнэ шишийн бэлдмэл алдартай болсон юм. Өдөр юм уу оройн хоолонд хүн заавал их хэмжээний хоол иддэг учраас өл дарах хэмжээний хүнсний бүтээгдэхүүний зарахын тулд өглөөний хоол гэдэг зүйл бодож олсон хэрэг. Үүнийгээ ч тэд маш сайн сурталчилж чадсан нь илэрхий. 

Үүний хажуугаар Америк уламжлалт өглөөний цай буюу өндөг, гахайн махны үйлдвэрлэгчид зүгээр суусангүй. Тухайн үеийн хамгийн том гахайн мах үйлдвэрлэг Beech-Nut Packing Company компани "Олон нийттэй харилцах харилцааны эцэг" гэгддэг Эдуард Барнес хэмээх сурталчилгааны мэргэжилтэнг хөлсөлжээ. Эдуард ч өөрийн ажлаа чадварлаг хийж, нийт 5000 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй холбогдож судалгаа явуулахыг даалгасан байна. Дээрх мэргэжилтнүүд бүгд гахайн мах, өндөг нь эрдэнэ шишийн бэлдмэлээс илүү эрүүл хүнс болохыг баталсан бөгөөд энэхүү үр дүнг нь Эдуард маш сайн сурталчилж чаджээ. 

Орчин үед элсэн чихэр болоод нүүрс ус нь хүний биед муу гэдгийг бүгд мэддэг болсон билээ. Гэвч үүний цаадах үйлдвэрлэгчид өглөөний цай заавал уух ёстой хэмээн сурталчилж чадсан учраас хэрэглээ нь буурах бус улам бүр нэмэгдсээр байгаа. Эдуард Барнес эрдэнэ шишийн бэлдэц үйлдвэрлэдэг компаниудтай өрсөлдөхийн тулд өөрөө ч энэ үзлийг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Азаар Эдуард арай эрүүл хүнс идэхийг хүмүүст уриалж чадсан юм. 

Энэ бүхний эцэст дэлхийн хүн бүр заавал өглөө юм идэх шаардлагатай гэсэн үзэл бидний тархинд гүн суужээ. Гэтэл бидний өглөө иддэг хүнсний бүтээгдэхүүнүүд тийм ч эрүүл байж чаддаггүй. Үүнээс гадна төрөл бүрийн хиам, нарийн боов, чихэрлэг тараг зэрэг өглөөний цайнд хэрэглэдэг, хүний эрүүл мэндэд хэрэгцээгүй бүтээгдэхүүнүүд олноороо гарч ирсэн байна. Эдгээрийн ихэнх нь хүний биед хортой химийн бодис, дааврын бэлдмэл зэргийг агуулдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()