Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс

Бидний өдөр тутмын амьдралдаа идэж, хэрэглэдэг хоол хүнс ирэх жилүүдэд устаж, үгүй болох гадны эх сурвалжууд мэдээллээд эхэлжээ. Энэ нь дэлхийн дулаарал, байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлт зэрэг хэд хэдэн шалтгаануудаас үүдэлтэй бөгөөд өнөөдөр бид та бүхэндээ чухам ямар хоол хүнс ирэх жилүүдэд хомсдолд орж, хүмүүсийг хэрэгцээг хангахаа болих тухай мэдээллийг хүргэе.

Удахгүй хомсдолд орох 10 хоол хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадил - Модны мөөгөнцөр

Хүн бүрийн идэх дуртай, шим тэжээл сайтай гадил жимс нь мод мөөгөнцөртсөнөөс болж ургахаа болих хандлагатай байгаа аж. Энэ нь "TR4" гэх вирусыг жимсэнд халдааж, хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлэх аюулыг бий болгож болзошгүй гэнэ. "TR4" вирусээр халдварласан гадил нь хормын хугцааанд харлаж, дотогшоогоо ялзран, идэхийн аргагүй болдог аж. Энэхүү өвчин дэлгэрснээр дэлхийн гадилны экспортийн 81%-ийг дангаараа гүйцэтгэдэг Латин Америкийн орнуудын гадил жимсний тариалалт багасч, экспорт 80-90 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Гадил - Модны мөөгөнцөр

2 Дарс - Дэлхийн дулаарал

Дэлхийн дулаарлаас үүдэж, дарс үйлдвэрлэгчид 70-80 хувиар буурч мэднэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Франц, Шинэ Зеланд, Унгар, Аргентин зэрэг орнуудад усан үзмийн ургац муу байгаа бөгөөд үүнээс болж үйлдвэрлэлүүд зонсонги байдалд орж, улмаар энэ нь амтат дарсанд дурлагсдын хувьд таагүй мэдээ болоод байгаа аж. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилж, дэлхийн дулаарал хаа сайгүй нүүрлэх аваас бид сайхан амттай дарсыг шимж суух боломжгүй болох гэнэ.

Дарс - Дэлхийн дулаарал

3 Зөгийн бал - Зөгийн хорогдол

Судлаачид зөгийн тоо, толгой эрс буурч байгаад санаа зовниж байна. Энэ нь зөгийн балыг ч мөн давхар хомсдуулах болжээ. Зөгий үй олноороо устах болсон шалтгаан нь химийн бодис, соронзон долгион зэргээс үүдэлтэй бөгөөд хамгийн гол нь харилцаа холбооны гол хэрэгсэл болсон цахилгаан соронзон туяа хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байгаа юмсанж.. Магадгүй нэг өдөр бид "Зөгий юу? Гар утас уу?" гэх хүндхэн сонголттой тулгарч мэдэх нь ээ. Энэ байдал үргэлжилсээр байвал 20 жилийн дараа гэхэд зөгий ч тэр, зөгийн бал ч тэр аль аль нь устаж, үгүй болох тухай эх сурвалжууд онцолж байна.

Зөгийн бал - Зөгийн хорогдол

4 Кофе - Ургамлын мөөгөнцөр

2050 он гэхэд газар тариалан тэр дундаа кофены модны ургац 2 дахин буурах бол, 2080 он гэхэд кофе гэх зүйл бидний амьдралаас арчигдсан байх болно хэмээн мэргэжилтнүүд дүгнээд байна. Дэлхийн дулаарал өсч, температур нэмэгдсэнээр ургамал, мод мөөгөнцөрдөх буюу үхжих процесс явагдаж, кофены ургацыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах гэнэ. Дэлхий дээр өдөр бүр хүмүүс 2.25 тэрбум аяга кофе уудөг бөгөөд уг тоо хэмжээ нь жил тутам 5 хувиар нэмэгдэж байгаа аж.

Кофе - Ургамлын мөөгөнцөр

5 Далайн загас - Загас агнуур

Хүмүүс загас ихээр агнах болсноос үүдэж, далайн амьтдын тоо толгой өдөр ирэх тусам буурсаар байна. Одоогийн байдлаар нийт загас агнаж байгаа хүмүүсийн 50-60 гаруй хувь нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр далайн амьтдыг агнадаг аж. Ингэснээр 2050 он гэхэд хүн төрөлхтөн загасыг зөвхөн баримтат киноноос харж ч мэдэх юм. 

Далайн загас - Загас агнуур

6 Шоколад - Ган гачиг, модны хөгшрөлт

Ойролцоогоор 50 жилийн дараа бидний хамгийн ихээр идэх дуртай амттан болох шоколад тэнгэрт тулсан үнэтэй болох гэнэ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай юм.

  1. Дэлхийн нийт какао тариалан 1/3 хувиар буурсан.
  2. Нийт какао үйлдвэрлэлийн 70 хувийг бүрдүүлдэг Гана улсад  ган гачиг болж, ургац хураалт багассан.
  3. Какаоны моднууд хөгширч, үхжиж эхэлсэн.

Шоколад - Ган гачиг, модны хөгшрөлт

7 Хясаа - Дэлхийн дулаарал

Дэлхийн дулаарал нь далайн температурыг өсгөж, давсны хэмжээг бууруулж байгаа бөгөөд энэ нь хясаа гэлтгүй далайн амьтдад хүртэл сөргөөр нөлөөлж, тэдний тоо толгой цөөрөхөд хүргээд байгаа нь эмзэглүүштэй сэдвүүдийн нэг болоод байгаа юм.

Хясаа - Дэлхийн дулаарал

8 Авокадо - Ган гачиг

Авокадог ургуулах, худалдаж авах өдрөөс өдөрт хэцүү болсоор байна. 1 кг авокадог ургуулахад 272 литр ус хэрэгтэй болдог аж. Харин сүүлийн жилүүдэд ган гачиг нүүрлэсний улмаас авокадо тариалах нь асуудалтай болж эхэлсэн бөгөөд жилээс жилд тариалах хүмүүс цөөрч байгаа нь аюул дагуулаад байгаа аж.

Авокадо - Ган гачиг

9 Шар айраг - Зөрөг цэцгийн өөрчлөлт, ган гачиг

Шар айрагны гол түүхий эд болсон улаан буудай, эрдэнэ шиш, тутрага зэргийн тариалан ган гачигийн улмаас огцом багасч байгаатай холбоотойгоор шар айрагны үйлдвэрлэл зогсоход хүрээд байгаа гэнэ. Үүнээс гадна шар айрагны амтыг өөрчилдөг зөрөг цэцгийн альфа хүчлүүд өөрчлөгдөж, шар айрагнаас өөр өөр амтыг мэдрэх боломжгүй болохыг судлаачид олж тогтоожээ.

Шар айраг - Зөрөг цэцгийн өөрчлөлт, ган гачиг

10 Агч модны чихэрлэг шүүс - Богино өвөл

Агч модны шүүсийг зөвхөн өвлийн цагаар үйлдвэрлэх боломжтой байдаг. Харин сүүлийн жилүүдэд өвөл богиносож байгаа тул агч модны шүүсний үйлдвэрлэл ч мөн түүнийг дагаад буурах хандлага ажиглагдаж байгаа аж.

Агч модны чихэрлэг шүүс - Богино өвөл

Ингээд харахад бидний биед тустай, идэх дуртай хоол хүнс энэхүү жагсаалтанд багтсан байна. Хүн төрөлхтний буруутай үйлдлийн уршгаар байгалийн тогтвортой байдал алдагдаж, ган гачиг, дулаарлаас хамааралтай өөрчлөлт бий болж, цаашлаад бидний идэх зүйлс ч хомсдох магадлалтай болоод байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тиймээс цаашдаа эх дэлхийгээ хайрлаж, зөв зүйтэй амьдарцгаая!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()