ХООЛОНДОО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэртээ хийж болох хамгийн этгээд түргэн хоолнууд

Заавал үнэтэй хүнс хэрэглэж, их цаг зарцуулах шаардлагагүйгээр түргэн хоолыг гэртээ хялбар аргаар хийж болдгийг та мэдэх үү?... Магадгүй өмнө нь таны төсөөлж ч үзээгүй орц, найрлагаар хийж болох ч, амтны хувьд шинэлэг байх болно.

Гэртээ хийж болох хамгийн этгээд түргэн хоолнууд Хадгалах
2015-09-16, 20:14

Өвөл хэзээ ч идэж болохгүй 8 хоол хүнс

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ мэдээж зун, намрын улиралд хамгийн шинэ бөгөөд шим тэжээлтэй байдаг. Харин бусад цагт хол газраас тээвэрлэгдэж ирдэг тул амт, чанараа алддаг байна. Манай монголын нөхцөлд өөрийн оронд тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байдаг хэдий ч, өвлийн улиралд та дараах хүний биед сөрөг, муу нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнүүдийг онцгойлон идэж болохгүй ажээ. Тэгвэл чухам яагаад идэж болохгүйн учир шалтгаан болон ямар хоол хүнс идэх ёстойг мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, мэдэж аваарай.

Өвөл хэзээ ч идэж болохгүй 8 хоол хүнс Хадгалах
2016-12-17, 13:40

Богино долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 8 хоол хүнс

Бидний амьдралыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэдэг богино долгионы зуухыг хэрэглэдэггүй хүн гэж ховор болов уу. Хөлдүү махаа гэсгээх, хөрсөн хүйтэн хоолыг халаах зориулалттай энэхүү төхөөрөмжинд хийж болохгүй зүйлс гэж байх юм. Үүнийг зөрчиж, болохгүй гэж хориглосон хоол хүнсийг богино долгионы зууханд хийснээр бүтээгдэхүүний шим тэжээл алдагдаж, бие эрхтэнд сөргөөр нөлөөлөхүйц болж өөрчлөгддөг байна. Харин чухам ямар хоолыг халааж болохгүйг хамтдаа олж мэдэцгээе. 

Богино долгионы зууханд хэзээ ч халааж болохгүй 8 хоол хүнс Хадгалах

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ

"Хөөсөрсөн шар айраг уувал амьдрал чинь сайхан болно!" гэх үгс үнэхээр үнэний хувьтай юу? Шар айраг уух ашигтай гэдгийг шинжлэх ухааны олон үндэслэлээр баталжээ. Та дараах мэдээллээс хөөсөрсөн энэ ундааны талаар нэлээд хэдэн сонирхолтой баримтуудыг мэдэж авах болно.

Шар айраг уух нь хүний биед сайн болохыг шинжлэх ухаанаар баталжээ Хадгалах

Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол

Та хэр сайн хоол хийдэг вэ? Заавал эмэгтэй гэлтгүй, шаардлагатай тохиолдолд хайртай бүсгүй, гэргийдээ амттай сайхан хоолыг хийж өгвөл гүнзгий сэтгэгдэл төрүүлж, өөртөө бүр илүү дурлуулах болно шүү дээ. Бүсгүйчүүд ч гэсэн сайхан хоол хийдэг эрчүүдэд дуртай байдаг. Тиймээс бид та бүхэндээ маш энгийн, хийхэд амархан хэрнээ амттай хоолнуудыг санал болгож байна.

Эрэгтэй хүн бүрийн хийж сурах ёстой 15 хялбар хоол Хадгалах

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн

Бие махбодийг цэвэрлэнэ гэдэг тун ярвигтай асуудал. Хаа нэгтээ, хэн нэгнээс сонссон болох, болохгүй аргыг хэрэглэж өөрийгөө хорлох нь бий. Тэгвэл зүгээр бидний танилцуулж буй доорх 7 хүнсний бүтээгдэхүүнийг идсэнээр та маш амархан бие организмаа цэвэрлэж, эрүүлжиж, залуу сайхан харагдах боломжтой. Янз бүрийн эм тан ууж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байхаар ямар ч эмээс илүү үйлчилгээтэй эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе. 

Ямар ч эмнээс илүү гэдсийг цэвэрлэх 7 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах
2017-12-01, 17:22

Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд

Өвөл болмогц л хүмүүс турах хүслээ орхиж, зузаан хувцсаар өөрийгөө далдлахыг хичээдэг. Гэвч улирал, цаг агаарыг үл харгалзан турах боломжууд үргэлж нээлттэй байдаг юм. Иймд охид бүсгүйчүүд, турах хүсэлтэй хүн бүхэнд зориулж өвлийн улиралд идэхэд тохиромжтой илчлэг багатай, тураах шидтэй амтат хоолнуудын жорыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр хоолуудын хийх аргыг сурч аван, амралтын өдрүүдээр гэрийнхнийгээ дайлаарай. 

Өвөл идэхэд тохиромжтой, жингээ барихад туслах хоолнууд Хадгалах

Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ?

Бидний худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн дээр учир нь үл ойлгогдох үсэг, тэмдэг байдгийг та урьд өмнө нь анзаарч байсан уу? Хэрэглэгч, үйлчлүүлэгчид үүнийг төдийлэн сайн мэддэггүй учраас ач холбогдол өгдөггүй байна. Гэвч энэхүү тэмдэг нь маш олон зүйлийг илэрхийлж байдаг ажээ. Ингээд хамтдаа чухам ямар утга учиртай болохыг нь мэдэж, авцгаая.

Хоол хүнсэн дээрх тэмдэгнүүд ямар учиртай вэ? Хадгалах

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс

Бидний өдөр тутмын амьдралдаа идэж, хэрэглэдэг хоол хүнс ирэх жилүүдэд устаж, үгүй болох гадны эх сурвалжууд мэдээллээд эхэлжээ. Энэ нь дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт зэрэг хэд хэдэн шалтгаануудаас үүдэлтэй бөгөөд өнөөдөр бид та бүхэндээ чухам ямар хоол хүнс ирэх жилүүдэд хомсдолд орж, хүмүүсийг хэрэгцээг хангахаа болих тухай мэдээллийг хүргэе.

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс Хадгалах

Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд

Хүн бүр л шинэхэн, эрүүл хүнсийг сонгон хэрэглэж, зөв зүйтэй, аз жаргалтай амьдрахыг хүсч байдаг. Харин бид худалдаж авсан зүйлсээ зөв зохистой хадгалаагүйн улмаас богино хугацаанд муудах, шинэлэг байдлаа алдах хандлагатай байх юм. Иймд нийт уншигчиддаа зориулан хоол хүнсийг шинээр нь удаан хадгалах гайхалтай аргуудыг хүргэж байна. 

Хоол хүнсээ шинээр нь удаан хадгалах аргууд Хадгалах

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд

100 хувь эрүүл, зөв хооллоно гэдэг ямар ч хүний хувьд хэцүү асуудлуудын нэг билээ. Гэвч хоол хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн чанар болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг сайтар судалж, мэдсэн байх нь чухал юм. Учир нь бид заримдаа мэдлэггүйн улмаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хортой хоол хүнсийг хэрэглэж, өөрсдийгөө хохироох нь бий. Иймд бид та бүхэндээ эрүүл харагддаг ч, үнэн хэрэгтээ биеийг хордуулж байдаг хүнснүүдийг хүргэхийг зорилоо.

Бидний эрүүл гэж боддог хортой хоол хүнснүүд Хадгалах

Амтат зраз хэрхэн хийх вэ?

Дотроо өндөгтэй, татсан махан ороомгийг бид "Зраз" хэмээн нэрлэдэг билээ. Анх Шотландаас гаралтай уг хоолыг хийхэд хэцүү мэт харагдах хэдий ч, элдэв янзын орцгүй, бэлдэхэд ч амархан учраас пүрэв гаригийн өдөр, оройн зоогондоо туршаад үзээрэй. 

Амтат зраз хэрхэн хийх вэ? Хадгалах
2016-03-10, 11:35